Түүхийн товчоо

Хүннү. Тува, Буриадыг оруулаагүй зуржээ.
Нирун. Хойд хэсгээс нь ихээхэн хасч зуржээ.
Монгол орон 14-17-р зууны үед. Буриадын нэрийг тэмдэглээгүй байна.

Түүхийн товчоо (түүхэн товчоо, түүх бичлэг ч гэж бас хэрэглэдэг) гэдэг нь түүхэн үйл явдлыг дүрслэн бичихийг хэлнэ. Орчин үед түүхийн товчоо нь шинжлэх ухааны үндэслэл дээр бичигдэх болсноос хамааран түүх судлалд харьяалагдах болжээ.

Түүх бичлэг нь түүхийн үйл явдалд хандах хандлага, түүхийг бичих арга зүй юм. Тухайн цаг үеийн нөлөө, улс төрчид, засгийн газраас хамааран бодит байдлыг гуйвуулан бичих явдал олон оронд гарч байв. Монголд шарын шашин нэвтэрсэн үед Чингис болон бусад монгол хаадыг Энэтхэг, Төвдийн хаадаас гаралтай гэж бичих болсон бол Манжийн үед Манжийн оролцоотойгоор монголын түүхийг мөн л өөрчлөн бичихийг оролджээ. Социализмийн үед Зөвлөлтийн нөлөөгөөр Монголын түүхийг гуйвуулан бичих болсон байна. Тухайлбал газрын зураг зурахдаа монгол, түрэг улсуудын нутгаас Тува, Буриадыг хасч зуран Тува, Буриад гэсэн нэрийг бараг тэмдэглэдэггүй байв. Харин өмнөд, зүүн хилийг харьцангуй зөв зурж байжээ. И.Златкиний "Джунгарское ханство" номонд Зүүнгарын хаант улсыг бүтнээр нь зурснаас болж уг номыг хориглон 1964 онд дахин хэвлэжээ.