Jump to content

Ясны чөмөг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ясны чөмөгний эдийн хэсэг
Ясны чөмөг

Чөмөг нь ясны сийрхий хэсэгт (торлосон хэсэг) орших хагас хатуу төлөвт эд юм. Шувууд болон хөхтөн амьтдын хувьд ясны чөмөг нь цус төлжих (гемопоэз) үндсэн хэсэг юм. Энэ нь гемопоэзийн эс, чөмөгний өөхлөг эд, туслах стромал эсүүдээс бүтдэг. Насанд хүрсэн хүний биед ясны чөмөг нь голчлон хавирга, сээр нуруу, өвчүүний яс, болон аарцагны ясанд байрладаг. Чөмөг нь эрүүл насанд хүрсэн хүний биеийн нийт жингийн 5 орчим хувийг эзэлдэг тул 73 кг (161фунт) жинтэй хүн 3.7 кг (8фунт) ясны чөмөгний масстай байна.

Хүний чөмөг нь өдөрт 500 цусны эсийг төлжүүлдэг бөгөөд энэ нь гол судаснуудын хөндийд нэвчдэг синусоидуудаар дамжин системийн эргэлтэнд ордог. Миелоид ба лимфоид эсүүдийг багтаасан бүх төрлийн гемопоэтик эсүүд ясны чөмөгт үүсдэг; Гэвч лимфоид эсүүд боловсорч гүйцэхийн тулд бусад лимфоид эрхтэнгүүд рүү шилжих ёстой.

Ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс засал лейкеми зэрэг хорт хавдрын зарим хэлбэрийг эмчлэхийн тулд хийгддэг. Хэд хэдэн төрлийн үүдэл эсүүд нь ясны чөмөгтэй холбоотой.