Уул тайлгын наадам
Уул тайлгын наадмын түүх
[засварлах | кодоор засварлах]Манжийн хаан зарлиг гаргасанаар Түшээт хан, Сайн ноён хан, Их шавь гурав нийлж Богд, Хан хэнтий уулыг 1772 оноос тахьдаг болжээ. 1799 онд Богд, Хан Хэнтий хоёр уулыг тахисаны дараа Уул тайлгын нэгэн томоохон наадмыг зохион байгуулсан нь олноо Арван засгийн наадам гэж нэршсэн наадмын анхных юм. Уг наадмыг үүнээс хойш VIII Богд Живзундамба Агваанлувсанчойжинямданзанванчүг (1869-1924 )-ийг нас барах хүртэл жил болгон зохион байгуулсан нь нийтдээ 125 удаагийн наадам болжээ.
Уул тайлгын наадамд 136 бөх барилдуулж даншиг наадамтай нэгэн адил нэг, хоёр, гурвын даваанд бөх сондгойруулдаггүй харин арван долоон бөх үлдсэнээс хойш дөрөв, тав, зургаа, долоогийн даваанд тус бүр нэг удаа аварга, арслан зэрэг том цолтой бөхчүүдийг хий мөргүүлэн давуулдаг байжээ. Энэ нь алдар цолтой бөхчүүдийн цолыг хүндлэхийн зэрэгцээ шинэ залуу, эсвэл цолоо ахиулах бодолтой байгаа бага цолтой бөхчүүдийг тухайн үеийн босоо бөхчүүдэд амлагдан унахаас зугтаалгаж байсан хэлбэр юм.
Уул тайлгын наадам буюу Арван засгийн наадмын цолны даваа дөрвийн даваанаас эхэлдэг бөгөөд дөрөв, тав давсан бөхөд НАЧИН, зургаа давж гуравт үлдсэн бөхөд ЗААН, долоо давж үзүүрлэсэн бөхөд ЗААН, найм давж түрүүлсэн бөхөд ЗААН цолыг олгосоор иржээ.
Уул тайлгын 125 удаагийн наадамд хамгийн олон ес түрүүлсэн бөх бол Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу одоогийн Булган аймгийн Сайхан сумын харьяат Сандаг-Очир аварга буюу Шагдарын Намхай юм. Харин Луу гүний Вандан аварга 1916-1923 онуудад завсаргүй түрүүлсэн амжилтыг гаргасан билээ.
VIII Богд Живзундамба Агваанлувсанчойжинямданзанванчүг (1869-1924 ) нь алдарт аварга Намхайг нас барснаас хойш өөрөө насан эцэслэх хүртлээ 1913 оноос 1924 оныг хүртэл Даншиг наадмыг хийлгээгүй зөвхөн Уул тайлгын наадам хийлгэж байсан учраас энэ хугацаанд даншгийн аварга, арслан цолтон төрөөгүй билээ.
Уул тайлга болон Арван засгийн наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
[засварлах | кодоор засварлах]Он | Түрүүлсэн бөх | Үзүүрлэсэн бөх | ||||
---|---|---|---|---|---|---|
Цол | Овог нэр | Харьяалал | Цол | Овог нэр | Харьяалал | |
1805 | Ав | Намжилжав | Хэнтий Галшар | |||
1808 | Ав | Дашжав | ||||
1811 | Ав | Дашжав | ||||
1860 | Ав | Гэнэнгийн Өсөхбаяр | Сүхбаатар Сүхбаатар | |||
1861 | Ав | Гэнэнгийн Өсөхбаяр | Сүхбаатар Сүхбаатар | |||
1862 | Ав | Гэнэнгийн Өсөхбаяр | Сүхбаатар Сүхбаатар | |||
1863 | Ав | Гэнэнгийн Өсөхбаяр | Сүхбаатар Сүхбаатар | |||
1864 | Ав | Гэнэнгийн Өсөхбаяр | Сүхбаатар Сүхбаатар | |||
1865 | ||||||
1866 | ||||||
1867 | Ав | Гэнэнгийн Өсөхбаяр | Сүхбаатар Сүхбаатар | |||
1868 | ||||||
1869 | ||||||
1870 | ||||||
1871 | Ав | Гэнэнгийн Өсөхбаяр | Сүхбаатар Сүхбаатар | |||
1872 | ||||||
1873 | ||||||
1874 | ||||||
1875 | Наадам хийгээгүй | |||||
1876 | Арс | Санжаадорж | ||||
1877 | Ав | Омбойн Гэлэгсэнгэ | Дорнод Сэргэлэн | |||
1878 | Ав | Омбойн Гэлэгсэнгэ | Дорнод Сэргэлэн | |||
1879 | Ав | Омбойн Гэлэгсэнгэ | Дорнод Сэргэлэн | |||
1880 | Ав | Омбойн Гэлэгсэнгэ | Дорнод Сэргэлэн | |||
