Jump to content

Толь бичиг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Толь бичиг (монгол бичиг: ᠲᠤᠯᠢ ᠪᠢᠴᠢᠭ; англи: Dictionary) нь ямар нэгэн хэлний үг, нэр томьёо, өгүүлбэр зэргийн утгыг цагаан толгойн дэс дарааллаар нэг ба түүнээс дээш олон хэл, бичгээр тайлбарлан бичсэн лавлах зориулалттай ном юм.

Үүний үүрэг зориулалт нь тухайн уншиж буй хүний хайж байсан мэдлэг, мэдээллийг өгөх, нарийн мэргэжлийн үг, нэр томьёо зэргийг хайж олоход туслах.

Толь бичгийг дараах байдлаар ангилж болно.

  1. Харь хэлний толь бичиг: Нэг хэлний үг, нэр томьёог нөгөө хэл рүү орчуулсан толь бичиг, жишээ нь: Англи-Монгол толь бичиг, Монгол-Хятад хэлний толь бичиг гэх мэт
  2. Нэвтэрхий толь бичиг: Ямар нэг хэлний үгийн утга, мэдлэгийг тайлбарлахад зориулсан байдаг. Жишээ нь: Монгол хэлний товч тайлбар толь, Британника гэх мэт
  3. Тусгай мэргэжлийн толь бичиг: Зөвхөн нэг мэргэжил, мэргэшлийн хүрээний үгс, нэр томьёо, далд утгыг нэг болон олон хэлээр тайлбарласан толь бичиг. Жишээ нь: Уул уурхайн толь бичиг, Хууль эрх зүйн толь, Анагаах ухааны толь бичиг
  4. Зурган тайлбарт толь бичиг: Хүүхэд, багачуулд мэдлэг олгоход зориулсан зураг, тайлбартай толь бичиг.
  5. Угсаатны зүйн толь бичиг: Угсаатан, ястны хэл соёлын ямар нэгэн сэдвийн утгыг тайлбарласан толь бичиг.
  6. Онлайн толь бичиг: Компьютер бүтээгдснээс хойш үүссэн төрөл.