Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Томми Смит (Англи: Tommie Smith, 1944 оны 6 сарын 6-нд төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч, 1968 оны Мексикийн олимпын 200 метрийн гүйлтийн төрлийн аварга бөгөөд шигшээ уралдаанд 19.83 секунд гүйж, 20 секундын хязгаарыг давсан анхны тамирчин болсон. Шагналын тавцанд гарахдаа хүрэл медаль хүртсэн Жон Карлосын хамтаар хар арсьтнуудын эрхийн төлөө тэмцлийн хэлбэр болгож, гуталгүйгээр, нэг гартаа хар бээлий өмсөн гарсан нь ихээхэн шуугиан тарьсан билээ.