Удвал (ургамал)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Удвал (ургамал)
Aquilegia vulgaris 100503b.jpg
Биологийн ангилал
Аймаг: Ургамал
Овог: Холтсон цэцэгтэн
Төрөл: Удвал

Удвал (лат. Aquilégia) — Холтсонцэцэгтэн (Ranunculaceae)-ий овгийн төрөл юм.

Энэ төрөлд 100 орчим зүйл хамрагдах бөгөөд тэдгээр нь гол төлөв дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст тархсан байдаг.

Удвалын 35 зүйлийг тарималжуулан олон хэлбэр, сортуудыг гарган авчээ.

Нэр[засварлах | edit source]

Удвал хэмээх нэр нь төвөд хэлний ཨུཏ་པ་ལ (Удбала) гэсэн үгнээс гаралтай. Харин Aquilégia гэгдэх шинжлэх ухааны нэр нь aqua — «ус» болон legere — «хураах, цуглуулах», эсвэл aquila — «бүргэд» гэсэн үгнүүдээс үүссэн гэж үздэг.

Дүрслэл[засварлах | edit source]

Цэцэг нь 6-10 см голчтой, хөх заримдаа шаравтар дэрвэнтэй, бүдүүн гоодой цоморлигийн навчинцрыг бодвол хоёр дахин богино. Навчис хошоод, гурвалсан; навчинцар шүдэрхэг. Хэтэвч 8-10. Цэцгийн шилбэ булчирхайлаг.

Европ, Азид ургах зүйлүүдийн цэцэг нь цагаан, хөх, цэнхэр, ягаан өнгөтэй бол Америкт ургадаг зүйлүүд алтлаг, улбар шар, улаан өнгөтэй байна.

Зүйлүүд[засварлах | edit source]

The Plant List мэдээллийн санд удвалын төрлийн 102 зүйл цэцэгт ургамал бүртгэгдсэн байна. Монголд 4 зүйл тэмдэглэгдсэн:

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Удвал (Aquilegia) – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary: Удвал – Энэ үгийг тайлбар толиос харна уу