Улаан сарнай хамтлаг

Улаан Сарнай хамтлаг нь Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн дэргэдэх цэнгээнт бүжиг, бүжгийн спортын хамтлаг юм. Монголын Залуучуудын Холбооны "Тэргүүний залуу" алтан медальтай. Улаан Сарнай хамтлагийн олон улсын нэршил нь [Red Rose] гэж орчуулсан хэлбэрээр нэрлэх нь бий.

“Хаврын баяр” цэнгээнт бүжгийн улсын уралдааны 14 удаагийн аварга МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” алтан медальт СЭЗИС-ийн дэргэдэх “Улаан Сарнай” хамтлаг нь анх 1986 Боловсролын болон Соёлын тэргүүний ажилтан Давийнямын Төмөрхүү багшийн санаачилгаар байгуулагдсан. 2005 оноос одоог хүртэл МЗХ-ний “Тэргүүний Залуу” Алтан медальт Б.Номингэрэл багш удирдсан багшаар ажиллаж байна. Хамтлаг байгуулагдсанаас хойш 300 хол давсан бүжигчид Улаан Сарнай хамтлагаар овоглосон байдаг.

Үүсгэл санаачилга[засварлах | кодоор засварлах]

СЭЗИС-ийн дэргэдэх “Улаан Сарнай” хамтлаг нь 1986 онд Боловсролын болон Соёлын тэргүүний ажилтан Давийнямын Төмөрхүү багшийн санаачлагаар байгуулагдсан.

Уриа[засварлах | кодоор засварлах]

Эв Нэгдэл, Эрч Хүч, Залуу Нас, Хайр Дурлал

Багш дасгалжуулагч[засварлах | кодоор засварлах]

  • 2005 оноос одоог хүртэл МЗХ-ний “Тэргүүний Залуу” Алтан медальт Балхүүгийн Номингэрэл багш удирдсан багшаар ажиллаж байна.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

"Хаврын баяр" цэнгээнт бүжгийн улсын уралдаанд[засварлах | кодоор засварлах]

Монгол Улсын цэнгээнт бүжгийн "Хаврын баяр" уралдааны 11 удаагийн түрүүг авч аварга болсон цорын ганц хамтлаг юм. "Хаврын баяр" улсын уралдаанд 25 жил тасралтгүй оролцохын зэрэгцээ Монголын цэнгээнт бүжгийн ертөнцийн салшгүй нэгэн хэсэг болсон хамтлаг билээ.

  • 1992, 1995, 1996, 1997, 1998, 2000, 2002, 2003, 2005, 2006, 2008, 2009 онд түрүүлсэн
  • 1993, 1999, 2004, 2007 оны мөнгөн медальт.
  • 1994, 2001 оны хүрэл медальт

Гранпри цом[засварлах | кодоор засварлах]

Хаврын баяр цэнгээнт бүжгийн улсын уралдаанд гурван жил дараалан түрүүлсэн хамтлагт Гранпри шилжин явах цомыг үүрд хадгалуулан үлдээдэг юм.

  • 1998 онд Улаан сарнай хамтлаг Гранпри цомыг хамтлагтаа үүрд хадгалан авч чадсан.

Бусад улсын чанартай тэмцээн уралдаанд[засварлах | кодоор засварлах]

  • 2005 онд Оюутны анхдугаар наадмын аварга

Бусад шоу хөтөлбөрт[засварлах | кодоор засварлах]

  • 2021 оны Ододтой бүжиглэе шоуны IX долоо хоногийн зочин бүжгийн үзүүлбэр
  • 2021 оны Ододтой бүжиглэе шоуны X долоо хоногийн зочин бүжгийн үзүүлбэр (дуучин С.Эрдэнэцэцэг "Улаан Сарнай" дууны хамтаар)
  • 2021 оны Ододтой бүжиглэе шоуны FINAL үзүүлбэр

Дэлхийд[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн аваргын тэмцээнд[засварлах | кодоор засварлах]

  • 2011 онд Герман улсын Брауншвег хотноо зохион байгуулсан Европын Стандартын төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хагас шигшээ /Дэлхийд шилдэг 10 хамтлагийн нэг болсон/
  • 2012 онд Герман улсад болсон дэлхийн аваргын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцоод ирсэн
  • 2015 онд Европын Стандартын төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хагас шигшээ

Олон улсын чанартай үйл ажиллагаанд[засварлах | кодоор засварлах]

  • 2002 онд БНХАУ-ын Бээжин хотноо болсон Олон Улсын Наадамд
  • 2005 онд Хөх Хотноо болсон урлагийн наадамд
  • 2006 онуудад Хөх Хотноо болсон урлагийн наадамд
  • 2005 онд C.I.F.E олон улсын үндэсний урлагийг сурталчлах наадамд
  • 2006 онд C.I.F.E олон улсын үндэсний урлагийг сурталчлах наадам
  • 2010 онд ӨМӨЗО-ны Манжуур хотод болсон олон улсын фестивалиудад Монгол улсаа төлөөлөн Улаан сарнай хамтлаг амжилттай оролцож байсан.

Бие даасан тайлан тоглолт[засварлах | кодоор засварлах]

  • 1995 онд Улаан сарнай хамтлагийн 10 жилийн тайлан тоглолт
  • 2000 онд Улаан сарнай хамтлагийн 15 жилийн ойн тоглолт
  • 2010 онд Улаан сарнай хамтлагийн 25 жилийн ойн тоглолт
  • 2004 онд "Тамд унасан сарнай" жүжигчилсэн тоглолт

Бусад[засварлах | кодоор засварлах]

  • 2016 онд "Илгээлтийн эзэд-2016" хандивын тоглолт
  • 2021 онд Улаан Сарнай хамтлагийн 35 жилийн ойн баяр тохиож, үе үеийн Улаан Сарнайчууд оролцсон баримтат нэвтрүүлэг болон ойн баярын хэлэлцүүлэг уулзалт, баярын цэнгүүн зохион байгуулагдаж байна.
  • 2022 онд Улаан Сарнай хамтлагийн үе үеийн гишүүдэд нэг удаа олгогдох гишүүнчлэлийн үнэмлэх олгосон байна.

Хамтлагт элсэх шалгуур[засварлах | кодоор засварлах]

Хичээлийн шинэ жилийн эхэнд СЭЗИС-ийн нийт оюутнуудын дунд дугуйлангууд хичээллүүлдэг. СЭЗИС-ийн дугуйланд хүссэн оюутан болгон хамрагдах бүрэн боломжтой байдаг. Дугуйланд хамрагдсан оюутнуудаас 2 сарын дараа сонгон шалгаруулалт явуулж шинэ гишүүдээ бүрдүүлдэг. Мөн урьд өмнө нь бүжгийн ямар нэг төрлөөр бүжиглэж байсан бүжиглэх сонирхолтой оюутнуудыг бүртгэн авч, бэлтгэл сургалтад хамруулснаар хамтлагтаа гишүүн болгон авдаг байна.

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

Улаан сарнай хамтлагийн албан ёсны нүүр хуудас

СЭЗИС-ийн дэргэдэх цэнгээнт бүжгийн “Улаан сарнай” хамтлаг

Улаан сарнай хамтлаг - Week 9 | Dancing with the stars Mongolia 2021

Сарны цом 2016 - Улаан Сарнай хамтлаг | Sarnii tsom 2016 - Ulaan Sarnai

ULAAN SARNAI, MGL | 2015 World Formation STD | DanceSport Total