Кевин Лав
Кевин Лав | |||||||||||||||||
Kevin Love | |||||||||||||||||
![]() | |||||||||||||||||
«Кливленд Кавальерс» — № 0 | |||||||||||||||||
Хүчний довтлогч/ Төвийн тоглогч | |||||||||||||||||
Өндөр: | 208 см | ||||||||||||||||
Жин: | 110 кг | ||||||||||||||||
Иргэншил: | ![]() | ||||||||||||||||
Мэндэлсэн: | 1988 оны 9 сарын 7 , Калифорни, Санта Моника | ||||||||||||||||
Ахлах сургууль: | Лейк-Осуиго (Орегон, Лейк Осуиго) | ||||||||||||||||
Их сургууль: | УКЛА (2007—2008) | ||||||||||||||||
Драфт: | 5, 2008, Мемфис Гриззлис | ||||||||||||||||
Тоглогчийн замнал | |||||||||||||||||
| |||||||||||||||||
| |||||||||||||||||
|
Кевин Уэсли Лав (англ. Kevin Wesley Love;, 1988 оны есдүгээр сарын 7-нд Калифорни мужийн Санта Моника хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Кливленд Кавальерс» болон АНУ-ын шигшээ багийн хүчний довтлогч юм.
Товч намтар[засварлах | кодоор засварлах]
Түүний эцэг НБА-д тоглож байсан мэргэжлийн сагсан бөмбөгчин Стэн Лав бөгөөд домогт The Beach Boys хамтлагийн гишүүн Майк Лавын төрсөн дүү ажээ. Лав сагсан бөмбөгөөр багын маш бэлтгэлжсэн нэгэн бөгөөд довтолгоо, ойрын болон холын зайн шидэлт, бөмбөг авалт гээд бүх талаараа өв тэгш тоглогч болон төлөвшчээ.
2008 онд драфтын №5 дахь сонголтоор Мемфис Гриззлис багт хуваарилагдсан ч Миннесота Тимберволвес багт элсчээ.[1] Шинэ улиралдаа Кевин Лав 29 дабл-дабл хийж, бөмбөг авалтаар есөд, шилдэг шинэ тоглогчийн сунгаанд зургаад тус тус эрэмбэлэгдэж байлаа.[2] Дараа улиралд харин бэртэл гэмтлээс болоод шилдэг тоглолтуудаа үзүүлж чадаагүй байдаг. Улмаар 2010 оны арваннэгдүгээр сарын 13-нд Нью-Йорк Никсийн эсрэг Лав 31 оноо, 31 бөмбөг авалт хийж багаа 112:103 харьцаагаар ялалтанд хөтөлсөн юм. Тэрээр "нэг тоглолтонд 30–30" тодотголтой шилдэг дабл-дабл биелүүлсэн нь энэ бөгөөд домогт Мозес Мэлоун 1982 оны амжилтаас хойшхи анхны тохиолдол байлаа.[3]

2011 оны гуравдугаар сарын 8-нд Даллас Маверикст 105:108 харьцаагаар ялагдсан тоглолтонд Лав нэг улиралд хамгийн олон буюу 52 дабл-дабл хийсэн амжилтаараа НБА-гийн түүхэнд нэгдүгээрт эрэмбэлэгдсэн түүхтэй.
2013-2014 оны улиралд оноо авалтаар 2,000, бөмбөг авалтаар 900, гурван онооны амжилттай шидэлт 100-гаас дээш тус тус гүйцэтгэж, мөн л НБА-гийн түүхэнд анх удаа нэрээ тэмдэглүүлжээ.[4]
2014 оны наймдугаар сарын 23-нд гурвалсан наймаагаар «Кливленд Кавальерс» багт элссэн. Түүний оронд Эндрю Уиггинс болон Энтони Беннетт нар «Кавальерсаас» ирж, Таддеус Янгийг «Филадельфиягаас» Люк Мба а Муте, Алексей Швед болон 2015 оны драфтын I тойргийн эрхээр солилцсон юм.[5][6] Домогт Нейт Термонд 42 дугаарыг мөнхөлсөн тул 0 дугаартай тоглохоор болов.[7]
Шигшээ баг[засварлах | кодоор засварлах]
АНУ-ын шигшээд багтан Лондоны олимп болон 2010 оны дэлхийн аварга болсон тамирчин юм.
