Jump to content

Тулгуурын хийц

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тулгуурын хийц бүхий ган гүүр
Контейнер тээвэрлэх гүүрэн хийц: кран гүүр болон краны тулгуур нь ч тулгуурын хийцээр хийгджээ.
Уралдааны автомашины арлын хойд хэсэг

Тулгуурын хийц гэдэг нь саваан хийц бөгөөд түүний саваанууд нь зөвхөн нормаль хүчинд ачаалагдсан байна. Хамгийн энгийн тулгуурын хийц нь гурван ширхэг саваанаас бүрдсэн гурвалжин юм. Ийм тулгуурын хийцийг хийхийн тулд нэг савааны хоёр үзүүрт нөгөө хоёр савааны үзүүрүүдийг холбон зангилаа үүсгэн хийнэ.[1]

Хийсвэрээр тооцоолоx үед тулгуурын хийцэнд ямар ч нугалах момент үүсдэггүй. Харин бодит тулгуурын хийцэнд бага зэрэг нугалах момент үүсэх боловч үүнийг холболтын хийцээр нь маш бага үүсгэхээр тооцоолон нугаралтын моментийг хэмжээг тооцолгүй орхиж болох ч статикийн тооцоонд заавал хийх шаардлагатай байдаг.

Барилгын салбар

[засварлах | кодоор засварлах]

Барилгын салбарт тулгуурын хийц нь өөр бусад хийцтэй даацын чадвараар нь харьцуулахад харьцангуй бага жинтэй байдаг. Тулгуурын хийцтэй барилга нь газар хөдлөлтөнд тэсвэр өндөртэй байна.[2]

Автомашин үйлдвэрлэл

[засварлах | кодоор засварлах]

Автомашин болон мотоциклийн үйлдвэрлэлд тулгуурын хийцийг шассид буюу аралд хэрэглэнэ. Гэхдээ энд зөвхөн гурвалжин бус хийцийг ашиглах ба ялангуяа мотоциклийн аралд илүү тохиолдоно. Ийм төрлийн хийцийг холимог хэлбэр гэж нэрлэх ба түүний булангуудыг нэмэлт саваа буюу тулгуураар хүчитгэж өгдөг.

 Commons: Тулгуурын хийц – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Тулгуурын хийц – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Орон зайн тулгуурын хийц – Викимедиа дуу дүрсний сан
  1. K. Meskouris, E. Hake: Саваан тулгуурын хийцийн статик. Шпрингер, 2009, хуудас 95.
  2. Александр фон Хумболдт сан: Хөгжиж буй орнуудад зориулсан газар хөдлөлтөнд тэсвэртэй байшин. (Memento 29. Тавдугаар сар 2010 цахим архивт) (герман хэлээр)