Аллен Айверсон
Аллен Изэйл Айверсон (англ. Allen Ezail Iverson, 1975 оны зургаадугаар сарын 7-нд Виржини мужийн Хэмптон хотод төрсөн) — Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Филадельфия Севенти Сиксерс, Денвер Наггетс, Детройт Пистонс болон Мемфис Гриззлис, түүнчлэн туркийн Бешикташ зэрэг багуудад тоглож байсан Америкийн нэртэй мэргэжлийн сагсан бөмбөгчин юм. Тэрээр холбон тоглогч болон шидэгч-хамгаалагчын байрлалуудад тоглодог байв. Талбай дээр бол нуруулагтаа төдийлөн тооцогдохгүй ч (183 см) тоглолтын гайхалтай ур чадвар, тэсрэлтийн хүчээр дөрвөн ч удаа НБА-гийн улирлыг оноо авалтаар тэргүүлж, Бүх оддын тоглолтонд 11 удаа сонгогдож (9-д оролцсон), 2000-2001 онд улирлын үнэ цэнэтэй тоглогчоор тодорч, замналынхаа туршид цуглуулсан оноогоороо мэнд байгаа тоглогчид дундаа гуравдугаарт эрэмбэлэгдсэн "шилдэг тоглогч" билээ.[1]. Айверсон АНУ-ын шигшээ багт 2003 оны Америкийн тивийн аварга, 2004 оны олимпийн хүрэл медальтан болж байлаа.
Намтар[засварлах | edit source]
Бага нас[засварлах | edit source]
Алленийг эх нь 15 настайдаа төрүүлсэн гэх бөгөөд эцэг нь мөн л өсвөр насны хөвгүүн байв. Эцэг нь ерөнхийдөө орхин явсан тул удалгүй эх нь Норфолкт усан онгоцны үйлдвэрт ажилладаг хоёр охинтой эртэй нийлж хамтран амьдрах болсоноор Аллены бага нас Норфолкт өнгөрсөн юм. Эхэндээ Аллен Айверсон Америк хөлбөмбөгийн нэрт тамирчин Чикаго Бэарз багийн домог Уолтер Пэйтон шиг мэргэжлийн хөлбөмбөгчин болохыг мөрөөдөж эхлэв. Есөн настай байх үед ээжийн нь авч Air Jordan пүүз авч өгч нэг ёсондоо сагсан бөмбөгийн спорттой нөхөрлүүлэх гэсэн ч эхний сонирхол хүүд нь илүү байж үл тоосон мэт байжээ. 1990 онд хойд эцэг нь хар тамхины наймаан хэргээр шоронд орсонтой зэрэгцэн ээж нь Айверсоны дүү охиныг төрүүлж, бие нь сульдаж хөдөлмөрлөх чадваргүй болсоноор жаалхүүгийн мөрөөдөл талаар болж амьдрал тааруу болж эхэлсэн юм. Спортын гүнзгийрүүлсэн сургалттай Бетел ахлах сургуулийн 15 настай сурагч Айверсон мөнгө олохын сагсан бөмбөг сайн тоглож сурах гэсэн тэмүүлэлтэй байв. Гэртээ хэсэг амьдруулж байсан коллежийн хөлбөмбөгчин асан Гэри Мур Айверсоныг хөлбөмбөгийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд орох хүртэл дэмжлэг өгсөнөөр 1992 он гэхэд сургуулийнхаа шигшээ багийн хамт мужид дээгүүр амжилт гаргаж байв.[2] Энэ үед хамгаалагчын байрлалд тоглодог байсан түүнийг цаашид уг спортоор явахад нуруу намтай тул амжилт гаргахад тааруу гэж мэргэжлийн хүний зөвлөсөний[3] дагуу Айверсон хэсэг хугацаанд тоглоогүй. 