Jump to content

Татар хамтлаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Татар нь Монгол улсын гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хип хоп хамтлаг юм.

1999 онд Заяа, Жагаа ,Мөөгий нар нийлж 3 гишүүнтэйгээр хамтлаг бүрэлдсэн юм. Тухайн үедээ хөрш айлынхаа нэгэн эвдэрсэн аяны чиргүүлэн дотор бэлтгэлээ хийж эхэлсэн. 1999-2003 он хүртэл хамтлаг нь бүрэлдэж, анхны дуунуудаа дуу бичлэгийн студиод бичүүлж байжээ. Хамтлаг байгуулах санааг анх Заяа, Жагаа хоёр гаргасан. 2003 оны 7 дугаар сарын 5 ны өдөр Монгол улс Улаанбаатар хотод Сонор рекордстой (Сонор Рекордс) албан ёсны гэрээ байгуулсанаар Татар хамтлаг албан ёсоор байгуулагдсан юм.

Татар бол 2003 оноос хойш дэлхийн стандартад нийцсэн дуу хөгжмийн салбарын томоохон компаниудтай хамтран ажиллаж, Монголын орчин үеийн дуу хөгжим, тэр дундаа хип хоп хөгжмийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд Монгол улсаас гадны зах зээлд уран бүтээлээ олон улсын худалдааны тухай хуулийн дагуу (TATAR album, Second album нь оюуны өмчийн Jasrac-аар баталгаажиж Япон улс цаашлаад дэлхийн зах зээлд борлуулагдаж байна) борлуулж чадсан анхны хип хоп хамтлаг юм.

Монгол улсад хамгийн анхны enhanced cd (TATAR, SECOND ALBUM, ГАНЦААРАА, FREEDOM гэх цомгууд нь enhanced cd юм) гаргаж байжээ. Монгол улсдаа анхдагч фэн клуб, цомгийн өдөрлөг, гадаад зах зээлрүү чигэлсэн ажлууд, тухайн үедээ дууг дүрсжүүлж клипжүүлэн илэрхийлэх, утга илэрхийлэл дууны шүлэг райм, бүрэн хэмжээний уран сайхны кино, мянга мянган залуусыг хамруулсан сайн сайханд уриалсан нийгмийн ажлууд, бие даан хийсэн бүрэн хэмжээний амьд тоглолтуудаараа бусад хип хоп хамтлагуудаасаа ялгарч олон нийтэд хип хоп хөгжмийг хүлээн зөвшөөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан билээ.

Гишүүдийн товч танилцуулга

[засварлах | кодоор засварлах]

Дамдинбазар Батзаяа

[засварлах | кодоор засварлах]

Тайзны нэр: Заяа

Овог нэр: Дамдинбазар Батзаяа

Төрсөн он сар өдөр: 1984 оны 4 сарын 8 Орд: Хонь

Үүрэг: Хамтлагийн ахлагч продюсер

Боловсрол: 1991-2001 39-р сургууль төгссөн

Хайртай дуучин: JOEY STARR

Хүндэлдэг хүн: Ээж, аав

Чулуунбат Жаргалсайхан

[засварлах | кодоор засварлах]

Тайзны нэр: Жагаа

Овог нэр: Чулуунбат Жаргалсайхан

Төрсөн он сар өдөр: 1984 оны 5 сарын 8 Орд: Үхэр

Үүрэг: Rapper, хөгжмийн редактор

Боловсрол: 1991-2001 онд Нийслэлийн 39 дүгээр сургууль, 2001-2002 МУИС-ийн лицей төгссөн, 2002 МУИС-МКДС, 2007-2011 МУХУИС Олон улсын худалдаа бакалавр, 2016-2020 БНХАУ Бээжингийн Багшийн Их Сургуулийн Урлагийн сургууль Урлагийн онол мэргэжлийг хятад хэл дээр мастерийн зэрэг

Зорилго: Маш олон хүний дуртай хамтлаг нь болох

Дуртай хамтлаг: Ардын урлагаа дэмждэг

Хүндэлдэг хүн: ээж, аав

Хүсэл мөрөөдөл: Бид өөрсдийн гэсэн онцлогтой дахин давтагдашгүй стилтэй болсон байхыг хүсдэг

Дугарын Мөнхчулуун

[засварлах | кодоор засварлах]

