Тони Дуглас
| Тони Дуглас | |
| Toney Douglas | |
| «Майами Хит» — № 0 | |
| Хамгаалагч | |
| Өндөр: | 188 см |
| Жин: | 84 кг |
| Иргэншил: | |
| Мэндэлсэн: | 1986 оны 3 сарын 16 , Жоржиа, Жонсборо |
| Ахлах сургууль: | Жонсборо |
| Их сургууль: | Оберн (2004—2005) Флорида (2006—2009) |
| Драфт: | 29, 2009, Лос-Анжелес Лейкерс |
| Тоглогчийн замнал | |
| |
Тони Дуглас (Англи: Toney Douglas, 1986 оны гуравдугаар сарын 16-нд Жоржиа мужийн Жонсборо хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Майами Хит багт тоглодог. Тэр холбон тоглогчийн байрлалд тоглодог бөгөөд 2009 оны драфтын №29-өөр Лос-Анжелес Лейкерс багт сонгогдож байлаа. Түүний ах Харри Дуглас нь Үндэсний хөлбөмбөгийн лигийн Атланта Фэлконс багт тоглодог ажээ.
Товчхон
[засварлах | кодоор засварлах]Драфтаар Лос-Анжелес Лейкерс багаас шууд Нью-Йорк Никс багт шилжиж байсан Дуглас, 2010-2011 онд 81 тоглолтонд дунджаар 24.3 минут оролцохдоо 10.6 оноо, 3.0 дамжуулалт, 3.0 бөмбөг авалтаар оргил амжилтаа дунджилж байв.
2014 оны нэгдүгээр сарын 15-нд Майами Хит багт гурвалсан (Голден Стэйт Уорриорз, Бостон Селтикс болон Майами) багийн тохиролцоогоор элссэн.[1] Хитэд Дуэйн Уэйдийг бэртэлтэй байх үед гараанд хэд хэдэн удаа гарч байв.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "HEAT Trade Joel Anthony in Exchange for Toney Douglas". NBA.com. Turner Sports Interactive, Inc. January 15, 2014. Татаж авсан: January 15, 2014.