Майк Миллер

Майкл (Майк) Ллойд Миллер (англ. Michael (Mike) Lloyd Miller, 1980 оны хоёрдугаар сарын 19-нд Өмнөд Дакота мужийн Митчелл хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны «Кливленд Кавальерс» багийн холбон тоглогч, довтлогч-хамгаалагч юм.

Товчхон[засварлах | кодоор засварлах]

Миллер Флорида мужийн их сургуулийн багт тоглож байсан бөгөөд 2000 онд драфтлагдаж №19-өөр Орландо Мэжик (2000—2003) багт элссэн байдаг байна. Түүний дараа Мемфис Гриззлис (20032008), Миннесота Тимберволвес (2008—2009), Вашингтон Визардс (2009—2010), Майами Хит (2010—2013) багуудад тоглож байгаад 2013 оны долоодугаар сарын 30-нд багтаа эргэн иржээ.[1] Миллер Майами Хит багт Леброн Жеймсийг бэртэлтэй байх үед орлон тун сайн тоглолт үзүүлж байсан ба энэ багт 2010 оны долоодугаар сарын 15-нд таван жилийн гэрээг 25 сая доллараар байгуулж байлаа.[2][3]

2014 оны наймдугаар сарын 5-нд «Кливленд Кавальерс» багтай гэрээлэв.[4]

Шигшээ[засварлах | кодоор засварлах]

Америкийн шигшээ багт 2007 онд Америк тивийн аварга болж байжээ.

Шагналууд[засварлах | кодоор засварлах]

  • НБА-гийн аварга — 2012, 2013
  • НБА-гийн Оны шилдэг шинэ тоглогч — 2001
  • НБА-гийн зургаа дахь тоглогч — 2006

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Grizzlies sign, re-introduce 3-point specialist Miller
  2. "Miller injured thumb trying to guard James", Yahoo Sports, October 24, 2010. 24 October 2010-нд авсан. 
  3. Joseph Goodman (October 24, 2010). Miller close to returning. Miami Herald. 18 December 2010-д хандсан.
  4. Cavaliers Sign Mike Miller and James Jones. NBA.com (August 5, 2014). August 5, 2014-д хандсан.

Холбоос[засварлах | кодоор засварлах]