Тайзны нэр: Мөөгий

Овог нэр: Дугарын Мөнхчулуун

Төрсөн он сар өдөр: 1984 оны 11 сарын 16 Орд: хилэнц

Үүрэг: Rapper

Боловсрол: 1991-2001 39-р сургууль төгссөн, Санхүү эдийн засгийн дээд сургуульд бизнес удирдлагын чиглэлээр баклаврын зэрэг

Хүсэл мөрөөдөл: Хэнээс ч илүү бас бусдаас түрүүлж байхыг хүсдэг

Дуртай хамтлаг: SUPREME-NTM, мөн монголынхоо зарим хамтлаг дуучдыг шүтдэг

Хайртай дуучин: MACY GRAY

Хүндэлдэг хүн: ээж, аав


Цомгийн танилцуулга

[засварлах | кодоор засварлах]

2004 оны 1 сард TATAR /enhanced cd/ цомогийг худалдаанд гарсан.

  • Хайрыг хүндэл,
  • Чамдаа өгсөн хайр,
  • Нулимс дуссан хайр,
  • Love song,
  • Ардын багш

гэх мэт олон дуунууд нь ФМ радионуудын шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж байсан. Тус хамтлагийн эхний цомгийн бүх дуунууд хит болж байсан.

Дууны жагсаалт:
[засварлах | кодоор засварлах]
  1. Хайрыг хүндэл
  2. Нулимс дуссан хайр (хамт Цоомоо)
  3. Ардын багш
  4. Гүй жаалаа гүй
  5. Хүн хүнээрээ бай
  6. Хайрын дуу (хамт Минжинсор)
  7. Хип хоп хүн
  8. Нулимс дуссан хайр (remix)
  9. Чамдаа өгсөн хайр
  10. Энэ хүү
  11. Үгээ гээж үү (хамт Tg)
  12. Рок бэйби
  13. Хунгийн дэгдээхэй (хамт Лумино)

“Хоёр дахь цомог”

[засварлах | кодоор засварлах]

Татар хамтлагийн Хоёр дахь цомог 2004 оны 12 сард худалдаанд гарсан бөгөөд гарсан өдрөөсөө борлуулалтаараа шилдэг арван цомгийн жагсаалтыг 8 долоо хоног тэргүүлсэн амжилт үзүүлж байв.

Эхний 4 байрт 14 долоо хоног болж байлаа.

Дууны жагсаалт:

  1. Оролт (0:49)
  2. Сүн сүн (4:12)
  3. Нэргүй (4:37)
  4. Хамтдаа (3:53)
  5. Санадаг л санаа (3:17)
  6. Ажил (3:42)
  7. Энэ минийх (3:49)
  8. Хайр яачихав аа (4:29)
  9. Өөртөө (4:17)
  10. Сак гунья (3:52)
  11. Татар (4:26)
  12. Том од ах хамт (4:34) хамт Лумино
  13. Би чамд хайртай (3:49)
  14. Ганц олдох нас (3:52)
  15. Би чамд хайртай (ая) (3:48)

“Гурав дахь цомог Ганцаараа”

[засварлах | кодоор засварлах]

Татар хамтлагийн Гурав дахь цомог нь “Ганцаараа“; AP цомог 2005 оны 12 сард гарч байсан. Нийт 6 TRACK-тай 4 дуутай. Худалдаанд гарахаас өмнө “Бороо" дуу нь ФМ радиогийн шилдэг дууны жагсаалтыг 12 долоо хоног тэргүүлж байсан бас нэгэн амжилтыг үзүүлж байжээ. Энэхүү цомгийн онцлог нь Япон улсын алдарт реппер "AK-69" тэй хамтарсан Aint no stopping дуу юм. Энэ үеэрээ Татар хамтлаг нь Япон улсад аялан тоглолт хийж 2005 оны 5 сарын 24 нд Япон улсын "MS Entertainment " тай хамтран Япон даяар байрлах "Tower records" ын бүх салбаруудаар Татар цомгийг худалдаанд гаргаж байжээ. Мөн тухайн ондоо буюу 2005 оны 9 сарын 21-нд "Ain't No Stoppin' feat.AK-69" cd гээ худалдаанд гаргаж байжээ. Za Дууны жагсаалт:

  1. Хайрыг Хүндэл Remix
  2. Aint no stopping (хамт AK-69)
  3. Ганцаараа
  4. Бороо (хамт Онон)
  5. Ярилцлага (FM 105.5)

2008 онд нийт 16 дуутайгаар Эрх чөлөө цомог гаргасан бөгөөд Татар хамтлагийн голлох хит дуунууд энэхүү цомогт багтсан байдаг.

