Тоос сорогч

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Гэр ахуйн тоос сорогч

Тоос сорогч нь орон байр, эд хогшил, зарим тоног төхөөрөмжийн шал, гадаргуу, их биеийн шороо, тоосыг сорж цэвэрлэх цахилгаан төхөөрөмж юм.

Эд анги[засварлах | edit source]

  • Ихэвчлэн цахилгаан хөдөлгүүрийн ажиллагаагаар сорох төхөөрөмж;
  • Сорогдсон тоос дамжих хоолой, хадгалах уут, сав;
  • Гадаргуу дээр хөдлөхөд төвөггүй, тоос шороог цуглуулах төрөл бүрийн сойз, хошуу.