Jump to content

Тони шагнал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тони шагнал

«Тони» шагнал (англи. Tony Award) —Америкийн театрын (хөгжмийн театрууд ордог) салбарынханд жил бүр олгодог нэр хүндтэй шагнал юм. Албан ёсны бүтэн нэр нь— «Antoinette Perry Award for Excellence in Theatre». Энэхүү шагналын нэрийг америкийн жүжигчин, найруулагч Антуанетта Перри (1888—1946) -гийн дурсгалд зориулж өгчээ. Энэ шагналыг "Америкийн театрын жигүүр" болон "Бродвейн лиг" жил бүр Манхэттенд 6-р сард болдог ёслолын ажиллагааны үеэр гардуулдаг байна.

Уг Шагналыг цэнгээний болон сэтгүүлзүйн салбарт хамааралтай 700 орчим хүний бүрэлдэхүүнтэй бүлэг олгодог байна. Тони шагналыг 1947 онд үүсгэн байгуулсан бөгөөд кино урлагийн Оскар, хөгжмийн Грэмми, телевизийн Эмми зэрэгтэй адил театрын шагнал гэж тооцогддог байна.

Одоогоор уг шагналыг үндсэн 26, тусгай 4 төрөлд олгодог байна.

Олон алдартай жүжигчид, театрын зүтгэлтнүүд Тони шагналын эзэн болсон. Алдарт шагналтнуудын дунд орчин үеийн кино, телевизийн салбарын олон төлөөлөгчид, тухайлбал, Аль Пачино, Вупи Голдберг, Дензел Вашингтон, Кевин Спейси, Виола Дэвис, Хью Жекман, Кэтрин Зета-Жонс, Скарлетт Иоханссон, Эдди Редмэйн, Эндрю Гарфильд, Жоди Комер, Жереми Стронг, Сара Полсон, Анжелина Жоли болон бусад юм.