Jump to content

Серби ба Монтенегро

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Холбооны Бүгд Найрамдах Югослав Улс
(1992–2003)
Савезна Република Југославија
Savezna Republika Jugoslavija

Серби ба Монтенегрогийн Холбооны Улс
(2003–2006)

Државна заједница Србија и Црна Гора
Državna zajednica Srbija i Crna Gora
1992–2006
Төрийн дуулал: "Хеј, Словени" / "Hej, Sloveni"
"Хөөе, Славууд аа"
ХБН Югославын газрын зураг (ногоон) 2003 онд
ХБН Югославын газрын зураг (ногоон) 2003 онд
ТөлөвБүрэн эрхт улс
Нийслэл
ба томоохон хот
Белград[a]
Албан ёсны хэлСерби хэл[1]
Хүлээн зөвшөөрөгдсөн хэлАлбани · Унгар хэл
Ард түмний нэршилЮгославчууд (2003 он хүртэл)
Сербичүүд · Монтенегрочууд‎ (2003 оноос)
Төр засагХолбооны парламентын үндсэн хуульт бүгд найрамдах улс (1992–2003)
Нэгдсэн гүйцэтгэх ерөнхийлөгчтэй үндсэн хуульт бүгд найрамдах улс (2003–2006)
Төрийн тэргүүн 
 1992–1993
Добрица Чосич
 1993–1997
Зоран Лилич
 1997–2000
Слободан Милошевич
 2000–2003
Воислав Коштуница
 2003–2006
Светозар Марович
Засгийн газрын тэргүүн 
 1992–1993
Милан Панич
 1993–1998
Радое Контич
 1998–2000
Момир Булатович
 2000–2001
Зоран Жижич
 2001–2003
Драгиша Пешич
 2003–2006
Светозар Марович
Хууль тогтоох байгууллагаХолбооны Хурал
Түүхэн эринЮгoславын дайн (1992–1999)
 Үндсэн хууль батлагдсан
4 сарын 27, 1992
1992–1995
1998–1999
10 сарын 5, 2000
11 сарын 1, 2000
2 сарын 4, 2003
6 сарын 3, 2006
6 сарын 5, 2006
Газар нутаг
 Нийт
102,173 км2 (39,449 бээр2)
Хүн ам
 2006 тооцоо
10,832,545
ДНБ (ХАЧП)1995 тооцоо
 Нийт
$11.6 тэрбум[2]
 Нэг хүнд ноогдох
$2,650[2]
ХХИ (1996)Steady 0.725[2]
өндөр · 87
Мөнгөний нэгжСерби:

Монтенегро:[c]

Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
 Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (ТЕЗЦ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+381
Домэйн нэр.yu
Өмнө нь
Дараа нь
ХБНС Югослав
БНС Серби
БНС Монтенегро
Серби
Монтенегро
ӨнөөдөрСерби
Монтенегро
  1. ^  2003 оноос хойш нэг ч хот албан ёсны нийслэл биш байсан ч хууль тогтоох болон гүйцэтгэх байгууллагууд Белград хотод байрласан хэвээр байв. Подгорица нь Дээд шүүхийн суудал байсан.
  2. ^  Холбооны Бүгд Найрамдах Югослав Улсын гишүүнчлэл.
  3. ^  Динар болон Герман марк нь 1999, 2000 онд Монтенегро улсад хууль ёсны төлбөрийн хамтын статустай байсан. N.B. Косовогийн Албани хэсэг нь маркийг 1999 оноос хойш, еврог 2002 оноос хойш де-факто ашигласан.

Серби ба Монтенегро нь Зүүн Өмнөд Европт оршиж байсан, хуучин Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс (ХБНСЮУ)-ын хоёр бүгд найрамдах улс болох Серби, Монтенегро улсаас бүрдэх улс юм. Югославын задралын дараа 1992 онд байгуулагдахдаа Холбооны Бүгд Найрамдах Югослав Улс (FRY; Серби: Savezna Republika Jugoslavija, Савезна Република Југославија; SRJ, СРЈ) хэмээх холбооны улсын статустай байв. 2003 онд төрийн байгууллаа өөрчилж, улс төрийн холбооны бүтэцтэй болж, албан ёсны нэрээ Серби ба Монтенегрогийн Холбооны Улс (Серби: Državna Zajednica Srbija i Crna Gora, Државна Заједница Србија и Црна Гора; SCG, СЦГ) болгожээ.

Холбооны Бүгд Найрамдах Югослав Улс нь өөрийгөө Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын хууль ёсны залгамжлагч гэж зарласан нь бусад хуучин БНУ-уудын эсэргүүцэлтэй тулгарч байв. Иймээс Нэгдсэн Үндэстний Байгууллага хуучин Югославын гишүүнчлэлийг үргэлжлүүлэн тус улсад олгохоос татгалзсан байна[3]. Гэхдээ 2000 онд ерөнхийлөгч Слободан Милошевичийг түлхэн унагасны дараа тус улс уг үзлээсээ татгалзаж, Бадинтерын Арбитрын Хорооноос гаргасан, залгамжлалыг хуваалцах тухай саналыг хүлээн авснаар 2000 оны 11 сарын 2-нд НҮБ-д гишүүнээр элсчээ[4].

Серби ба Монтенегро нь ерөнхийдөө тусдаа бие даасан удирдлагатай бөгөөд батлан хамгаалах зэрэг зарим асуудлуудаар л нэгдсэн бодлоготой байв. Тэр ч бүү хэл тусдаа эдийн засгийн бодлого явуулдаг байсан тул өөр өөр мөнгөн тэмдэгт хэрэглэж байлаа (Монтенегрод Еврог хэрэглэж байв). Улмаар 2006 оны 5 сарын 21-нд Монтенегрогийн тусгаар тогтнолын санал асуулга явагдаж, 5 сарын 31-нд сонгуулийн эрхтэй иргэдийн 55.5% нь тусгаар тогтнолын төлөө санал өгснөөр хоёр улсын холбоо задарч, 2006 оны 6 сарын 3-нд Монтенегро, 6 сарын 5-нд Серби улс тусгаар тогтнолоо зарлажээ. Ийнхүү хуучин Югославаас үлдэж хоцроод байсан тус улс задарсан юм.

 Commons: Серби ба Монтенегро – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Серби ба Монтенегро – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. Загвар:Cite wikisource
  2. 1 2 3 "Human Development Report Yugoslavia 1996" (PDF). UNDP. Эх хувилбараас (PDF) архивласан: 1 August 2020. Татаж авсан: 22 June 2021.
  3. "Participation of Former Yugoslav States in the United Nations". Max Planck Yearbook of United Nations Law (PDF). х. 241–243. Эх хувилбараас (PDF) архивласан: 2010-06-13. Татаж авсан: 2011-08-12.
  4. "FR Yugoslavia Investment Profile 2001" (PDF). EBRD Country Promotion Programme. х. 3. Эх хувилбараас (PDF) архивласан: 2011-09-28. Татаж авсан: 2011-08-12.