Тим Райс-Оксли
Тим Райс-Оксли | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Төрсөн нэр | Тимоти Жэймс Райс-Оксли |
Төрсөн | 1976 оны 6 сарын 2 Англи_ Оксфорд |
Хөгжмийн урсгал | Альтернатив рок, Британийн рок, Пиано рок, Поп рок |
Мэргэжил | Хөгжимчин, хөгжмийн зохиолч |
Зэмсэг | Төгөлдөр хуур, аргил гитар, даралтат хөгжим, арын хоолой, гитар, synthesizer, recorder, harpsichord |
Идэвхтэй | 1995-одоо |
Хамтардаг уран бүтээлчид | Keane, Гвен Стефани, Кайли Миноуг, Mt.Disolation |
Цахим хуудас | www.keanemusic.com |
Тимоти Жэймс Райс-Оксли (Англи: Timothy James Rice-Oxley, 1976 оны 6 сарын 2-нд төрсөн) бол Английн хөгжимчин бөгөөд Keane хамтлагийн үүсгэн байгуулагч, төгөлдөр хуурч, дуучин юм.
Амьдрал болон карьер
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Английн төв хэсэг байдаг Оксфорд хотод Чарльз Патрик болон Маргарет Райс-Оксли нарын гэр бүлд мэндэлжээ. Тонбрижийн дунд сургуульд Ричард Хьюз, Том Чаплин зэрэг найзуудтайгаа сурдаг байсан юм. Райс-Оксли болон Чаплиний ээжүүд нэг нэгнээ таньдаг найзууд байсан учраас хүүхдүүд нь танилцаж дотносоход дөхөм болсон юм. Райс-Окслигийн дүү мөн Том нэртэй бөгөөд Чаплинаас нэг сарын зайтай хорвоод мэндэлсэн юм.
Бага байхдаа төгөлдөр хуурын хичээл заалгадаг байсан боловч үргэлж сонгодог ая тоглохоос залхдаг байсан тухайгаа хожим өгүүлсэн байдаг. Эцэг эх нь хөгжмийн бэлтгэлийг нь зогсоосон нь ч тэрээр өөрийнхөө сонирхлоор хөгжмийн чадвараа үргэлжлүүлэн хөгжүүлж The Beatles-ийн дуунуудыг тоглох дуртай байлаа. Мөн Чаплинд төгөлдөр хуур зааж өгсөн байна.
1994 оноос Райс-Оксли сонгодог урлагийн чиглэлээр Лондоны их сургуулийн коллежид суралцаж эхэлсэн бөгөөд Хьюз тэнд газарзүйгээр сурдаг байлаа.
Удалгүй түүний найз, гитарчин Доминик Скотт хамтлаг байгуулах санал тавьснаар ирээдүйн Keane хамтлагийн эхлэл тавигдсан юм. Дараа нь Хьюзийг бөмбөрчнөөр эгнээндээ нэгтгэлээ.
Тухайн үед Coldplay хамтлагтай хамтран ажиллаж байсан Крис Мартин түүнийг цуг ажиллахыг урьсан боловч Keane болон найзууддаа үнэнч үлдэхээр шийдсэн гэдэг.
Тим 2005 оны 2 сард Жэйн Райс-Окслитэй гэрлэж 2007 оны 9 сарын 22-нд Лилач хэмээх охинтой болсон. Тэр одоогоор Английн Зүүн Сассексийн Льюесs хотод амьдарч байгаа.
1997 онд Райс-Оксли Скотт болон Хьюзийг ятгаж байж Чаплиныг хамтлагтаа элсүүлсэн гэдэг. Мөн тэр жилдээ хамтлагийнхаа нэрийг Keane болгон өөрчилсөн юм.
Лондонд хөгжмийн бэлтгэл хийж байх үеэрээ Райс-Оксли Чаплинтай хамт Стоук Нэвингтон дүүрэгт өрөө хөлсөлж амьдардаг байлаа. Мөн цагийн ажил хийдэг байсан юм. 2001 оны 7 сард Скоттыг хамтлагаас гарсны дараа тэрээр төгөлдөр хуур тоглож эхэлжээ. Мөн аргил гитар тоглодог бөгөөд амьд тоглолтын үеэр аль нэгийг нь урьдчилан бичүүлдэг аж.
2004 онд Райс-Оксли Ivor Novello Awards-ийн оны шилдэг хөгжмийн зохиолчоор тодорсон билээ. 2006 онд тэрээр Гвен Стефанигийн The Sweet Escape цомгийн "Early Winter," болон "The Girl Inside" (цацагдаагүй) дуунуудад хамтран ажилласан.
Улмаар 2009 онд Кайли Миноугийн 11 дэх студийн альбом Aphrodite-гийн "Everything Is Beautiful" дуун дээр ажилласан байна.
2010 оны эхээр Райс-Оксли хамтлагийнхаа гишүүн Жэссе Күиний хамтаар Mt. Desolation хэмээх Альт-кантри хамтлагийн төсөлд хамтран ажиллаж багагүй амжилтад хүрсэн юм.
Одоогоор Райс-Оксли Keane хамтлагийнхаа туслах дуучнаар ажиллаж байгаа. "Sunshine", "This Is the Last Time" зэргээс бусад бүх дуунд тэрээр дуу хоолойгоо шингээсэн. Мөн Your Love болон Under the Iron Sea DVD, Perfect Symmetry дэмог өөрөө дуулжээ.
Тоног төхөөрөмжийн жагсаалт
[засварлах | кодоор засварлах]- Yamaha CP70B (гол төгөлдөр хуур)
- Nord Lead 3 Synth (synthesizer)
- Fender Precision (аргил гитар)
- Apple PowerBook G4 Титаниум (аргил дуугаралтад зориулж)
- Apple PowerMac G5