Тахилч
Харагдац
Тахилч нь Монгол нутагт говийн их догшин ноён нутагт Дулдуйтын Данзанравжаагийн бунхан болоод бүтээл туурвилыг хамгаалж хадгалан тахиж өвлөгдөн ирсэн хүмүүсийг хэлдэг.
Нэрийн тайлбар
[засварлах | кодоор засварлах]Монгол хэлний их тайлбар тольд "Тахил тавиглал эрхлэгч хүн: тахилч лам (тахил хийгч лам, тахил өргөгч лам)" гэжээ.
Түүхэн тойм
[засварлах | кодоор засварлах]Д.Данзанравжаагаас отгон шавь Балчинчойжоо нь “Өөрөөсөө хойш тахилч болох хүнийг яаж би таних билээ” гэхэд “Чам дээр байгаа тал саран тэмдэг үеийн үе дэх тахилчийн тэмдэг болог” гэсэн байдаг. Ар нурууных нь голд байрлах атгын чинээ саран тэмдэгтэй холбогдсон Балчинчойжоогийн удмынхан Тахилч хэмээх үйл хэргээ үл тасалж, үнэнчээр зүтгэж өнөөдрийг хүржээ.
Залгамжлал
[засварлах | кодоор засварлах]- Балчинчойжоо нь хутагт Д.Данзанравжаагаас хойш түүний эд зүйлсийг бунхан хэлбэрээр хамгаалан авч үлджээ. Балчинчойжоо хүү Ган-Очиртоо өгч
- Ган-Очироос Наряад
- Наряагаас Онгоод,
- Онгоо нь хүү Гомбод,
- Гомбо нь хүү Түдэвт,
- Түдэвээс зээ хүү Алтангэрэлд,
- Алтангэрэлээс хүү Алтан-Очирт гэсээр хүүгээс хүүд өвлөгдөн иржээ.