Слободан Милошевич

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Слободан Милошевич
Слободан Милошевић
Слободан Милошевич
Слободан Милошевич, (1995 он)

Бүрэн эрхийн хугацаа: 1997 оны 7 сарын 232000 оны 10 сарын 7

Бүрэн эрхийн хугацаа: 1991 оны 1 сарын 111997 оны 7 сарын 23

Бүрэн эрхийн хугацаа: 1989 оны 5 сарын 81991 оны 1 сарын 11

Төрсөн: 1941 оны 8 сарын 20
Серби, Пожаревац
Нас барсан 2006 оны 3 сарын 11
Нидерланд, Гааг
Улс төрийн нам: Сербийн Социалист Нам
Эхнэр (нөхөр): Миряна Маркович
Гарын үсэг Slobodan Milosevic Signature.png

Слободан Милошевич (сер. Слободан Милошевић, * 1941 оны 8 сарын 20-нд Пожаревац, Серби; † 2006 оны 3 сарын 11-нд Гааг хот-Схевенинген, Нидерланд) нь Серби, Югославын ерөнхийлөгч байсан хүн юм. Тэрээр 1989 оноос 1997 он хүртэл Социалист Бүгд Найрамдах Серби Улс, Сербийн Холбооны ерөнхийлөгч, 1997 оноос 2000 он хүртэл Холбооны Бүгд Найрамдах Югослав Улсын ерөнхийлөгчийн албыг хашиж байв.

Хуучин Югославын Цэргийн Гэмт Хэргийн Шүүх (ICTY)-ээс түүнийг Хорват, Босни ба Херцеговина, Косово дахь дайнуудын үеэр Женевийн конвенцид заагдсан дайны цагийн хуулиудыг зөрчин хядлага зохион байгуулж хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн ялласан.

Милошевич 2000 оны 9 сарын 24-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа олныг хамарсан эсэргүүцлийн улмаас Югославын ерөнхийлөгчийн албан тушаалаа өгсөн бөгөөд шинэ засаг захиргаа түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан зэрэг үндэслэлээр 2001 оны 3 сарын 31-нд баривчилж, улмаар Хуучин Югославын Цэргийн Гэмт Хэргийн Шүүхэд хүлээлгэн өгсөн байна.

Милошевич өөрийгөө өмгөөлж байсан бөгөөд шүүх хурлын үйл ажиллагааг дуусахаас өмнө Хааг дахь шоронд 5 жил хоригдсоны эцэст цүсны даралт ихсэх өвчний улмаас зүрх нь зогсч нас баржээ. Олон Улсын Шүүх "Милошевич эмчилгээ хийлгэхээс татгалзан, өөрийгөө эмчлэхийг оролдож байсан" хэмээн түүний үхлийн хариуцлагыг хүлээхээс татгалзсан юм.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Слободан Милошевич – Викимедиа зураг, бичлэг, дууны сан