Танихгүй эмэгтэйн захидал

Танихгүй эмэгтэйн захидал (герман. Brief einer Unbekannten) -австрийн нэрт зохиолч Стефан Цвейгийн 1922 онд бичсэн тууж.

Агуулга[засварлах | кодоор засварлах]

Зохиолын гол дүр (нэрт зохиолч Р.) үл мэдэгдэх эмэгтэйгээс захидал хүлээн авснаар эхэлдэг. Захидлыг уншиж байхдаа тэрээр энэ эмэгтэй бүх амьдралынхаа туршид зөвхөн өөрийг нь хайрлаж байсныг мэдсэн бөгөөд захидалд тэдний амьдралын зам огтлолцсон бүх тохиолдлыг дүрсэлсэн байдаг.

Захидал дээр 13 настай охин түүнийг хөрш зэргэлдээ байранд нүүж ирэхэд нь анх танилцсан ажээ. Хоёр жил түүнтэй нэг байранд хөрш зэргэлдээ амьдарсан, дараа нь түүний гэр бүл нь нүүж, хоёр жил өөр хотод амьдарч, түүнтэй уулзах боломжгүй болсон байжээ. Үүний дараа захиа бичигч бүсгүй Вена руу буцаж очоод нууц амрагтайгаа дахин уулзах боломжтой болсон байна. Жилийн дараа тэд богино хэмжээний "гурван өдрийн романтик" уулзалт болж, баатар нь түүнийг хөрш охин гэж таниагүй ч гол баатар эмэгтэй жирэмсэн болжээ. Тэр ганцаараа хүүхдээ төрүүлж, юу ч хэлэлгүй, өөрөө хүүхдээ өсгөсөн байна. 11 жилийн дараа тэд дахин нэг "романтай" болж, нөгөө эр эмэгтэйг бас л таньсангүй. Жилийн дараа хүүхэд нас барж, халуурч өвдөж, уг захидыг бичдэг ажээ. Өвчин нь эмэгтэйг зальгиж иддэг бөгөөд захиаг гэрээслэлийн дагуу энэхүү эрд хүргэсэн байна.


Монгол хэл рүү уг туужийг Л.Содов орчуулж 2009 онд хэвлүүлжээ.