Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо

Спорт Сагсан бөмбөг
Байгуулагдсан 1946 он 6 сарын 6нд АНУ, Нью Йорк муж, Нью-Йорк хот
Төлөөлөгч Адам Силвер
Лигийн нээлт 1946–47
багийн тоо 30
Улс(ууд) Америк (29 баг)
Канад (1 баг)
Хамгийн сүүлийн аварга(ууд) Голден стэйт уорриорс (6 удаа)
Хамгийн олон аварга авсан Бостон Сэлтикс (17 удаа)
ТВ хамтрагч(д) AБС
ИСПН
ТНТ
НБА ТВ
Холбоотой лиг ФИБА Америк (Америк)
Албан ёсны вебсайт NBA.com

Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо буюу НБА (англ. National Basketball Association) нь эрэгтэй сагсан бөмбөгийн лигүүд дунд хамгийн нэр хүнд бүхий, Хойд Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг юм. 30 багтай, 29 баг нь Америк, 1 нэг нь Канадад харьяалагддаг. НБА нь Хойд Америкийн хамгийн том 4 мэргэжлийн спортын лигийн нэг юм. НБА-гийн тоглогчид нь нэг тоглогчид оногдох жилийн орлогоороо дэлхийн мэрэгжлийн тамирчдын дунд дээгүүр ордог.[1]

Лиг 1946 оны 6 сарын 6-нд Нью-Йорк хотод Америкийн Сагсан бөмбөгийн Холбоо (англ. Basketball Association of America, АБА) нэртэйгээр байгуулагдсан[2]. 1949 онд байгуулагдсан Үндэсний Сагсан бөмбөгийн Холбоо (англ. National Basketball Association, НБA) нь АБА-гийн гол өрсөлдөгч байсан. Багийн оффисууд тус тусдаа байдаг бөгөөд холбооны төв оффис нь Нью-Йорк хотын тавдугаар гудамжны 645, Олимпик Тауэрт байрладаг. НБА Энтертайнмент болон НБА ТВгийн студи нь Нью-Жерси мужийн Секаукус байрладаг.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Үүсэл ба нэгдэл[засварлах | кодоор засварлах]

Америкийн Сагсан бөмбөгийн Холбоог 1946 онд Канад болон Зүүн хойд Америк, өрнөд Америкийг хамруулан хоккейн ордны эзэд байгуулсан. 1946 оны 11 сарын 1-нд Канадын Онтарио мужийн Торонто хотын Мэпл Лийф Гарденс ордонд Торонто Хаскийз баг Нью-Йорк Кингс багтай хийсэн тоглолт лигийн түүхэнд анхны тоглолт байжээ.[3]

Багууд[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Slam dunk: NBA the richest sports league in the world by average pay « Sporting Intelligence. Sportingintelligence.com (2011-04-21). 2012-01-05-д хандсан.
  2. The First Game. NBA. 2010-08-05-д хандсан.
  3. History of Basketball in Canada. NBA Media Ventures, LLC. 2007-04-13-д хандсан.


Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]