Jump to content

Торонто Рэпторс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Торонто Рэпторс
Бүс Дорно бүс
Дивизон Атлантик
Байгуулагдсан 1995
Түүх Торонто Рэпторс
1995-өнөөг хүртэл
Ордон Эйр Канад Центер
Хот Торонто, Онтарио, Канад
Багийн өнгө   Улаан
  Хар
  Цагаан
  Мөнгөлөг
Эзэн Мэпл Лийф Спортс энд Энтертэймент компани
Ерөнхий менежер Брайан Колангело
Ерөнхий дасгалжуулагч Жэй Триано
Д-Лиг-ийн дагуул баг Ирий Байхоокс
Аварга 0
Бүсийн аварга 0
Дивизонны аварга 1 (2007)
Веб сайт
Өөрийн талбайд өмсгөл
Team colours
Өөрийн талбайд
Зочлон тоглолт өмсгөл
Team colours
Зочлон тоглолт

Торонто Рэпторс (Англи: Toronto Raptors) нь Канадын Онтарио мужийн Торонто хотноо байрладаг. Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Дорно бүсийн Атлантик дивизонд харьяалагддаг. НБА-гийн 30 багаас Америк-д байрладаггүй цорын ганц баг.

1990-ээд онд NBA нь хурдацтай хөгжиж, Канадад зах зээлээ нээх зорилгоор 1995 онд 2 баг шинээр байгуулсны нэг нь Торонто Рэпторс юм. Рэпторсыг эзэмшигч Мэпл Ливс Спортс энд Энтертэймент компани нь мөн NHL-ийн Торонто Мэпл Ливс багийг эзэмшдэг.

1995 онд ерөнхий менежерээр томилогдсон Айзейя Томасын удирдлагаар өргөтгөсөн драфтаар сонгосон тоглогчидтойгоор анхны улирлаа эхэлжээ.

Зоос хаясны үр дүнд эхэнд нь тоглогч сонгох эрхтэй болсон тэд хамгийн эхэнд Чикаго Буллзын хамгаалагч, 3 онооны шидэлтийн мастер Би. Жэй. Армстронгийг нэрлэсэн боловч Армстронг татгалзсан тул Томас Голден Стейт Уорриорсын довтлогч Карлос Рожерс, Виктор Александр болон драфтын 2-р шатанд тоглогч сонгох эрхээр Армстронгийг арилжсан байна. Мөн туршлагатай тоглогч Жером Гарси, Вилли Андерсон болон Томасын багийн анд асан Жон Терриг сонгож авав.

Жинхэнэ NBA-гийн драфтаар Ванкувер Гриззлизийн дараа 2-рт сонголт хийж Дэмон Стаудмайрыг сонгосон.

1995-96 оны улиралд Стаудмайр нь дунджаар 19 оноо, 9.3 дамжуулалт хийж, Шилдэ шинэ тоглогчийн шагнал хүртсэн юм. Рэпторс анхны улирлаа 21 ялалт, 61 ялагдалтай дуусгасан хэдий ч 72 ялалт, 10 ялагдалтай дуусгаж дээд амжилт тогтоосон хүчирхэг Чикаго Буллзыг хожиж чадсан билээ.

Өмнөх улирлаасаа 9-р олон буюу 30 ялалт, 52 ялагдалтай өндөрлөсөн. Мэргэжилтнүүд ч тус багийг ойрын хэдэн жилд плэй-оффт шалгарч, аваргын төлөө ч өрсөлдөх боломжтой гэж дүгнэж байв.

Харамсалтай нь драфтын 1-р шатны 2-рт сонгож авсан Маркус Кэмби тун хангалтгүй тоглосон юм.

Багийн олон тамирчин гэмтэж бэртэн, өөдрөг үзэл нь унтрав. Трэси МакГрэдиг драфтаар авч чадсан ч менежер Томасын ажлыг үнэлэлгүй халж, Глен Даунволдыг менежерээр томилжээ. 1998 оны 2 сарын 13-нд Стаудмайрыг Портлэнд Трэйл Блэзерст арилжих зэргээр шинэчлэл хийсэн ч дөнгөж 16 ялалттай энэ улирлыг өндөрлөв.

драфтын 1-р шатны 5-раар Голден Стэйт Уорриорсын сонгосон Винс Картерыг өөрсдөө 4-рт сонгосон Антуан Жэмисоноор сольж авав. Мөн улирлын өмнө туршлагатай тоглогч Чарльз Оклиг Кэмбигээр сольж, мөн Кэвин Уиллисийг багтаа авсан байна.

