Анжелина Жоли
Анжелина Жоли Angelina Jolie | ||
Анжелина Жоли 2014 онд | ||
Бүтэн нэр | Анжелина Жоли Питт | |
Иргэншил | Америкийн Нэгдсэн Улс | |
Төрсөн огноо | 1975 оны 6 сарын 4 | |
Төрсөн газар | Лос-Анжелес, Калифорни, Америкийн Нэгдсэн Улс | |
Урьдны гэр бүл | Жонни Ли Миллер (1996-2000) Билли Боб Торнтон (2000-2003) Брэд Питт (2014-2016) | |
Танил үе | 1982—одоо | |
Мэргэжлийн замнал | ||
---|---|---|
Мэргэжил | жүжигчин | |
Гавьяа шагнал | Оскар (2000) Алтан бөмбөрцөг (1998, 1999, 2000) Гильд (1999, 2000) Жин Хершолтын хүмүүнлэгийн шагнал (2014) |
Анжелина Жоли нь 1975 оны зургаадугаар сарын 4-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод төрсөн кино найруулагч, кино зохиол бичигч, кино үйлдвэрлэгч болон жүжигчин юм. Тэрээр хэвлэл мэдээллээр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй гэж нэрлэгдэх нь элбэг.
Түүний олон улсад анх танигдсан нь бүтээл нь компьютерийн тоглоомын баатар болох Лара Крофт буюу Томб Райдер (2001) киноны гол дүр юм. Үүний дараах амжилт олсон бүтээлүүдэд Mr. & Mrs. Smith (2005), Wanted (2008), Salt (2010) зэрэг кино орно. Жүжигчиний амжилтаараа Анжелина нь гурван удаа алтан бөмбөрцөг, хоёр удаа Screen Actors Guild Awards болон Girl, Interrupted (1999) киноны туслах дүрд тоглон шилдэг туслах дүрийн жүжигчнээр шалгаран оскарын шагнал хүртсэн байна.
Бага нас
[засварлах | кодоор засварлах]Анжелина Жоли нь кино жүжигчин Жон Войгт болон Марчелине Бертрандын охин юм. Түүний ах Жамес Хавен нь мөн жүжигчин бөгөөд дууны зохиолч Чип Тайлорын ач охин болон төрсөн. Анжелинагийн аав нь герман болон словак гаралтай бол ээж нь канад, нидерланд болон герман гаралтай хүмүүс аж.
Түүний эцэг эх 1971 оны арванхоёрдугаар сарын 12-нд гэр бүл болсон боловч тун удалгүй 1976 онд тусдаа амьдрах болсон байна. Ингээд 1978 онд түүний эх Бертранд гэр бүлээ цуцлуулах өргөдөл гаргасан ба энэ 1980 оны дөрөвдүгээр сард хуулиар баталгаажсан байна. Эцэг эх салсаны дараа Анжелина өөрийн ахын хамт ээж дээрээ өссөн. Эх нь салсаныхаа дараа Билл Дайтай суун хоёр хүүхдээ аваад Нью-Йорк хот руу нүүсэн байна. Түүний аав нь ах дүү хоёрыг сургуулийн амралтаар нь киноны бичлэгт ихээр дагуулан явдаг байснаас бусдаар нэг их уулзах боломжгүй байжээ.
Жүжигчний гараа
[засварлах | кодоор засварлах]Lookin’ to Get Out гэх инээдмийн кинонд анх удаа 1982 онд дэлгэцийн бүтээлд оролцжээ. Түүний аав нь тус киноны голд дүрд тоглож байсан бол Анжелина ээжтэйгээ хамт туслах дүрд тоглосон байна. Аав нь сүүлд 1980 онд хийсэн энэ киноны зураг авалтын талаар дурсахдаа "Анжелинад их уйтгартай байсан байх, гэхдээ тэр бидний жүжиглэлтийг хулгайлсан, учир нь үнэн сэтгэлээсээ тоглосон"[1] хэмээн өгүүлсэн байдаг.
Өөрийн анхны мэргэжлийн жүжигчний дүр нь Ленни Кравитцын дууны клип болох Stand by My Woman, болон Антонелло Вендиттисын Alta Marea (хоёулаа 1991онд хийгдсэн), Леомонхеадс хамтлагын It’s About Time зэрэгт тоглосоноор эхэлсэн байна.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]- Кино жүжигчнээр
|
|
- найруулагчаар
- 2007: A Place in Time (баримтат кино)
- 2011: In the Land of Blood and Honey
- 2014: Unbroken
- кино зохиолчоор
- 2011: In the Land of Blood and Honey
- киноны продюсер
- 2005: Lovesick
- 2005: A Moment in The World
- 2011: In the Land of Blood and Honey
- 2014: Unbroken
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ For a Fighting Machine, A 'Bad Girl' Image Is Good The New York Times 2001-06-17
- Анжелина Жоли
- АНУ-ын кино жүжигчин
- АНУ-ын кино зохиолч
- АНУ-ын кино найруулагч
- Дуу оруулагч
- Киноны продюсер
- Гадаад Харилцааны Зөвлөлийн гишүүн
- НҮБ-ын тусгай элч
- Алтан бөмбөрцөг шагналтан
- Оскарын шагналтан
- Сараевогийн хүндэт иргэн
- Гэгээн Михаил ба Георгийн одон шагналтан (хүндэт хүлэг баатрын дама командлагч)
- Камбожийн хүн
- Лос-Анжелесын хүн
- Америкчууд
- 1975 онд төрсөн