Травиата

"Травиата" дуурийн Ла Фениче театрт тоглосон нээлтийн тоглолтын зар

«Травиата» (итал. La traviata — «унасан, замаа алдсан эмэгтэй») Александр Дюмагийн «Камелийн цэцэгт хатагтай» (1848) зохиолоор бичсэн 3 бүлэг, 4 үзэгдэлт Жузеппе Вердигийн дуурь юм. Энэ дуурь 1853 оны 3-р сарын 6-нд Венецийн «Ла Фениче» театрт нээлтээ хийжээ.

Дүрүүд Хоолой
Виолетта Валери, хөнгөн явдалтай бүсгүй сопрано
Альфред Жермон, баян бус залуу тенор
Жорж Жермон, эцэг нь баритон
Флора Бервуа, Виолеттагийн найз бүсгүй меццо-сопрано
Барон Дуфоль, Виолеттагийн нууц амраг баритон
Ван- Гастон де Леторьер тенор
Маркиз д’Обиньи бас
Доктор Гренвиль бас
Аннина, Виолеттагийн шивэгчин бүсгүй сопрано

1-р бүлэг[засварлах | кодоор засварлах]

19-р зуун, Парис, намар 10-р сар.

Хөнгөн явдалтай сэтгэлтэй Виолетта Валери үдэшлэг зохион байгуулав. Түүнийг саяхан тосгоноос Парист ирсэн залуу Альфред Жермонтой танилцуулсан бөгөөд энэ залуу одоогийн түүний амраг Барон Дюфолоос хамаагүй илүү анхааралтай, мэдрэмжтэй эрийн сэтгэгдэл төрүүлдэг. Альфред Виолеттад дурлаад нэг жил тойрон болж байгаа ч түүнийг төдийлөн анхаардаггүй байна. Хөгжилтэй үдшийн дунд Альфред хайрын алдар хүндийн төлөө хундага өргөдөг (“Libiamo ne’ lieti calici” дуэт). Гэнэт ханиалгах нь Виолеттаг танхимаас гарахад хүргэж, Альфред түүнийг дагаж гардаг. Тэр Виоллетаг амьдралын хэв маягаа өөрчилж, түүнтэй хамт явахыг ятгадаг. Виолетта түүнийг хэрхэн хайрлахаа мэдэхгүй гэдгээ тайлбарлаж ("Un di, felice, eterea" дуэт) өөр эмэгтэй олохыг ятгасан боловч хүсэлдээ автан тэр залууд камелийн цэцэг өгч хатсан хойно буцааж өгөх - энэ нь маргааш шинэ уулзалт болно гэсэн үг ажээ. Зочид тарсан хойно Альфредийн хэлсэн үг эмэгтэйн сэтгэлийг хөдөлгөв; тэр түүнд огт хамаагүй биш гэдгээ ойлгодог. Хайрлагдах боломж түүнд урган гарч ирдэг ч тэр хайрын тухай бодлоо өөрөөсөө холдуулахыг хичээдэг.

2-р бүлэг[засварлах | кодоор засварлах]

19-р зуун, Парис хот орчмын тосгон, өвөл 1-р сар

Виолетта Альфредийн зөвлөгөөг дагаж, хотыг орхиж хайртын хамт Парисын ойролцоох тосгоны байшинд амьдардаг. Санамсаргүй тохиолдлоор Альфред хайрт Виоллета нь тэдний одоогийн амьдралыг хангахын тулд өөрийнхөө эд хөрөнгийг нууцаар зарж байгааг мэдэв. Ичсэн Альфред мөнгөтэй болохоор шийдэж Парис явжээ. Түүнийг эзгүйд гэрт нь Альфредийн эцэг Жорж Жермонт ирдэг бөгөөд энэ нь бүсгүй зөвхөн хүүгийнх нь төдийгүй бүх гэр бүлийн нэр хүндийг унагаж байна гэж үзэж байна гэдгээ хэлжээ. Альфредийн аав хайрын харилцаагаа таслахыг шаарддаг. Виолетта сүрьеэтэй, удахгүй үхнэ гэдгээ мэдэж байгаа тул эцэг Жермонтын ятгалгыг зөвшөөрөв. Тэр Альфредэд салах ёс гүйцэтгэх захидал үлдээгээд явжээ. Альфред буцаж ирээд захидал олов: тэр мөнгөнөөс болж Виолетта түүнийг орхисон гэдэгт итгэлтэй байв. Захидалаас хайрт бүсгүй өмнөх амьдралынхаа хэв маяг руу буцахаар шийдсэнийг олж мэдэв. Жорж Жермонт хүүгээ гэртээ харихыг ятгасан ч тэр зөвшөөрөхгүй байв. Альфред гэнэт Виолеттагийн найз Флора Бервуагаас үдэшлэгт оролцох урилгыг олж харав. Альфред өшөө авахаар шийдэж Парист буцаж очих болжээ.

Парис, Флора Бервуагийн ордон.

Виолетта Барон Дюфолтой гар барин танхимд орж ирсэн боловч тэр аз жаргалгүй байлаа: Зочдын дунд Альфред хөзөр тоглож азтай байв. Тэр баронтой хэрүүл хайж байв. Зочдыг өөр өрөө рүү тарахад Виолетта залуугийн амь насаас айж, Альфредыг явахыг хүсэв. Тэр түүнтэй хамт явах тохиолдолд л явна гэв; Бүсгүй татгалзах уурандаа Дуфолд хайртай гэж хэлэв. Атаархсан Альфред бүх зочдыг танхимд цуглуулж, Виолеттаг олны өмнө доромжилж, хайрын төлөөх мөнгө гээд түүний нүүр рүү шидэв. Виолетта шалан дээр ухаангүй унав. Альфредийн аав хүүгээ ийм үйлдэл хийсэнд нь зэмлэдэг. Дуфол өрсөлдөгчөө дуэлд уриалав. Виолетта Альфред үнэн байдлыг хэлж чадахгүй байгаадаа харамсав.

3-р бүлэг[засварлах | кодоор засварлах]

Виолеттагийн биеийн байдал эрс муудаж, орноосоо босохоо больж, байгаа мөнгөө ядууст тараахыг шивэгчин Аннинадаа тушаажээ. Түүнд эцэг Жермонтоос захидал ирдэг; тэрээр дуэлийн үеэр хүү нь бароныг шархдуулсан бөгөөд үүнээс болж хэсэг хугацаанд гадаад гарах болсон боловч удахгүй буцаж ирнэ гэж бичжээ - хөгшин эр гэмшсэнээ тэвчиж чадалгүй хүүдээ Виолеттаг хүчээр салгасан гэдгээ хүлээв. Нээлттэй цонхоор Виолетта хөгжмийн чимээ, олны хашгирах чимээг сонсдог - Парист багт наадам болж байна! Альфред гэнэт ирж, амрагууд баярлаж, ирээдүйн төлөвлөгөө зохиодог боловч Виолеттагийн хүч тэнхээ орхиж байв. Альфред түүнд хайртай гэдгээ тангараглаж, түүнд зүүлт бэлэглэсэн бөгөөд түүнийг Альфредийн ирээдүйн сүйт бүсгүй өмсөх ёстой гэв. Цөхрөнгөө барсан Альфред түүнээс өөртэйгөө үлдэхийг гуйхад Виолетта хэсэг зуур амьсгаа аван, дараа нь Альфредийн гар дээр амьсгаа хураав.