Хэдийгээр плэй-оффт шалгарч чадаагүй ч шилдэг шинэ тоглогч болсон Винс Картер, Трэйси МакГрэди зэрэг залуу тоглогчид, Окли, Уиллис зэрэг ахмад тоглогчдын хүчээр 23 ялалт, 27 ялагдалтайгаар дуусгажээ (Локаутын улмаас багууд 50 тоглосон).

Драфтын 5-рт сонгох эрхээ зарж, Антонио Дэвисийг авав. 45 ялалт, 37 ялагдлаар түүхэндээ анх удаа 50-с дээш хувийн амжилт үзүүлэн, плэй-оффт шалгарлаа.

МакГрэди чөлөөт агент болж, Орландо Мэжик рүү, мөн Даг Кристи солилцоогоор Сакраменто Кингс рүү явсан боловч дасгалжуулагч Ленни Уилкинс ахмад хамгаалагч Марк Жэксоныг багтаа элсүүлж (улирлын дундуур Крис Чайлдсаар сольсон), 47 ялалт 35 ялагдлаар өндөрлөв.

Плэй-оффын 2-р шатанд шалгарсан ч тэр жил NBA финалд шалгарсан Филадельфи Севенти Сиксерст хүчтэй эсэргүүцэл үзүүлээд 3:4-өөр ялагдав. Сүүлийн шийдвэрлэх тоглолтод ганцхан оноогоор ялагдаж өрсөлдөөнөөс хасагджээ.

Алдарт төвийн тоглогч Хаким Олажьювоныг авч, 42 ялалт, 40 ялагдлаар плэй-оффт шалгараад эхний шатанд хасагдав.

Лигт оноогоор тэргүүлэх хэмжээнд хүртэл торнисон гол тоглогч Картер нь гэмтлийн улмаас удаан хугацаанд тоглосонгүй, 24 ялалт, 58 ялагдалтай дуусгав.

Мөн л 50 хувиас доогуур амжилт үзүүлж, ерөнхий менежерээ сольжээ.

Гол тоглогч Картер багаа солихыг хүсч, 12 сард Нью-Жерси Нетс рүү явж, оронд нь Алонзо Моурнинг ирсэн боловч багт нэмэр болж чадсангүй.

2003 оны драфтаар сонгосон Крис Бош болон Моррис Петерсон нараар удирдуулан амжилттай оролцов.

2006 оны драфтын 1-рт Италийн тамирчин Андреа Барньяниг сонгож авав. Мөн Милуоки Баксаас авсан хамгаалагч Ти. Жэй. Форд багт маш сайн зохицож, түүхэндээ анх удаа дивизионыхоо аварга болсон байна. Дасгалжуулагч, ерөнхий менежерүүд нь лигийн шилдгээр шалгарав. Гэвч плэй-оффын эхний шатнаас хасагдсан юм.

2007 онд 3 онооны шидэлтийн аварга Жэйсон Капоног Майами Хитээс авснаас өөр гоц наймаа хийсэнгүй, гэвч Бош, Форд нар улирлын дундуур гэмтэж, 42 ялалт, 42 ялагдалтай улирлыг өндөрлөлөө.

Плэй-оффын эхний шатанд Орландо Мэжикт 1:4-р ялагдсан.

Note: Ялалт = Ялсан тоо, Ялагдал = Ялагдсан тоо, % = Яллатын хувь %

Улирал Ялалт Ялагдал % Плэй-офф Дүн
Торонто Рэпторс
1995-96 21 61 .256
1996-97 30 52 .366
1997-98 16 66 .195
1998-99 23 27 .460
1999-2000 45 37 .549 1-р шат Никс 3, Рэпторс 0
2000-01 47 35 .573 1-р шат
Конференцийн хагас шигшээ
Рэпторс 3, Никс 2
Сиксерс 4, Рэпторс 3
2001-02 42 40 .512 1-р шат Детройт Пистонс 3, Рэпторс 2
2002-03 24 58 .293
2003-04 33 49 .402
2004-05 33 49 .402
2005-06 27 55 .313
2006-07 47 35 .573 1-р шат Нью-Жерси Нетс 4, Рэпторс 2
2007-08 41 41 .500 1-р шат Орландо Мэжик 4, Рэпторс 1
Нийт 429 605 .415
Плэй-офф 11 20 .355

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.