Jump to content

Усны булга

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Усны булга
Америк усны булга (Neovison vison)
Америк усны булга (Neovison vison)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Дээд овог: Musteloidea
Овог: Mustelidae
Төрөл: Neovison and Mustela
Зүйлүүд

Neovison vison
Neovison macrodon
Mustela lutreola

Европ усны булга, Mustela lutreola.

Өдгөө амьдарч буй 2 зүйл усны булга байна. Эдгээр нь: Америк усны булга, Европ усны булга юм. Устсан нэг зүйл болох Тэнгисийн булга нь Америк усны булгатай ойр холбоотой байсан бөгөөд биеэр арай том байжээ. Бүх 3 зүйл нь хар бараан өнгөтэй, хагас усны амьдралтай, мах идэшт амьтан бөгөөд Mustelidae овог юм.

Эр усны булга 1 кг жинтэй, 61 см урт. Фирмийн тэжээвэр усны булга 3.2 кг хүртэл том байна. Эм нь 600 гр орчим, 51 см урт. Сүүл нь 230 мм байна. Усны булгын гялалзсан сортой арьс байгаль дах нь голдуу хүрэн бор, харин фирмийн үүлдэржүүлсэн нь цагаанаас хар хүртэл олон төрөл байдаг.

Үржлийн үе нь 4-5 сар хүртэл үргэлжлэнэ. Жилд нэг удаа 6-10 зулзага гаргана. Усны булга дундажаар 8 насладаг.

Америк усны булга.

Энэ амьтан нь загас, туулай зэрэг жижиг хөхтөн, усны шувуу барьж иддэг. Фирмийн усны булгыг бяслаг, өндөг, загас, мах, нохойн тэжээл, цацагт хяруулын элэг гэх мэтээр тэжээдэг. 3000 булгатай фирм нэг өдөрт 2 т гаруй хоол хүнс зарцуулна.

Эвэрт шар шувуу, шар шилүүс, үнэг зэрэг нь усны булгыг барьж иддэг аж. Гэвч хүний үйл ажиллагааны золиос болон үрэгдэж буй нь бүр их юм.

 Commons: Neovison – Викимедиа дуу дүрсний сан