Тахир тавилгана
Appearance
Тахир тавилгана - (Латин: Spiraea flexuosa), (Орос: Таволга водосборолистная)
Ургамлын тайлбар
[засварлах | кодоор засварлах]Хүрэвтэр шар, нарийхан найлзууруудтай, 1 метр гаруй өндөр олон наст сөөгөн ургамал. Уртавтар зууван хэлбэртэй, цайвар ногоон нилээд том, нимгэн навчнуудтай. Навч бүхий найлзуурынхаа үзүүрт бамбай хэлбэрийн цагаан баг цэцэгтэй байдаг.
Тархалт
[засварлах | кодоор засварлах]Тахир тавилгана голдуу шинэс, хус шинэсэн ба холимог ойн сөөгөнцөр ургамлуудын дунд, мөн уулын арын чулуурхаг хажуу, гуу жалга, хотгор газруудаар сийрэгдүү ширэнгэлж ургана.[1]
Ашигласан материал
[засварлах | кодоор засварлах]- ↑ Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 192
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]Агуулах дахь «Тахир тавилгана» зургийн цомог
Викизүйлд Тахир тавилгана-тай холбоотой мэдээлэл байна. |