Дууны жагсаалт:

  1. Эрх чөлөө (4:00)
  2. Хорвоо (4:32) – видео (хамт TG)
  3. Хэлж амжаагүй (4:11) (хамт Саран)
  4. Хаягдал хүмүүс (4:23) (хамт TG)
  5. Реклам (4:08)
  6. Мессэж (4:37) – видео
  7. Сгөб (4:21)
  8. Жаргалтай хос (3:59) – видео (хамт Саран)
  9. Яагаад (4:20) (хамт Онон)
  10. Special (4:32) (хамт TG)
  11. Эсрэг өдөр (3:33) – видео
  12. Чамд зориулъя (4:01) (хамт Амраа, Төрөө)
  13. Ганцаараа (4:23) – видео
  14. Зүгээр (3:23)
  15. Улаанбаатар (4:42) – видео
  16. Бороо (4:41) – видео (хамт Онон)

"Нөлөөллөөс дээгүүрт"

[засварлах | кодоор засварлах]

2013 онд Татар хамтлаг нь арван жилийнхээ ойгоор Нөлөөллөөс дээгүүрт нэртэй нийгэм залуучууд уруу хандсан төсөл хэрэгжүүлсэн ба 10 насны төрсөн өдрийн бэлэг болгож энэхүү цомгийг гаргасан юм. Муу бүх нөлөөллөөс дээгүүрт өөрийгөө байлгаж, сайн сайханруу тэмүүлье уриатай байв. Энэхүү хөдөлгөөнөөрөө Татар хамтлаг нь нийт 100000 гаруй дэмжигч залуучуудыг нэгдгэж нийгэмд дуу хоолойгоо хүргэсэн юм.

Дууны жагсаалт:

  1. Нөлөөллөөс дээгүүрт
  2. Дуулах дуртай
  3. Чинийх
  4. Чат
  5. Санахгүй юм байна (хамт Ука)
  6. Би чиний хайр (хамт A-cool)
  7. Салж амжаагүй хайр (хамт Хишигдалай, TG)
  8. Электро охин
  9. Үнэтэй (хамт A-cool)
  10. Нэг удаа
  11. I am so fly (хамт Aнхаа)

Уран сайхны кино

[засварлах | кодоор засварлах]
  1. Аз жаргал The bad boy (Sonor records, Big film, Unitel group 2006 он)

Бүрэн хэмжээний тоглолтууд

[засварлах | кодоор засварлах]
  1. Хайрыг хүндэл (2004 оны 4 сарын 23, 24 Улаанбаатар хот Бөхийн Өргөө)
  2. Lumino -той хамтарсан концерт, To Night (2005 оны 12 сарын 30,31 Улаанбаатар хот UB Palace)
  3. Бороонд ганцаардах (2006 оны 6 сарын 16 Улаанбаатар хот UB Palace Opan air)
  4. Nuluulluus deeguurt (2013 оны 7 сарын 05 Улаанбаатар хот UB Palace Opan air)
  5. Арван таван жилийн ойн концерт (2018 оны 2 сарын 17 Улаанбаатар хот CROCUS EVENT HALL)
  6. Бороо (2023 оны 8 сарын 19 нд) Төв цэнгэлдэх /20 жилийн ойн тоглолт/
  1. Алтан намар урлагийн наадам
  2. Пентатоник хөгжмийн наадам
  3. Хайфай мюзик авардс
  4. Хит авардс
  5. UBS Music авардс
  6. Bravo super show

Татар - Ганц олдох насандаа 2001он

[засварлах | кодоор засварлах]

Бид өөрсдийн амьдралийн тодорхой нэг хэсгийг тууллаа

Тэгээд ч бид гурав бодсон санасанаа дууллаа

Энэ дууг дуулсан бидний нэр ТАТАР

Бидний дууг сонсоод үз, наашаа анхаар

Нэгдүгээр бадаг:

Ганц олдох насандаа сайхан амьдраад ухьe дээ тавь жаран жилийн дараа бидний нуруу бөхийнэдээ

Биe биeдээ жаргал хүсч энэ хорвоог илээ гэлээч жам нь ирхээр нүд амар хорвоог орхих билээ

Та бид хэзээ хорвоог орхин одхыг мэдэх аргагүй бүхнээсээ өөрийгөө хамгаалж сэргийлж явна гэдэг нь баараггүй

