Жеймс Харден
| Жеймс Харден | |||||||||||
| James Harden | |||||||||||
| «Хьюстон Рокетс» — № 13 | |||||||||||
| Шидэгч-хамгаалагч | |||||||||||
| Хоч: | Сахалт нэгэн | ||||||||||
| Өндөр: | 196 см | ||||||||||
| Жин: | 100 кг | ||||||||||
| Иргэншил: | |||||||||||
| Мэндэлсэн: | 8 сарын 26, 1989, Калифорни, Лос-Анжелес | ||||||||||
| Ахлах сургууль: | Артезиа (Калифорни, Лейквүүд) | ||||||||||
| Их сургууль: | Аризона Стэйт (2007—2009) | ||||||||||
| Драфт: | 3, 2009, Оклахома-Сити Тандер | ||||||||||
| Тоглогчийн замнал | |||||||||||
| |||||||||||
| |||||||||||
Жеймс Харден (Англи: James Harden, 1989 оны наймдугаар сарын 26-нд Калифорни мужийн Лос-Анжелес хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Хьюстон Рокетс болон Америкийн шигшээ багийн довтлогч-хамгаалагч юм. 2009 оны драфтын №3 Харден Оклахома Сити Тандер багт 2012 оныг хүртэл гарааны үндсэн бүрэлдэхүүнд тогтмол бус гарч тоглосон ч өөрийгөө чадварлаг тоглогч гэдгээ харуулсан билээ. Хьюстон баг өөрийн олон тооны тоглогчоо Оклахома багт өгөхөөр тохиролцон оронд Харденыг элсүүлсэн юм.[1] Харден тухайн үед гарааны бүрэлдэхүүнд гарах боломж бага байсан тул багаа сольсон гэхэд болно. Ингээд 2012 оны аравдугаар сарын 31-нд одоогийн багтайгаа 80 сая долларын гэрээг үзэглэсэн юм.[2] Шинэ баг дахь анхны гараанд Харден 37 оноо, 12 ашигтай дамжуулалт, зургаан самбараас бөмбөг авалт, дөрвөн бөмбөг таслалт хийж байв. Харин анхны трипл-даблаа (21 оноо, 11 самбараас бөмбөг авалт, 11 ашигтай дамжуулалт) Шарлотт Бобкэтс багийн эсрэг 2013 оны хоёрдугаар сарын 2-нд хийсэн байдаг.[3][4] Шигшээ багтайгаа Лондоны олимп аваргалж байлаа.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "GM: James Harden is 'foundational'". ESPN. October 29, 2012.
- ↑ "James Harden gets $80 million". ESPN.com. Associated Press. November 1, 2012. Эх хувилбараас архивласан: Арван нэгдүгээр сар 2, 2012. Татаж авсан: Аравдугаар сар 31, 2013.
{{cite news}}: Check date values in:|archivedate=(help) - ↑ "Harden gets triple-double as Rockets beat Bobcats". Эх хувилбараас архивласан: 2014-03-06. Татаж авсан: 2013-10-31.
- ↑ Bobcats at Rockets