Уэсли Мэттьюз
Уэсли Мэттьюз | |
Wesley Matthews | |
![]() Уэсли Мэттьюз ярилцлага өгч буй нь, 2011 онд. | |
«Портленд Трэйл Блэйзерс» — № 2 | |
Шидэгч-хамгаалагч Жижиг довтлогч | |
Өндөр: | 196 см |
Жин: | 100 кг |
Иргэншил: | ![]() |
Мэндэлсэн: | 1986 оны 10 сарын 14 , Техас, Сан-Антонио |
Их сургууль: | Маркетта |
Драфт: | сонгогдоогүй, 2009 |
Тоглогчийн замнал | |
|
Уэсли Мэттьюз, бага (англ. Wesley Matthews, Jr., 1986 оны аравдугаар сарын 14-нд Техас мужийн Сан-Антонио хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Портленд Трэйл Блэйзерс багт тоглодог. Тэр шидэгч-хамгаалагчийн байрлалд тоглодог.
Түүний эцэг НБА-гийн тоглогч асан Уэс Мэттьюз юм.
Намтар[засварлах | кодоор засварлах]
Драфтад сонгогдож амжаагүй Мэттьюзид Юта болон Сакраменто багуудаас хөгжлийн лигийн багтаа тоглож болох санал иржээ. 2009 оны есдүгээр сарын 25-нд Ютатай нэг жилийн гэрээ байгуулан элсэж, 2010 оны хоёрдугаар сар гэхэд гарааны тоглогч болсон байв. Тухайн улирлын 82 тоглолтын 48 тоглолтонд гарааны тоглогчийн хувиар оролцсон Мэттьюз 9.4 оноо дунджилжээ. Хасагдах шатны тоглолтуудад 13.2 оноо дунджилж, багтаа чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Дараа улирал эхлэх дөхөхтэй зэрэгцэн Мэттьюзид Портленд Трэйл Блэйзерс багаас таван жилийн 34 сая долларын гэрээний санал ирж, татгалзалгүйгээр 2010 оны долоодугаар сарын 10-нд байгуулав.[1]
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Matthews signs with Trail Blazers. ESPN.com. 21 июля 2010
Холбоос[засварлах | кодоор засварлах]
«Портленд Трэйл Блэйзерс» багийн одоогийн бүрэлдэхүүн | |
---|---|
0 Лиллард • 1 Райт • 2 Мэттьюз • 3 Макколлум • 5 Бартон • 11 Леонард • 12 Олдриж • 18 Клавер • 19 Фриленд • 23 Крэйбб • 25 Блэйк • 35 Каман • 41 Робинсон • 42 Лопес • 88 Батюм • дасгалжуулагч Стоттс |