Никола Пекович

Никола Пекович (сер. Никола Пековић, 1986 оны нэгдүгээр сарын 3-нд Биело Поле хотод төрсөн) — Черногорийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн Миннесота Тимбервулвз болон Черногорийн шигшээн төвийн тоглогч юм.

Европ[засварлах | кодоор засварлах]

Пекович 15 настайгаасаа тодорсон[1] бөгөөд 2003 онд сербийн Атластай мэргэжлийн анхны гэрээгээ байгуулан 2 жил тоглоод Партизанд элссэн.[2] Сербийн лигт гурав дараалан, Адриатик лиг болон Сербийн цомд нэг нэг удаа түрүүлэхэд түүний оролцоо чамгүй байсан.

Пекович 2008 оны зун грекийн Панатинаикостой[3] 3 жил 4.5 сая еврогоор тоглохоор гэрээлэв. Тэр жилдээ 18 минут, 13.0 оноо, 3.8 самбар дунджилж Евролигт аваргалсан.[4]

НБА[засварлах | кодоор засварлах]

Европын тавцанд танигдсан Пековичыг НБА-гийн 2010 оны дратад оролцуулан Миннесота Тимбервулвз №31-ээр элсүүлж, зургаадугаар сарын 30-нд 13 сая доллараар 3 жилийн гэрээ байгуулав.[5]

2012 оны хоёрдугаар сарын 17-нд Хьюстон Рокетс багийн эсрэг тоглолтонд Пекович НБА дахь хувийн дээд амжилтаа 30 оноо, 9 самбараас бөмбөг авалт, 3 хаалт тавьсанаар үзүүлж байлаа.[6]

2011-2012 оны улиралд 13.9 оноо, 7.4 самбарыг 26.9 минутанд дунджилан НБА-гийн ахисан тоглогчийн сунгаанд III байрт шалгарсан Пековичтой 2013 оны наймдугаар сарын 14-нд 60 сая доллараар 5 жилийн шинэчилсэн гэрээ байгуулав.[7] 2014 оны нэгдүгээр сарын 27-нд шагайгаа бэртээж, 54 тоглолтонд 17.5 оноо, 8.7 самбар дунджилсан.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

НБА-гийн үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]

Улирал[засварлах | кодоор засварлах]

Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2010-11 Миннесота 65 11 13.6 .517 .000 .763 3.0 .4 .3 .5 5.5
2011-12 Миннесота 47 35 26.9 .564 .000 .743 7.4 .7 .6 .7 13.9
2012-13 Миннесота 62 62 31.6 .520 .000 .744 8.8 .9 .7 .8 16.3
2013-14 Миннесота 54 54 30.8 .541 .000 .747 8.7 .9 .6 .4 17.5
Замнал 228 162 25.3 .535 .000 .747 6.8 .7 .5 .6 13.0

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Pokoriti Evropu", Blic.rs, April 30, 2009. February 20, 2013-нд авсан. (Serbian) 
  2. "Peković novo pojačanje Partizana", B92.net, July 21, 2005. February 20, 2013-нд авсан. (Serbian) 
  3. "Panathinaikos inks Pekovic, brings back Fotsis", Euroleague.net, June 24, 2008. February 20, 2013-нд авсан. 
  4. "Tribute to the champs, Panathinaikos: Nikola Pekovic!", Euroleague.net, May 22, 2009. February 20, 2013-нд авсан. 
  5. "Sources: Pekovic's deal worth $13M", ESPN.com, July 1, 2010. February 20, 2013-нд авсан. 
  6. Kevin Love, Nikola Pekovic power Wolves past Rockets. ESPN (17 февраля 2012). the original on 2012-09-15-с архивлагдсан. 2012-03-14-д хандсан.
  7. "Timberwolves Reach Agreement in Principle with Restricted Free-Agent Center Nikola Pekovic", NBA.com, August 14, 2013. August 14, 2013-нд авсан. 

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Никола Пекович – Викимедиа зураг, бичлэг, дууны сан