Андреа Барньяни

Andrea Bargnani.JPG

Андреа Барньяни (итал. Andrea Bargnani, 1985 оны зургаадугаар сарын 26-нд Рим хотод төрсөн) — Италиийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Нью Йорк Никс болон Италийн шигшээ багийн төвийн тоглогч юм. Италийн Стелла Азура (20022003), Бенеттон Тревизо (2003—2006) багуудад тоглож байгаад драфтын №1-ээр Торонто Рэпторс (2006—2013) багт сонгогдсон байдаг.[1] 2008 оны арваннэгдүгээр сарын 21-нд Нью Жерси Нетс багийн эсрэг тоглолтонд 29 оноо, 10 самбараас бөмбөг авалт хийсэн нь түүний өндөр амжилт нь байв.[2] Түүнчлэн 2012 оны гуравдугаар сарын 28-нд Денвер Наггетсийн эсрэг 26 оноо авч Рэпторсийн түүхэнд 6000-гаас дээш оноо авсан 4 дэх тоглогч болж байжээ.[3] Барньяни 2013 оны долоодугаар сарын 10-нд тоглогч солилцооны наймаагаар иржээ.[4]

Шигшээ багтайгаа 2006 оны Евролигт түрүүлж байсан ба довтлогчийн байрлалд заримдаа тоглож дундын болон холын зайн шидэлтийг сайн гүйцэтгэдэг.

Товч мэдээлэл[засварлах | кодоор засварлах]

  • Өндөр — 213 см
  • Жин — 113 кг
  • Өмсгөлийн дугаар — 77

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Андреа Барньяни – Викимедиа зураг, бичлэг, дууны сан