1881 | Ав | Омбойн Гэлэгсэнгэ | Дорнод Сэргэлэн | |||
1882 | Ав | Омбойн Гэлэгсэнгэ | Дорнод Сэргэлэн | |||
1883 | Арс | Дашдоной | ||||
1884 | Заан | Төгсхүү | ||||
1885 | Арс | Гонгоржав | Арс | Дашийн Баянмөнх | Булган Хангал | |
1886 | Заан | Дондол | ||||
1887 | Ав | Омбойн Дугар | Дорнод Сэргэлэн | |||
1888 | Ав | Омбойн Дугар | Дорнод Сэргэлэн | |||
1889 | Ав | Омбойн Дугар | Дорнод Сэргэлэн | |||
1890 | Заан | Дондол | Ав | Дорнод Сэрэглэн | ||
1891 | Заан | Шарав | Ав | Шагдарын Лувсанжамба | Булган Сайхан | |
1892 | Арс | Гонгоржав | Ав | Шагдарын Намхай | Булган Сайхан | |
1893 | Арс | Гонгоржав | ||||
1894 | Ав | Омбойн Дугар | Дорнод Сэргэлэн | Ав | Шагдарын Намхай | Булган Сайхан |
1895 | Ав | Шагдарын Намхай | Булган Сайхан | |||
1896 | Ав | Шагдарын Намхай | Булган Сайхан | Ав | Шагдарын Лувсанжамба | Булган Сайхан |
1897 | Ав | Шагдарын Намхай | Булган Сайхан | Ав | Шагдарын Намхай | Булган Сайхан |
1898 | Ав | Шагдарын Намхай | Булган Сайхан | Ав | Шагдарын Лувсанжамба | Булган Сайхан |
1899 | Ав | Шагдарын Намхай | Булган Сайхан | |||
1900 | Ав | Шагдарын Лувсанжамба | Булган Сайхан | |||
1901 | Ав | Шагдарын Лувсанжамба | Булган Сайхан | Ав | Шагдарын Лувсанжамба | Булган Сайхан |
1902 | Ав | Шагдарын Лувсанжамба | Булган Сайхан | Ав | Шагдарын Лувсанжамба | Булган Сайхан |
1903 | Ав | Шагдарын Намхай | Булган Сайхан | Ав | Самбуугийн Чүлтэм | Дундговь Луус |
1904 | Ав | Шагдарын Намхай | Булган Сайхан | Ав | Шагдарын Лувсанжамба | Булган Сайхан |
1905 | Ав | Шагдарын Намхай | Булган Сайхан | Ав | Самбуугийн Чүлтэм | Дундговь Луус |
1906 | Ав | Шагдарын Лувсанжамба | Булган Сайхан | Ав | Самбуугийн Чүлтэм | Дундговь Луус |
1907 | Ав | Цэвэгийн Буянтогтох | Сүхбаатар Мөнххаан | |||
1908 | Ав | Шагдарын Намхай | Булган Сайхан | Ав | Самбуугийн Чүлтэм | Дундговь Луус |
1909 | Ав | Майдарын Мөрринчин | Хэнтий Батноров | |||
1910 | Ав | Майдарын Мөррэнчин | Хэнтий Батноров | Арс | Уламбаяр | Булган Хангал |
1911 | Арс | Хайдавын Дамчаа | Булган Тэшиг | |||
1912 | Ав | Самбуугийн Чүлтэм | Дундговь Луус | |||
1913 | Заан | М.Жунай | Ав | Майдарын Мөррэнчин | Хэнтий Батноров | |
1914 | Ав | Майдарын Мөррэнчин | Хэнтий Батноров | |||
1915 | Заан | М.Жунай | Арс | Цэрэнгийн Лувсандаш | Булган | |
1916 | У.ав | Галсанхүүгийн Вандан | Архангай Батцэнгэл | Арс | Цогбадрах | Булган Хутаг-Өндөр |
1917 | У.ав | Галсанхүүгийн Вандан | Архангай Батцэнгэл | |||
1918 | У.ав | Галсанхүүгийн Вандан | Архангай Батцэнгэл | Арс | Гэндэндаржаа | |
1919 | У.ав | Галсанхүүгийн Вандан | Архангай Батцэнгэл | Ав | Майдарын Мөрринчин | Хэнтий Батноров |
1920 | У.ав | Галсанхүүгийн Вандан | Архангай Батцэнгэл | Арс | Цэрэнгийн Лувсандаш | Булган |
1921 | У.ав | Галсанхүүгийн Вандан | Архангай Батцэнгэл | Арс | Лянхын Самдан | Булган Орхон |
1922 | У.ав | Галсанхүүгийн Вандан | Архангай Батцэнгэл | У.з | Бямбасан | Архангай |
1923 | У.ав | Галсанхүүгийн Вандан | Архангай Батцэнгэл | У.ав | Ганжууржавын Самдан | Хэнтий Баянхутаг |
1924 | У.арс | Цэдэвийн Банди | Өвөрхангай Тарагт | У.арс | Сосорын Шагдар | Завхан Баянхайрхан |