Товь гэр
Товь гэр - Монголчуудын түр хэрэглэх гэр сууцны нэг төрөл. Товь гэр ачих, тээх, зөөх хүний үйл ажиллагаанд хамгийн авсаархан, мөн барих буулгахад хүн хүч, хөдөлмөр их шаардахгүй онцлогтой. Судлаачид ханат гэр үүсэхээс өмнө товь гэр үүссэн гэж үздэг.
Гэрийн яс модны нэг болох унины ёзоорыг дотогш матийлган тэрхүү матигар хэсгээр нь униа газар зоож, орон гэртээ хүн суух, босох, явах хөдөлгөөнд чөлөөтэй байлгах, дотор талын хажуу ханаар эд зүйл тавих зай гаргах зэргийн амьдрал ахуйн хэрэгцээ, шаардлагын үүднээс хүмүүс оромж гэрийнхээ модны хийц, бүтэц, зохион байгуулалтанд шинэчлэлт хийсэн байна. Үүний үр дүнд зөвхөн тооно, унь хоёроор оромж босгох, барих, хэрэглэх болсон аж.
Монголын зарим газар унь, тоононоос яс мод нь бүрдэх сууцыг чээж гэр гэж нэрлэх нь товь гэр чээж гэртэй зарим талаараа төстэйг хэлж байгаа юм.[1]
Ашигласан материал
[засварлах | кодоор засварлах]- ↑ [С.Бадамхатан, Г.Цэрэнханд, Г.Батнасан, Ц.Аюуш, Т.Дисан, Д.Тангад, Д.Нансалмаа, Г.Мэнэс - БНМАУ-ын угсаатны зүй 1 - 1987 - хуудас 142-143]