Цусны улаан эс
Appearance
(Улаан бөөм-с чиглүүлэгдэв)
Цусны улаан эс буюу эритроцит (грек. erythros-улаан, kytos-эс)-ийн хамгийн гол үндсэн үүрэг бол хүчилтөрөгчийг уушги эсвэл заламгайнаас биеийн эд, эс рүү хүргэж дамжуулах юм.
Сүүн тэжээлтний цусны улаан эс бөөмгүй, зээрэнцэг хэлбэртэй байдгаараа бусад нугалмайтан амьтдаас ялгарна. Цусны улаан эс нь хемоглобин агуулах ба түүн дээр хүчилтөрөгч холбогдож зөөвөрлөгддөг.
Хүний цусны улаан эс
[засварлах | кодоор засварлах]Хүний цусны улаан эс 6–8 µm голчтой,бөөмгүй, үндсэн хэлбэр нь 2 талаасаа хотгор зээрэнцэг хэлбэртэй. Эритроцит нь нарийн хялгасан судсан дундуур өнгөрөхдөө хэлбэрээ өөрчлөх чадвартай.Ясны чөмгөнд үүсэн цусны эргэлтэнд оролцоно. Энэ үеийн эритроцитийг ретикулоцит гэх ба 24-48 цагийн дараа залуу ретикулоцит боловсорч гүйцсэн эритроцит болно.
Ерөнхий үзүүлэлт
[засварлах | кодоор засварлах]- Эмэгтэй хүний 1 мл цусанд 4-5 сая ширхэг, эрэгтэй хүнд 4,5-5,5 сая улаан эс агуулагддаг.
- Амьдрах хугацаа: 120 хоног
Патологи
[засварлах | кодоор засварлах]- Эритроцитоза эсвэл Полицитемиа
- Цусны улаан эсийн тоо олшрох. Өндөр уулын бүсэд хүчилтөрөгчийн парциал даралт бага байдгаас тэр орчимд амьдардаг хүмүүст дасан зохицлын үүднээс үүсч болдог.
- Полицитемиа нь цусны вискозита чанарыг ихэсгэж, улмаар хялгасан судсан дахь цусны эргэлтийн хэвийн байдлыг алдагдуулдаг. Хематокритийн үзүүлэлтээр полицитемиа болсон эсэхийг тодорхойлно.