Jump to content

Токүгава Иэясү

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Токүгава Иэясү
徳川 家康
Кано Танъюгийн зурсан хөрөг
Шогун
Албан тушаал хашсан
1603 оны 3 сарын 24  1605 оны 4 сарын 16
ХаанГо-Ёозэй
ӨмнөхАшикага Ёшиаки
ДараахТокүгава Хидэтада
Мацүдайра овгийн тэргүүн
Албан тушаал хашсан
1549–1616
ӨмнөхМацүдайра Хиротада
ДараахТокүгава Хидэтада
Токүгава овгийн тэргүүн
Албан тушаал хашсан
1567–1616
ДараахТокүгава Хидэтада
Японы Канцлер (Дайжо-дайжин)
Албан тушаал хашсан
2 May 1616  1 June 1616
Хувийн мэдээлэл
ТөрсөнМацүдайра Такэчиё
(1543-01-31)1 сарын 31, 1543
Нас барсан6 сарын 1, 1616(1616-06-01) (73 насалсан)
Эхнэр, Нөхөр
Хамтран амьдрагчид
Хүүхэд
Эцэг, эх
Бусад нэр
  • Мацүдайра Жиросабүро Мотонобү (松平 次郎三郎 元信?)
  • Мацүдайра Күрадоносүкэ Мотоясү (松平 蔵人佐 元康?)
  • Мацүдайра Иэясү (松平 家康?)
Гарын үсэг
Хоч"Tosho Dai-Gongen"
Цэргийн алба
Харьяалал
НэгжТокүгава овог
ТушаалуудЭдо ордон
Япон нэр
Хираганаとくがわ いえやす
Кьюжитай德川 家康
Шинжитай徳川 家康
Галиглал
ЛатинчлалTokugawa Ieyasu

Токүгава Иэясү[a] (徳川家康?) нь 1603 оноос 1868 онд Мэйжигийн шинэчлэл хүртэл захирч байсан Японы Токүгава бакүфүгийн (цэргийн засгийн газар) үүсгэн байгуулагч, анхны шогун байв. Тэрээр өөрийн хуучин эзэн ноён Ода Нобүнага, мөн Ода овгийн харьяат Тоётоми Хидэёши нартай зэрэгцэн Японы гурван "Их нэгтгэгч"-ийн нэгд тооцогддог. Багахан даимё (ноён)-гийн хүү Иэясү нэгэн цагт Имагава Ёшимото хэмээх өнөөгийн Шизүокад байх том нөлөөх бүхий феодал ноёны өргөөнд барьцаанд амьдарч байжээ. Эцгээ нас барсны дараа даимёгийн орыг залгаж, Ода овгийн холбоотон, вассал, жанжны үүргийг гүйцэтгэж,[3] Ода Нобүнагагийн удирдлага дор хүчээ авчээ.[4]

Ода Нобүнагаг нас барсны дараа Иэясү богино хугацаанд Тоётоми Хидэёшитэй дайсагнасан хэдий ч, төд удалгүй Хидэёшид үнэнчээ зарлаж, хүчээ өргөхөөр болжээ. Хидэёшигийн захиргаанд байх үед Иуэясүг Японы зүүн хэсэгт байрлах Канто руу шилжүүлжээ. Хидэёшигийн зорилго нь Иэясүг нийслэл Кёото хот болон Тоётоми овгийн хүчний цөм болсон Осакагаас аль болох холдуулах зорилготой байсан аж. Иэясү тухай үед загасчны жижигхэн тосгон Эдо (одоогийн Токио)-д цайзаа босгож, төвхнөж эхэлжээ. Тоёотомогийн засгийн үед Иэясү хамгийн хүчирхэг даймё, цэргийн тэргүүлэгч ноён байв. Тоёотомигийн бүтэл муутай Солонгосыг байлдан дагуулах аян дайнд Иэясү оролцоогүйгээр барахгүй, хүч чадлаа бүрэн хадгалж үлдсэн юм. Хидэёши нас барсны дараа Иэясү 1600 онд Сэкигахарагийн тулалдааны дараа засгийн эрхийг гартаа авсан юм. [3] [ хуудас шаардлагатай ] Тэрээр 1603 онд Шёогүнээр томилогдож, 1605 онд албан тушаалаасаа сайн дураараа буусан хэдий ч 1616 онд нас барах хүртлээ засгийн эрхэд үлэмж нөлөөтэй байсан юм. Токүгава бакүфүгийн дор хүчирхэг даимё, самурай нарыг хяналтдаа байлгах зорилготой, маш хатуу чанд дүрэм бүхий бакухан системийг үүсгэн, хэрэгжүүлсэн юм. [3] [4]

  1. Иэясүги заримдаа Иеясү гэж тэмдэглэх нь бий,[1][2] according to the historical pronunciation of the kana character he. He was posthumously enshrined at Nikkō Tōshō-gū with the name Tōshō Daigongen (東照大權現?).
Эш татахад гарсан алдаа: <ref> tags exist for a group named "lower-alpha", but no corresponding <references group="lower-alpha"/> tag was found
  1. "Iyeyasu", Encyclopedia.com, <http://www.encyclopedia.com/doc/1E1-X-Iyeyasu.html>
  2. Загвар:Cite dictionary
  3. 1 2 3 Perez, Louis G. (1998). The history of Japan. Westport, Conn.: Greenwood Press. ISBN 0-313-00793-4. OCLC 51689128. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; name ":0" defined multiple times with different content
  4. 1 2 "daimyo | Significance, History, & Facts | Britannica". www.britannica.com (Англи хэлээр). Татаж авсан: 2022-10-03. Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; name ":1" defined multiple times with different content