Чикаго Буллз

Чикаго Буллз
Бүс Дорно бүс
Дивизон Централ
Байгуулагдсан 1966
Түүх Чикаго Буллз
(1966 - одоог хүртэл)
Ордон Юнайтед центер
Хот Иллиной муж улс, Чикаго
Багийн өнгө      Улаан
     Хар
     Цагаан
Эзэн Роберт Жонсон
Жерри Рийсдорф
Ерөнхий менежер Гэйр Форман
Ерөнхий дасгалжуулагч Фрэд Хойлберг
Маскот Бенни дэ Булл (Benny the Bull)
Д-Лиг-ийн дагуул баг Йова Энэржи
Аварга 6 (1991, 1992, 1993, 1996, 1997, 1998)
Бүсийн аварга 6 Дорнод (1991, 1992, 1993, 1996, 1997, 1998)
Дивизонны аварга 8 1 Дунд баруун (1975); 7 Төв (1991, 1992, 1993, 1996, 1997, 1998, 2011)
Веб сайт
Өөрийн талбайд өмсгөл
Team colours
Өөрийн талбайд
Зочлон тоглолт өмсгөл
Team colours
Зочлон тоглолт

Чикаго Буллз (Англи: Chicago Bulls) нь Америкийн Иллиной муж улсын Чикаго хотын мэргэжлийн сагсан бөмбөгийн баг юм. Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Дорно бүсийн Централ дивизонд харъяалагддаг. 1966 онд байгуулагдсан. Юнайтед Центрт өөрсдийн талбайн тоглолтоо хийдэг. Буллз нь 8 жилийн дотор 2 удаа Трипийт хийж, 1990-ээд онд НБА болон спортын түүхэнд хамгийн амжилт олсон баг билээ. 6 удаа НБА-гийн аварга болоход Майкл Жордан, Скотти Пиппен, дасгалжуулагч Фил Жексон 3 гол хүмүүс байсан. Эхний удаа Трипийт хийхэд Билл Картрайт, Хорас Грант, Жон Пэкстон, Б.Ж. Армстронг, дараагийн удаад Люк Лонгли, Стив Керр, Рон Харпер, Тони Кукоч, Деннис Родман нар багийн бүрэлдэхүүнд байжээ. Буллз нь 1995-96 оны улиралд 72 хожил авч НБА-гийн түүхэн рекорд тогтоосон бөгөөд нэг улиралд 70-аас дээш хожил авсан анхны баг юм. Тэд 1990-ээд онд дэлхийд НБА-ийг таниулахад хамгийн түлхэц өгсөн юм. Буллз нь хамгийн сүүлд 1998 онд аварга болсон ба тус финалын цувралыг НБА-гийн түүхэнд хамгийн олон хүн үзсэн байна. НБА-гийн финалын цувралд 6 тоглолтоор аварга авч байжээ. Багийн нэр нь Иллиной мужид мал аж ахуй өндөр хөгжсөн мөн МЛВ, НФЛ-ийн багууд зэрлэг амьтдаар нэрлэгдсэн байснаас үүдэлтэй.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1966–84: Жорданаас өмнөх үе[засварлах | кодоор засварлах]

Буллз нь Пакерс-Зефирс (одоогийн Вашингтон Визардс), Де Стажс (1946–50) багуудын дараах, Чикаго хотын 3 дахь мэргэжлийн сагсан бөмбөгийн баг юм. Буллз багийг санаачлан байгуулсан Дик Клэйн нь мэргэжлийн сагсан бөмбөг үргэлжлүүлэн тоглохын тулд байгуулсан юм. Гэвч тэр багаа авч үлдэхийн тулд эхний жилүүдэд захирал, ерөнхий менежер хийж байлаа.

Баг нь 1966-67 оны улиралд анх оролцсон ба Чикагогийн унган хүү, НБА-гийн од тоглогч Жонни "Ред" Керрийн удирдлаган доор, улирлыг ашигтай дамжуулалтаар тэргүүлсэн Гай Рожерс, довтлогч Боб Бүүзер нарын хүчин зүтгэлээр Плэй-Оффд шалгаран НБА-гийн түүхэнд байгуулагдсан жилдээ хамгийн амжилт олсон баг болон тэмдэглэгдэн үлджээ.

Эхний 2 улирлыг тэд Олон улсын Амфитеатрт амжилтаар дүүрэн өнгөрөөн Чикаго Цэнгэлдэх хүрээлэн рүү нүүжээ. Дараах жилүүдэд Буллз өндөр амжилтыг үзүүлж байсан боловч топ багийн хэмжээнд хүрч чадахгүй байлаа. 1970-аад онд хамгаалалтын мэргэжилтэн Жерри Слоун, довтлогч Боб Лоов, Чет Валкер, холбогч Норм Ван Лиер, төвийн тоглогч Клиффорд Рэй, Том Боервинкл нарын хамгаалалт голлосон баг бүрдүүлэн амжилт үзүүлж байсан боловч ганцхан удаа Финалд хүрч чадсан байна.

1970-аад оны төгсгөл, 80-аад оны эхэн үед багийн амжилт буурч хомоол хамах болсон байна. 1979 оны драфтаар Буллз багийн хувь тавиланг томоохон өөрчлөх сугалааг багийн ерөнхий менежер "Толгой" хочит Род Торн сугалсан байна. Хэрэв тэд энэхүү сугалаанд хожсон бол домогт Мэжик Жонсон НБА дахь замналаа Буллзын эгнээнд эхлүүлэх байжээ. Гэвч тэд хоёрдох сонголтоор Дэвид Грийнвүүдийг сонгосон байна. Лос Анжелес Лэйкерс баг Гайл Гүүдричийг Нью Орлеанз Жаазад өгсөн солилцооноос олж авсан драфтын эрхээр Мэжик Жонсонг сонгосон билээ.

1976 онд АБА лигээс Артис Гилмор, драфтаас Режжи Деюс, довтлогч Дэвид Грийнвүүд, Орландо Вүүлрайдж нар багийн бүрэлдэхүүнд байлаа. Гилморыг Сан Антонио Спарс багийн төвийн тоглогч Дайв Корзинегоор солилцож, Деюст тулгуурласан хүчирхэг довтолгоотой баг болсон байна. Мөн хамгаалагч Кюнтин Дэйли, Эннис Ватли нарыг багтаа нэмсэн ч томоохон амжилтанд хүрэлгүй 1983-84 оны улиралд Деюсийг Канзас Сити Кингс баг уруу заржээ.

1984–90: Майкл Жордан ирэв[засварлах | кодоор засварлах]

Чикаго Буллзын алдарт тамирчин Майкл Жордан

Улирлуудын үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]

Арена[засварлах | кодоор засварлах]

Тоглогчид[засварлах | кодоор засварлах]

Бүх цаг үеийн тоглогчид

Алдрын танхимын гишүүд[засварлах | кодоор засварлах]

- Michael Jordan -Scottie Pippen -Dennis Rodman -Steve Kerr -Tony Kukoc

Мөнхөлсөн дугаар[засварлах | кодоор засварлах]

Одоогийн бүрэлдэхүүн[засварлах | кодоор засварлах]

Ахлах дасгалжуулагчид[засварлах | кодоор засварлах]

Шагналууд[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]