1993 оны долоодугаар сард Айверсон гудамжны зодооны хэргээр хэрэгт татагдаж шүүхээс таван жил ял сонссон ч таван сарын дараа өршөөлөөр суллагдсан юм. Энэ явдлын дараа Аллений хувьд сэтгэлийн хүнд шархтай байсан ахлах сургуульдаа эргэн оролгүй байсаар 1994 онд Жоржтауны их сургуульд тухайн сургуулийн сагсан бөмбөгийн багийн ахлах дасгалжуулагч Жон Томпсоны дэмжлэгээр элсчээ. Дасгалжуулагч Аллений авъяасыг түргэвчилсэн бэлтгэл сургуулилалтаар шахаж ахар богино хугацаанд багийн гарааны тоглогч болгож байв. Тэр 1996 оны оюутны лигт 23 оноо, 4.6 бөмбөг таслалт, 3.2 дамжуулалт дунджилж үнэхээр мандаж байлаа.[4]
НБА[засварлах | edit source]
1996 оны долоодугаар сарын 26-нд драфтын тэргүүн сонголтоор Филадельфия Севенти Сиксерс багт элссэн юм. НБА-гийн шиннэ залуу тоглогчийн анхны улирлаа 23.5 оноо, 7.5 дамжуулал, 2.1 бөмбөг таслалт дунджилсан тун сайн амжилтаар үдсэн юм. Сайны хажуугаар гэдэгчлэн 1997 оны наймдугаар сард Айверсон хар тамхины хэрэгт холбогдож, тойргийн шүүхээс 100 цагийн албадан хөдөлмөрийн шийтгэл авч байлаа. 1999 оны нэгдүгээр сард багтайгаа зургаан жилийн 70 сая долларын гэрээг байгуулсан нь тухайн үедээ шуугиан тарьж байлаа.[5] Айверсон бол Филадельфия багт хамгийн чухал байв. Улирал бүрт дунджаар 40 минут талбай дээр тоглож, 31.4, 31.1, 30.7, 27.6 гэх мэт оноог дунджилж байсан нь дөрвөн удаа НБА-гийн улирлыг тэргүүлэх хангалттай үзүүлэлт байж чадсан юм.

2006 оны арванхоёрдугаар сарын 19-нд Филадельфия багт Денвер Наггетс багаас санал ирж, Айверсон багийн хэд хэдэн тоглогчийн хамт очсон билээ. Энд ирээд улирлын онооны аварга болоход тун дөхөж баг нэгт Кармело Энтони улирлыг магнайлсан юм.[6]. Сан-Антонио Спёрс багтай Денвер хасаг шатанд таарч ялалт байгуулахад Айверсоны үүрэг онцгой байсаныг дурдах нь зүйтэй.[7]
2008 оны арваннэгдүгээр сарын 3-нд Детройт Пистонс багтай, 2009 оны есдүгээр сарын 10-нд Мемфис Гриззлис багтай тус тус гэрээ байгуулан эгнээнд нь элсэж[8] удалгүй Филадельфия багтаа арвннэгдүгээр сард эргэн ирсэн түүхтэй.[9]. Айверсон Туркийн Бешикташ багт[10] нэг улирал тоглосоны дараа 2013 оны аравдугаар сарын 30-нд зодог тайлсанаа зарлаж байлаа. 2014 оны 03-р сарын 01-ий өдөр НБА-гийн анхны баг Филадельфия-76 нь Айверсоны "3" дугаарын өмсгөлийн хүндэтгэн мөнхөлсөн билээ.
Эшлэл[засварлах | edit source]
- ↑ NBA & ABA Active Leaders and Records for Points. Basketball-Reference.com
- ↑ Allen Iverson Bio. NBA.com
- ↑ Southern Discomfort. Ned Zeman. Sports Illustrated. 25 октября 1993
- ↑ Georgetown Basketball History: Top 40 Players Загвар:Недоступная ссылка. HoyaBasketball.com
- ↑ Allen Iverson timeline. ESPN. 20 декабря 2006
- ↑ Miller, Smith go to Sixers in deal for Iverson. ESPN (2006-12-20). the original on 2013-09-14-с архивлагдсан. 2010-12-29-д хандсан.
- ↑ Spurs Close Out Nuggets in Game 5. NBA.com (2007-05-03). the original on 2013-09-14-с архивлагдсан. 2010-12-29-д хандсан.
