Jump to content

Томас Пинчон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Томас Пинчон

Төрсөн: Бага Томас Рагглз Пинчон
1937 оны 5 сарын 8 (1937-05-08) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
    АНУ, Нью-Йорк, Глен Коув
Ажил үйл Зохиолч
Яс үндэс Америк
Урсгал Постмодернизм
Шагнал Үндэсний уран зохиолын номын шагнал
1974

Америкийн нэртэй зохиолч Бага Томас Рагглз Пинчон (Англи: Thomas Ruggles Pynchon, Jr.) 1937 онд Нью-Йорк муж улсын Глен Коув хэмээх газар тѳржээ. Макартурын тэтгэлэг хүртсэн Пинчон нарийн тѳвѳгтэй романаар нэрд гарсан. Түүний уран зохиол, баримтат зохиолууд түүх, шинжлэх ухаан ба тоон ухаан зэрэг олон янзын сэдэв, төрлийг хамардаг. 1974 онд Пинчоны хамгийн алдаршсан "Таталцлын солонго" гэдэг роман АНУ-ын Үндэсний уран зохиолын номын шагналаар шагнагдсан бөгөөд Нобелийн утга зохиолын шагнал хүртэх магадлал өндөртэй гэлцдэг.

Пинчон Америкийн Нэгдсэн Улсын Тэнгисийн Цэргийн Хүчинд 2 жил цэргийн алба хааж Корнеллийн их сургуулийг англи хэлний мэргэжлээр тѳгсчээ. 1950-д оны сүүл, 1960-д оны эхээр Пинчон хэд хэдэн ѳгүүлэг хэвлүүлснийхээ дараа роман бичих болсон нь түүнийг алдаршуулжээ: В. (1963), 49-p бүлгийн хашгиралт (1966), Таталцлын солонго (1973), Мэсон Диксон хоёр (1997). Пинчон маш чимээгүй амьдралтай бөгөөд тун цөөхөн гэрэл зураг нь хэвлэлд нийтлэгдэж байсан. 1960-д оноос түүний хаана байгаа тухай, түүний ямар хүн болох талаар олон цуурхал яриа таржээ.