Jump to content

Умард Ци

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Умард Ци
北齊
НийслэлЕчэн
Албан ёсны хэлХятад хэл
Төр засагХаант засаглал
• 550-559
Гао Ян
• 565-577
Гао Вэй
550-577
• Умард Ци байгуулагдав
550 оны 6 сарын 9
• Умард Жоу улсад эзлэгдэв
577 оны 2 сарын 28

Умард Ци улс нь 550-577 оны хооронд хятад зүүн хойд нутагт оршин тогтнож байсан хятад үндэстэний төрт улс юм. 550 онд Зүүн Вэй улсын тэргүүн сайд Гао Ян төрийн эргэлт гаргаж, тоба угсааны Юань Шаньжянийг огцоруулаад өөрийн биеэ эзэн хаанд өргөмжлөн, улсын нэрийг Ци гэж сольсон нь түүхэнд Умард Ци, Гао Ци, Хожуу Ци гэж бичигджээ. Ци улсыг үндэслэгч Гао Яны аав Гао Хуань бол хань үндэстэн бөгөөд, ээж нь сяньби угсааны Лоу Жаожюнь нар юм. Гао Хуань Вэй улсын сүүл үед тус улсын зүүн хэсгийг захирч байсан цэргийн жанжин Эржу Рунд зүтгэж, түүний ойрын хүрээлэлд багтаж чадсан нь Гао Хуаний улс төрийн карьерыг эхлүүлэхэд нөлөөлж, улмаар Вэй улсын зүүн хагаст хяналт тогтоож, Юань Шаньжянийг хаан болгож Зүүн Вэй улсын бүх эрх мэдлийг атгаж байсан юм. 577 онд Умард Жоу улстай хийсэн дайнд ялагдаж, нийслэл хот нь эзлэгдэж мөхсөн.