- ↑ Iverson, Grizzlies end stint together after 3 games. NBA.com. 16 ноября 2009
- ↑ Sixers meet with Iverson. NBA.com. 30 ноября 2009
- ↑ Allen Iverson set to join Turkey's Besiktas. Reuters (25.10.2010). the original on 2012-02-09-с архивлагдсан. 25 October 2010-д хандсан.
Холбоос[засварлах | edit source]

- Аллен Айверсон - НБА (англ.)
- Аллен Айверсон - АНУ-ын олимпийн баг (англ.)
- Үзүүлэлт - Basketball-Reference.com (англ.)
1996 оны НБА-гийн драфт | |
---|---|
Нэгдүгээр тойрог |
1 Аллен Айверсон • 2 Маркус Кэмби • 3 Шариф Абдур-Рахим • 4 Стефон Марбери • 5 Рэй Аллен • 6 Антуан Уокер • 7 Лоренцен Райт • 8 Керри Киттлс • 9 Самаки Уокер • 10 Эрик Дампьер • 11 Тодд Фуллер • 12 Виталий Потапенко • 13 Коби Брайант • 14 Предраг Стоякович • 15 Стив Нэш • 16 Тони Делк • 17 Жермейн О'Нил • 18 Жон Уоллес • 19 Уолтер Маккарти • 20 Жидрунас Илгаускас • 21 Донтэ Жонс • 22 Рой Рожерс • 23 Эфимиос Рентзиас • 24 Дерек Фишер • 25 Мартин Мююрсепп • 26 Жером Уильямс • 27 Брайан Эванс • 28 Прист Лодердейл • 29 Трэвис Найт |
Хоёрдугаар тойрог |
30 Отелла Харрингтон • 31 Марк Хендриксон • 32 Райан Майнор • 33 Мучи Норрис • 34 Шон Харви • 35 Жозеф Блэр • 36 Дорон Шефер • 37 Жефф Макиннис • 38 Стив Хамер • 39 Расс Миллард • 40 Маркус Мэнн • 41 Жейсон Сэссер • 42 Рэнди Ливингстон • 43 Бен Дэвис • 44 Малик Роуз • 45 Жо Фогель • 46 Маркус Браун • 47 Рон Райли • 48 Жейми Фейк • 49 Амал Маккаскилл • 50 Террелл Белл • 51 Крис Робинсон • 52 Марк Поуп • 53 Жефф Нордгард • 54 Шэндон Андерсон • 55 Ронни Хендерсон • 56 Режи Гири • 57 Дрю Бэрри • 58 Дарнелл Робинсон |
НБА-гийн драфтыг тэргүүлэгчид | |
---|---|
1947 Макнили • 1948 Тонкович • 1949 Шэннон • 1950 Шейр • 1951 Мельхиорр • 1952 Уоркмен • 1953 Феликс • 1954 Селви • 1955 Риккеттс • 1956 Грин • 1957 Хандли • 1958 Бэйлор • 1959 Бузер • 1960 Робертсон • 1961 Беллами • 1962 Макгилл • 1963 Хейман • 1964 Барнс • 1965 Хетцель • 1966 Расселл • 1967 Уокер • 1968 Хейз • 1969 Алсиндор • 1970 Ленье • 1971 Карр • 1972 Мартин • 1973 Коллинз • 1974 Уолтон • 1975 Томпсон • 1976 Лукас • 1977 Бенсон • 1978 Томпсон • 1979 Жонсон • 1980 Кэрролл • 1981 Агирре • 1982 Уорти • 1983 Сэмпсон • 1984 Олажьювон • 1985 Юинг • 1986 Догерти • 1987 Робинсон • 1988 Мэннинг • 1989 Эллисон • 1990 Колман • 1991 Жонсон • 1992 О'Нил • 1993 Уэббер • 1994 Робинсон • 1995 Смит • 1996 Айверсон • 1997 Данкан • 1998 Оловоканди • 1999 Брэнд • 2000 Мартин • 2001 Браун • 2002 Яо Мин • 2003 Жеймс • 2004 Ховард • 2005 Богут • 2006 Барньяни • 2007 Оден • 2008 Роуз • 2009 Гриффин • 2010 Уолл • 2011 Ирвинг • 2012 Дэвис • 2013 Беннетт • 2014 Уиггинс • 2015 Таунс • 2016 Симмонс |