Гэнэтийн осолд орлоо гэж хар дарж зүүдлээд сэрдэг цаг бусийн үхэл хагацал яг тэгээд ингээд ирдэг

Үхэх цагаа мэднэ гэдэг нь тэр нь түүний ид шид нь цааз авсан ялтан тэд нь үхэх цагаа мэднэ

Нэгэнт үхэл чам дээр ирсэн бол хүнд хар ачаа хөнгөрөө энэ хорвоод амьдарч сайн сайхныг үзхээсээ өнгөрөө

Амьдарч чадахгуй нэг нь чадах нэгнээ доош нь зулгаана татна санаа муут яван хатна cарьсан багваахай наранд хатна

Хайрлаж хайрлуулж амьдарч явсан хүмүүс яaхав харин хөөрхий санаа муут үхэхийн цагт өмхий амаа барина

Дахилт:

Энэ амьдрал хатуу тоглоом энэ амьдрал хатуу тоглоом

Зарим нэгэнд нь шоглоом

Энэ амьдрал хатуу тоглоом энэ амьдрал хатуу тоглоом

Зарим нэгэнд нь шоглоом

Хоёрдугаар бадаг:

Бид одоо юyны төлөө амьдарч байгаа юм бэ үхэн үхтлээ тэмцэж явдаг ямар сонин хүн бэ

Түүний хэлсэн үгс амьдралд онол дээр тoгтддог гэлтэй хэлдээ амьдралийг тэр буруу ойлгожилдээ

Жишээ нь гэрээс гараад авто машинд дайруулна дааруулна үхэлрүү яаруулна бие биенээ цааш нь нааш нь харуулна

Ингээд нэгэн өдөр мөнх бусыг үзнэ амьд явах хоногийн тоо нэгэн өдөр гүйцнэ

Ганц олдох насандаа сайхан амьдраад ухиe дээ 50 60н жилийн дараа бидний нуруу бөхийлээ

Биe биeндээ жаргал хүсч энэ хорвоог элээ гэлээ жам ирхээр нүд амар хорвоог орхих билээ

Дахилт:

Энэ амьдрал хатуу тоглоом энэ амьдрал хатуу тоглоом

Зарим нэгэнд нь шоглоом

Энэ амьдрал хатуу тоглоом энэ амьдрал хатуу тоглоом

Зарим нэгэнд нь шоглоом

Гуравдугаар бадаг:

Чамд ганц олдох насаа сайхан амьдраад үхэх ёстой сайхан амьдрал үзэхийн тулд хайр бас байх ёстой

Өрөөл бусдийг хайрлаж хүндэл тэдний хайрийг хүлээ юyний өмнө хайрлаж сур өөрийн ээж аав гэр бүлээ

Баян тансаг ядуу дорой амьдарч байж болно хамгийн гол нь бие биенээ хайрлаж сайхан амьдарч бас болно

Биe биeндээ жаргал хүсч энэ хорвоог элээ гэлээ жам ирхээр нүд амар хорвоог орхих билээ

Энэ бүгдийн эцэс хэзээ гэдгийг хэнч мэддэггүй энэ бүгдийн учрыг хэнч олно гэдэггүй

Ямарч байсан сэтгэл хангалуун амьдрах л юмсан...

Дахилт:

Энэ амьдрал хатуу тоглоом энэ амьдрал хатуу тоглоом

Зарим нэгэнд нь шоглоом

Энэ амьдрал хатуу тоглоом энэ амьдрал хатуу тоглоом

Зарим нэгэнд нь шоглоом

Татар - Хайрыг хүндэл 2003 он

[засварлах | кодоор засварлах]

Нэгдүгээр бадаг:

Тэрээр хулгай сайн хийнэ өөрийн чадал хирээр

Сантeхникч нэрээр хүний хөрөнгө орон гэрээр

Yнэ цэнэтэй дэл сул юм үнэхээр их эрж хайдаг

Тэр их айдаг тэр цагдаагаас эмээж байдаг

Түүнд боломж гарвал айлын хаалгыг үлгэрийн юм шиг нээнэшд гээнэшд

Ажлаа дуусгаад яг л тэнд ул мөр үлдээнэшд

Тэр этгээд өөрийн ажлыг нэг иймэрхүү маш их сайн хийдэг

Айлын үүдэнд ажлаа дуусгаад сүүлд нь нусаа нийдэг

Зөв шударга амьдарч байна хэмээн мөрөөдөх дуртай Харамсалтай нь хулгай хийхдээ арай илүү уртай

