Jump to content

Уилер Тэкстон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Уилер Макинтош Тэкстон (англи. Wheeler McIntosh Thackston, 1944 онд төрсөн) -Америкийн дорно дахины судлаач юм. Цагаадайн улсын араб, перс хэл дээрх олон тооны утга зохиол, түүхийн бүтээлийг найруулж, англи хэл рүү орчуулсан хүмүүсийн нэг.

Тэкстон Принстоны Колончлолын клубын гишүүн байсан Принстоны Дорно дахины судлалын тэнхим, Харвардын Ойрхи Дорнод судлалын тэнхимийг (Ph.D) 1974 онд төгссөн бөгөөд тэнд 1972 оноос Перс болон Ойрхи Дорнодын бусад хэлний дадлагын багш-профессороор ажиллаж байжээ. Тэрээр Принстоны их сургуульд Мартин Диксоны удирдлага дор, Харвардад Анна-Мари Шиммельдтэй хамт суралцсан. Тэкстон 2007 онд Харвардад багшилж байгаад тэтгэвэртээ гарсан байна.

Түүний хамгийн алдартай бүтээлүүд нь Перс, сонгодог болон Коран судрын араб хэлний дүрэм, түүний орчуулсан Бабур-нама, Могалын хунтайж, эзэн хаан Бабурын дурсамж, Саадигийн Гулистан, эзэн хаан Жахангир буюу Жахангирын дурсамжууд юм. Тэрээр мөн Ливаны Араб, Османы Турк, Сири, Узбек, Лури, Курд хэлээр чухал гарын авлага эсвэл текстийн хэвлэлийг орчуулан гаргасан.

Рашид ад Дин тэргүүтэй эрдэмтдийн монголын хаадын түүхийн тухай "Судрын чуулган" зохиолыг анли хэл рүү орчуулхад оролцсон хүн.

Тэрээр мөн урду, синди хэлийг судалсан боловч эдгээр хэлнээс орчуулсан эх сурвалж нийтлээгүй байна.


Тэкстон Харвардын их сургуулийн Ойрхи Дорнодын хэл, соёл иргэншлийн тэнхимийн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Тэрээр одоо Массачусетс мужийн Кембридж хотод амьдардаг.

  • The History of Akbar, Volume 1 (the Akbarnama), by Abu'l-Fazl ibn Mubarak, орчуулж хэвлүүлсэн Wheeler Thackston, Murty Classical Library of India, Harvard University Press (January 2015), hardcover, 656 pages, ISBN 9780674427754
  • Jahangir, Emperor of Hindustan (1999). The Jahangirnama: Memoirs of Jahangir, Emperor of India. орчуулсан Thackston, Wheeler M. Oxford University Press