НБА-гийн улирлын MVP | |
---|---|
1956 Петтит • 1957 Коузи • 1958 Расселл • 1959 Петтит • 1960 Чемберлен • 1961 Расселл • 1962 Расселл • 1963 Расселл • 1964 Робертсон • 1965 Расселл • 1966 Чемберлен • 1967 Чемберлен • 1968 Чемберлен • 1969 Анселд • 1970 Рид • 1971 Абдул-Жаббар • 1972 Абдул-Жаббар • 1973 Коуэнс • 1974 Абдул-Жаббар • 1975 Макаду • 1976 Абдул-Жаббар • 1977 Абдул-Жаббар • 1978 Уолтон • 1979 М. Мэлоун • 1980 Абдул-Жаббар • 1981 Ирвинг • 1982 М. Мэлоун • 1983 М. Мэлоун • 1984 Бёрд • 1985 Бёрд • 1986 Бёрд • 1987 Жордан • 1988 Жордан • 1989 Жордан • 1990 Жордан • 1991 Жордан • 1992 Жордан • 1993 Баркли • 1994 Олажьювон • 1995 Робинсон • 1996 Жордан • 1997 К.Мэлоун • 1998 Жордан • 1999 К.Мэлоун • 2000 О'Нил • 2001 Айверсон • 2002 Данкан • 2003 Данкан • 2004 Гарнетт • 2005 Нэш • 2006 Нэш • 2007 Новицки • 2008 Брайант • 2009 Жеймс • 2010 Жеймс • 2011 Рөүз • 2012 Жеймс • 2013 Жеймс • 2014 Дюрант • 2015 Карри |
НБА-гийн шилдэг залуу тоглогч | |
---|---|
1953 Мейнек • 1954 Феликс • 1955 Петтит • 1956 Стоукс • 1957 Хейнсон • 1958 Солдсберри • 1959 Бэйлор • 1960 Чемберлен • 1961 Робертсон • 1962 Беллами • 1963 Дишингер • 1964 Лукас • 1965 Рид • 1966 Бэрри • 1967 Бинг • 1968 Монро • 1969 Анселд • 1970 Алсиндор • 1971 Коэунс болон Петри • 1972 Уикс • 1973 Макаду • 1974 Дигрегорио • 1975 Уилкс • 1976 Адамс • 1977 Дэнтли • 1978 Дэвис • 1979 Форд • 1980 Бёрд • 1981 Гриффит • 1982 Уильямс • 1983 Каммингс • 1984 Сэмпсон • 1985 Жордан • 1986 Юинг • 1987 Персон • 1988 Жексон • 1989 Ричмонд • 1990 Робинсон • 1991 Колман • 1992 Жонсон • 1993 О'Нил • 1994 Уэббер • 1995 Кидд болон Хилл • 1996 Стадемайр • 1997 Айверсон • 1998 Данкан • 1999 Картер • 2000 Брэнд болон Фрэнсис • 2001 Миллер • 2002 П. Газоль • 2003 Стадемайр • 2004 Жеймс • 2005 Окафор • 2006 Пол • 2007 Рой • 2008 Дюрант • 2009 Рөүз • 2010 Эванс • 2011 Гриффин • 2012 Ирвинг • 2013 Лиллард • 2014 Картер-Уильямс • 2015 Уиггинс • 2016 Таунс |
![]() ![]() | |
---|---|
4 Аллен Айверсон • 5 Стефон Марбери • 6 Дуэйн Уэйд • 7 Карлос Бузер • 8 Кармело Энтони • 9 Леброн Жеймс • 10 Эмека Окафор • 11 Шон Мэрион • 12 Амаре Стадемайр • 13 Тим Данкан • 14 Ламар Одом • 15 Ричард Жефферсон • Дасгалжуулагч: Ларри Браун |