Тээглүүр (Цаг)

Тээглүүр (фр. échappement; англ. escapement, герм. Hemmung) нь дугуйт цагны эд ангийн нийлэмж ба эргэх дугуй болон араат тохируулагчийн холбоосыг үүсгэнэ. Түүний бүрдэл хэсэгт тээглүүр дугуй (араат дугуй, өгсүүр дугуй эсвэл зангуут дугуй) болон тээглүүр хэсэг ( зангуу) орно.[1] Араат тохируулагч нь тээглүүрийн дугуйнд, тээглүүр хэсгээр дамжин түүний эргэх дугуйн үелэн зогсоход (тээглэн зогсох) нөлөөлнө. Эсрэг чиглэлд өргөлтийн улмаас энерги (импульс) хүлээн авсанаар зогсолтгүй эргэх нөхцөл бүрдэнэ.
Ишлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Fachausdrücke bei erstmaliger Nennung kursiv und in Klammern, meistens aus Klaus Menny: Die Funktion der Uhr, Callwey, 1994