Тонглун Сисулит

Тонглун Сисулит (Thongloun Sisoulith, Лаос хэл: ທອງລຸນ ສີສຸລິດ) Лаосын улс төрийн зүтгэлтэн. 2021 оны 3-р сарын 22-ноос БНАЛАУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
1945 оны 11 дүгээр сарын 10-нд Лаосын Вант Улсын Хуафанг мужид төрсөн.
Боловсрол[засварлах | кодоор засварлах]
- 1962-1969: Хуафанг мужийн Лаосын Эх оронч фронтын Багшийн коллеж төгссөн
- 1973-1978: ЗХУ-ын Ленинградын /Санкт Петербург/ Багшийн дээд сургуульд - хэл судлалын магистр
- 1981-1984: ЗХУ-ын Нийгмийн ухааны Академид Олон улсын харилцааны түүхийн сэдвээр докторын зэрэг хамгаалсан.
Ажил[засварлах | кодоор засварлах]
- 1967-1969: Хуафанг мужийн Лаосын Эх оронч фронтын Боловсролын газарт ахлах ажилтан
- 1969-1973: Вьетнамын Ханой хот дахь Лаосын Эх оронч фронтын Төлөөлөгчийн газарт ахлах ажилтан
- 1978-1979: Вьентьяны Багшийн Их Сургуульд профессор,
- 1979-1981: Боловсролын сайдын нарийн бичгийн дарга, Боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга,
- 1985-1986: ЗГ-ын ХЭГ-ын Олон нийттэй харилцах газрын дарга,
- 1987-1992: Гадаад хэргийн дэд сайд,
- 1993-1996: Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд,
- 1997-2001: Лаосын Үндэсний Ассамблейн гишүүн, ЛҮА-н Байнгын хорооны гишүүн, Гадаад харилцааны газрын дарга
- 2001-2006: ЛҮА-н гишүүн, Ерөнхий сайдын орлогч бөгөөд Төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын Хорооны дарга,
- 2006-2016: БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд,
- 2016 оны 4 дүгээр сард ЛҮА-н 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар БНАЛАУ-ын Ерөнхий сайдаар сонгогдон ажилласан.
- 2021 оны 3 дугаар сарын 22-нд ЛҮА-н 9 дахь удаагийн чуулганаар БНАЛАУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилаж байна.
2001 оноос ЛАХН-ын Төв хорооны Товчооны гишүүн, 2021 оны 1 дүгээр сарын 15-наас ЛАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон.
Гэр бүл[засварлах | кодоор засварлах]
Гэр бүлтэй, 3 хүүхэдтэй, гольф тоглох дуртай, Орос, Вьетнам, Англи хэлний мэдлэгтэй.
Монгол улсад 2016 оны 7 дугаар сард болсон АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад Лаосын төлөөлөгчдийг тэргүүлж оролцсон.