НБА-гийн үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]
Таних тэмдэг | |||||
---|---|---|---|---|---|
ОТ | Оролцсон тоглолт | ГГ | Гараанд гарсан | ТДМ | Тоглосон дундаж минут |
ШХ% | Шидэлтийн хувь | 3ОШ% | 3 онооны шидэлтийн хувь | ЧШ% | Чөлөөт шидэлтийн хувь |
Сам | Самбараас бөмбөг авсан дундаж | Дам | Дамжуулалтын дундаж per game | Тас | Бөмбөг таслалтын дундаж |
Хаа | Хаалтын дундаж | ОД | Онооны дундаж | Тод | Замналын шилдэг үзүүлэлт |
Лигийг тэргүүлсэн |
Улирал[засварлах | кодоор засварлах]
Он | Баг | ОТ | ГГ | ТДМ | ШХ% | 3ОШ% | ЧШ% | Сам | Дам | Тас | Хаа | ОД |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2008-09 | Миннесота | 81 | 37 | 25.3 | .459 | .105 | .789 | 9.1 | 1.0 | .4 | .6 | 11.1 |
2009-10 | Миннесота | 60 | 22 | 28.6 | .450 | .330 | .815 | 11.0 | 2.3 | .7 | .4 | 14.0 |
2010-11 | Миннесота | 73 | 73 | 35.8 | .470 | .417 | .850 | 15.2 | 2.5 | .6 | .4 | 20.2 |
2011-12 | Миннесота | 55 | 55 | 39.0 | .448 | .372 | .824 | 13.3 | 2.0 | .9 | .5 | 26.0 |
2012-13 | Миннесота | 18 | 18 | 34.3 | .352 | .217 | .704 | 14.0 | 2.3 | .7 | .5 | 18.3 |
2013-14 | Миннесота | 77 | 77 | 36.3 | .457 | .376 | .821 | 12.5 | 4.4 | .8 | .5 | 26.1 |
Замнал | 364 | 282 | 32.8 | .451 | .362 | .815 | 12.2 | 2.5 | .7 | .5 | 19.2 | |
Бүх тоглолт | 3 | 1 | 21.0 | .500 | .364 | .286 | 6.7 | 1.3 | 1.3 | .0 | 10.7 |
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ НБА. Драфт-2008. Деррик Роуз стал первым номером драфта. sports.ru (27 июня 2008). the original on 2012-04-07-с архивлагдсан. 2011-03-11-д хандсан.
- ↑ Kevin Love Named to All-Rookie Second Team. NBA.com. the original on 2012-04-07-с архивлагдсан. 2011-03-11-д хандсан.
- ↑ НБА. Кевин Лав стал первым игроком за 28 лет, набравшим по двум показателям более 30 баллов. sports.ru (13 ноября 2010). the original on 2012-04-07-с архивлагдсан. 2011-03-11-д хандсан.
- ↑ Kevin Love's Career Year Sets Historic NBA Record
- ↑ Kevin Love traded to Cavaliers. ESPN.com (August 23, 2014). August 23, 2014-д хандсан.
- ↑ Cavs Acquire All-Star Forward Kevin Love. NBA.com. Turner Sports Interactive, Inc. (August 23, 2014). August 23, 2014-д хандсан.
- ↑ #Cavs make it official, All-Star F Kevin Love -- who'll wear uniform No. 0 -- now a Cavalier in a 3-way trade with Minnesota and Philly.. Twitter (August 23, 2014). August 23, 2014-д хандсан.
Холбоос[засварлах | кодоор засварлах]

«Кливленд Кавальерс» багийн одоогийн бүрэлдэхүүн | |
---|---|
0 Лав • 1 Жонс • 2 Ирвинг • 4 Шамперт • 5 Смит • 8 Деллаведова • 9 Каннингем • 13 Томпсон • 14 Каун • 17 Варежао • 20 Мозгов • 23 Жеймс • 24 Жефферсон • 52 Уильямс • дасгалжуулагч Тайрон Лью |
НБА-гийн улирлыг самбараас бөмбөг авалтаар тэргүүлэгч | |
---|---|
1951 Шейес • 1952 Майкен • 1953 Майкен • 1954 Галлатин • 1955 Жонстон • 1956 Стоукс • 1957 Расселл • 1958 Расселл • 1959 Расселл • 1960 Чемберлен • 1961 Чемберлен • 1962 Чемберлен • 1963 Чемберлен • 1964 Расселл • 1965 Расселл • 1966 Чемберлен • 1967 Чемберлен • 1968 Чемберлен • 1969 Чемберлен • 1970 Хейз • 1971 Чемберлен • 1972 Чемберлен • 1973 Чемберлен • 1974 Хейз • 1975 Анселд • 1976 Абдул-Жаббар • 1977 Уолтон • 1978 Т. Робинсон • 1979 Мэлоун • 1980 Нэйтер • 1981 Мэлоун • 1982 Мэлоун • 1983 Мэлоун • 1984 Мэлоун • 1985 Мэлоун • 1986 Лэймбир • 1987 Баркли • 1988 Кейж • 1989 Олажьювон • 1990 Олажьювон • 1991 Д. Робинсон • 1992 Родман • 1993 Родман • 1994 Родман • 1995 Родман • 1996 Родман • 1997 Родман • 1998 Родман • 1999 Уэббер • 2000 Мутомбо • 2001 Мутомбо • 2002 Уоллес • 2003 Уоллес • 2004 Гарнетт • 2005 Гарнетт • 2006 Гарнетт • 2007 Гарнетт • 2008 Ховард • 2009 Ховард • 2010 Ховард • 2011 Лав • 2012 Ховард • 2013 Ховард • 2014 Жордан • 2015 Жордан • 2016 Драммонд |
![]() ![]() | |
---|---|
4 Чонси Биллапс • 5 Кевин Дюрант • 6 Деррик Рөүз • 7 Расселл Уэстбрук • 8 Руди Гей • 9 Андре Игудала • 10 Дэнни Грэнжер • 11 Стефен Карри • 12 Эрик Гордон • 13 Кевин Лав • 14 Ламар Одом • 15 Тайсон Чендлер • Дасгалжуулагч: Майк Кржижевски |
![]() ![]() | |
---|---|
4 Тайсон Чендлер • 5 Кевин Дюрант • 6 Леброн Жеймс • 7 Расселл Уэстбрук • 8 Дерон Уильямс • 9 Андре Игудала • 10 Коби Брайант • 11 Кевин Лав • 12 Жеймс Харден • 13 Крис Пол • 14 Энтони Дэвис • 15 Кармело Энтони • Дасгалжуулагч: Майк Кржижевски |