Улаанбаатар зочид буудал
Улаанбаатар зочид буудал — Монгол улсын Улаанбаатар хотын төвд байгаа зочид буудал.
1958 онд барилгын зураг төслийг боловсруулж 1961 онд ашиглалтад орсон, Монголын хамгийн анхны зочид буудлын барилга юм. 2018 оныг хүртэл 3 удаа их засварт орсон бөгөөд барилгын зураг нь төв архивт хадгалагдаж байгаа. 1991 оноос хувьцаат компанийн хэлбэрт орсон. Таван одтой. Барилгын зургийг зохиохдоо Монголын уран барилгын хэв шинжийг агуулан хавтгай дээвэртэй (сүм хийдийн барилгад Төвөд загвар гэдэг) сүм хийдийн цогчин дугануудын ерөнхий зохиомж шийдлийг орчин үеийн олон давхар барилгын ерөнхий төрх байдалд хэр тусгах талаар ихээхэн эрэл хайгуул хийсэн байдаг.
Монголын анхны 5 одны зэрэглэлтэй тус буудал нь фитнесс төв, хими цэвэрлэгээ, усан сан болон машины зогсоолтойгоос гадна буудлын аль ч хэсэгт үнэгүй Wi-Fi ашиглах боломжтой. Буудлын өрөө тус бүрийн агааржуулалтын системийг шийдэж, орчин үеийн интерьертэй, ажлын ширээ, олон сувгийн зурагт, индүү, ус буцалгагч зэрэг ая тухтай амарч, ажиллах боломжийг бүрдүүлсэн. Өрөөний сонголтын хувьд 1 хүний өрөө 16м2, 2 хүний өрөө 24м2, 35м2, делакс өрөө 1 хүний 45м2, Сьют өрөө 1 хүний 60м2, ерөнхийлөгчийн өрөө 1 ортой 91м2 гэсэн 6 өрөөний сонголттой нийт 110 өрөөтэй. Нэг ээлжиндээ 160 хүн хүлээн авах чадалтай.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.