Бусдыг бодвол хүнлэг сэтгэл эелдэг даруу зантай ч

Ганц сурсан юм нь энэ юм болохоор тэр хулгайч

Өөрийн болчимгүй алдаа дутагдлын эрхээр

Ийм нэгэн амьдарлаар амьдрах болсон хатуу бэрхээр

Тэр муу нэртэй хүмүүс түүнийг хардаж сэрдэж гүтгэнэ

Амьдрал хатуу болох тусам амьдарлын төлөө зүтгэнэ

Дахилт:

Бусдын хайрыг хүндэл

Хайраа нээсэн сэтгэл шүүдээ зөвхөн хайртай хүндээ л

Бусдын хайрыг хүндэл

Хайртай гэсэн сэтгэлийг нь битгий гомдоо

Бусдын хайрыг хүндэл Бусдаас хайрыг хүртэхэд гэмгүй учир үүнд л

Бусдын хайрыг хүндэл

Түүний хайрыг хүндэлсэн бол тэр шал ондоо

Хоёр дугаар бадаг:

Хөрш айлын хүмүүс ажилдаа явж байхад тэр ганцаар завтай

Ийм амьдрал түүнд таалагдахгүй байгаа нь лавтай

Ийм амьдрал нэгэн бодлын тэрүүхэн тэндээ давгүй

Нөгөөтэйгүүр харамсалтай сэтгэл санаа тавгүй

Тэр уг нь хөгшин болсон эжий аавдаа хайртай

Тооны олимпиадын баярын бичиг хоёрдугаар байртай

Дунд сургуульд байхдаа онц сурдаг л байсан

Дурлаж явсан хайрлаж явсан найз охинтой байсан

Гэтэл найз охиндоо хаягдаад бүгдийг дотроо бодсон

Юу бодож тэгсэн юм бол бүгдийг орхиод одсон

Тэр охиныг үнэн сэтгэлээсээ хайрладаг байждээ

Хөвгүүн одоо ийм хүн охин яаж мэдэхэв дээ

Түүний нулимс газар уналгүй хацартаа нэвчсэн

Зөвхөн хайртай охин гэсэн сэтгэлээ тэвчсэн

Тэр ингэж удаан тэвчиж чадахгүйгээ мэдсэн

Иймээс бүгдийг орхиод явахаар шийдсэн

Дахилт:

Бусдын хайрыг хүндэл

Хайраа нээсэн сэтгэл шүүдээ зөвхөн хайртай хүндээ л

Бусдын хайрыг хүндэл

Хайртай гэсэн сэтгэлийг нь битгий гомдоо

Бусдын хайрыг хүндэл Бусдаас хайрыг хүртэхэд гэмгүй учир үүнд л

Бусдын хайрыг хүндэл

Түүний хайрыг хүндэлсэн бол тэр шал ондоо

Гурав дугаар бадаг:

Түүний сэтгэл санаа одоо дээсэн дөрөө

Тэр өөрөө сайн муу үйлийн ялгаа зөрөө

Тэр хөөрхий найз охиндоо хаягдлаа гээд хуруу гараа зүсээгүй

Түүнийг ийм байдалд оруулахыг тэр охин хүсээгүй

Төрсөн нутаг эх орон эжий ааваа голов уу

Эсвэл түүний бүгдийг орхиод одсон нь охиноос болов уу

Тэр уг нь ингэх ёсгүй байсан буруудсан

Яаж ч хичээсэн зам нь уруу болохоор уруудсан

Хүүгээ харсан эхийн зүрх улам бүр сэдэрсэн

Эжий ааваа маш их санасанаа тэр сая мэдэрсэн

Нүдэндээ нулимстай тэр хоёрыг харсан

Өөрийн эрхгүй нулимс урсаад нүдээ алгаараа дарсан

Харь хүний нутагт удаан байж чадалгүй зутарчээ

Аав ээжээ орхисондоо өөрөө өөртөө гутаржээ

Харийн нутагт ядарч туйлдаад хүрээд цуцсан

Эжий аавтайгаа сайхан байсан цагаа санаад санагалзан буцсан

Тэр охины төлөө зовж шаналаад юунд хүрэвдээ

Охиноос болж хэний амьдрал сүйрэвдээ

Үр минь хэмээн явсаар байсан эжий ааваа хүндэл

Үүнд л учир бий бусдын хайрыг хүндэл

Дахилт: