Jump to content

Тутмос III

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тутмос III-ын хөшөө (Египетийн археологийн музейд хадгалагдаж буй)

Тутмос III нь Эртний Египетийн 18 дахь хаант улсын 6 дахь фараон (МЭӨ 1479 оны орчмоос МЭӨ 1425 оны орчим хүртэл төр барьсан). Түүний нэр нь "Тот бурхны бүтээл" гэсэн утгатай юм. Тутмос II-ын хүү.

Аавынхаа гэрээслэлийн дагуу залгамжлагчаар тохоогдсон боловч түүнийг бага байхад аав нь нас барсан тул хойд эх Хатшепсут фараон болж, төрийн хэргийг удирдан явуулж байжээ. Үүнд дургүйцэж явдаг байсан тэрээр фараон болмогцоо Хатшепсутын хөшөө дурсгалуудыг бүгдийг устгуулсан гэдэг. Цэргийн эрдэмд суралцсан Тутмос III аян дайнуудыг удирдан эхлүүлж, улс орноо томсгон, Египетийн түүхэнд хамгийн том гүрнийг бий болгожээ.

Өмнөх
Хатшепсут
Эртний Египетийн 126 дахь хаан
МЭӨ 1479? - МЭӨ 1425?
Дараах
Аменхотеп II