Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс

Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс
Socijalistička Federativna Republika Jugoslavija / Социјалистичка Федеративна Република Југославија (сербохорватаар/македоноор)
Socialistična federativna republika Jugoslavija (словениэр)
Flag of
Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын төрийн далбаа
Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын төрийн сүлд of
Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын төрийн сүлд
Уриа: Ах дүү ба эв нэгдэл
(сербохорватаар Bratstvo i jedinstvo, словениэр Bratstvo in enotnost, македоноор Братство и единство)
Төрийн дуулал: ХБНСЮУ-ын төрийн дуулал
Yugoslavia 1956-1990.svg
НийслэлБелград
Албан ёсны хэлХолбооны улсын түвшинд албан ёсны хэл байгаагүй.
Албан хэрэгт Хорват, Серби, Босни ба Херцеговина, Монтенегрод сербохорват хэл нь де-факто албан хэл байсан ба энэ нь хэд хэдэн хувилбартай:
1946–1954: Серби, хорват хэл;
1954–1974: Сербохорват хэл;
1974–1991: Сербохорват хэл юм уу хорватсерби хэл

Словенид словени хэл, Македонд македон хэл де-факто-албан хэл
Орон нутгийн түвшинд албани ба унгар хэлнээс гадна бусад үндэстний хэлийг хязгаарлагдмал байдлаар хэрэглэдэг байв.
Төр засагХолбооны Бүгд Найрамдах Улс
Нэг намын систем
• Төрийн тэргүүн
Иван Рибар (1945–1953)
Иосип Броз Тито (1953–1980)
ХБНСЮУ-ын төрийн товчооны тэргүүлэгч (1980–1992)
• Засгийн тэргүүн
Югославын ерөнхий сайд
Байгуулагдсан
• Үйл
1943 оны 11 сарын 29 / 1945 оны 11 сарын 29
Газар нутаг
• Нийт
255.804 км2
Хүн ам
• Тооцоо
23.271.000 (1990/1991)
• Нягтаршил
91/км2
Мөнгөний нэгжЮгославын динар
1 Динар = 100 Пара
Цагийн бүсТЕЦ / ТЕЗЦ
Утасны томьёо+38
ISO 3166 кодYU, YUG, 890[1]
Домэйн нэр.yu


Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс (ХБНСЮУ) нь эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн, Зүүн Өмнөд Европын социалист улс байсан бөгөөд энэ улс нь 1945 оноос 1992 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр хүртэл оршин тогтнож байв.

Дэлхийн хоёрдугаар дайны өмнө Югослав улсыг Югославын Хант Улс эсвэл Серби, Хорват, Словеничүүдийн Хант Улс хэмээн нэрлэж байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа эхлээд Ардчилсан Югославын Холбоот Улс[2] нэртэй байж байгаад 1954 оноос 1963 оны хооронд Холбооны Бүгд Найрамдах Югослав Ард Улс (ХБНЮАУ) гэх нэртэй болж байжээ.

Югослав нь 1954 оноос 1991 он хүртэл нийт 255.804 км² газар нутагтай байв. Иосип Броз Тито удирдаж байсан. Нийт зургаан тусдаа бүгд найрамдах улсаас буюу Словени, Хорват, Босни-Херцеговина, Серби, Монтенегро, Македон, мөн түүнчлэн Сербид харьяалагдах өөртөө засах мужууд болох Косово ба Метохи, Воеводина зэргээс бүрдэж байв. Үүгээр тус улс нь өнөөгийн Словени, Хорват, Босни ба Херцеговина, Монтенегро, Серби, Македон, Косово зэрэг улсуудын нутаг дэвсгэрийг хамарч байлаа.

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Югослав нь Итали, Австри, Унгар, Румын, Болгар, Грек, Албани улстай хиллэх ба Адриатын тэнгис дагуу маш урт тэнгисийн эрэгтэйгээс гадна олон тооны аралтай.

Улсын зүүн хойд хэсэг нь харьцангуй тэгш, үлдсэн нутаг дэвсгэр нь уулархаг. Хамгийн өндөр уул нь Триглав (2864 м, Есеницегийн ойролцооx Юлийн Альпад байдаг), дараа нь Голем Кораб (2753 м, Корабын нуруунд, Албанийн хил дээр Гостивараас баруун зүгт) болон Титов Врв (2747 м, Тетовогийн ойролцооx Шар Планинагийн нуруунд) зэргийн уулс орно.

Албанийн хилийн орчим Шкодер, Охрид, Преспа гэх гурван том нуур бий. Югославын зүүн хойд талаар Дунай мөрөн урсан, Румынтай хиллэх хилийн хэсгийг бүрдүүлнэ.

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

Хүн амын өсөлт, 1961–1991 он: 18,4 саяас 23 сая болж өссөн (+25 %)

Югослав нь 1991 онд 23 сая хүн амтай байсан ба 100.000-с дээш хүн амтай 19 хот байв. Хамгийн том хотуудын тоонд Белград (1.168.000 оршин суугчтай), Загреб (706.800 оршин суугчтай), Сараево, Скопье, Любляна орно.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Үндсэн өгүүлэл: Югославын түүх

Холбооны Бүгд Найрамдах Югослав Ард Улс (1945–1963 он)[засварлах | кодоор засварлах]

Хоёр блокийн дундаx Югослав (бүрэг ногоон) (хөх: НАТО/улаан: Варшавын гэрээ)
Югославын Бүгд Найрамдах Улсууд

Дэлхийн хоёрдугаар дайн дундуур буюу 1943 оны арваннэгдүгээр сарын 29-нд Фашистуудын эсрэг Югославын Үндэсний Чөлөөлөх Зөвлөлийн шийдвэрээр Югославын Коммунист Намын удирдлага дор өмнөд славын ард түмнүүдийг нэгтгэн нэгэн холбооны улс байгуулагдах суурь тавигджээ.

Холбооны Бүгд Найрамдах Югослав Ард Улсын түр засгийн газрыг 1945 оны гуравдугаар сард Титогоор тэргүүлүүлэн үүсгэн байгуулсныг Их Британи, АНУ, ЗХУ хүлээн зөвшөөрчээ.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Югослав нь зургаан тусдаа Бүгд Найрамдах Словени, Хорват, Босни-Херцеговина, Серби, Монтенегро, Македон улсаас бүрдсэн социалист холбооны улсыг үүсгэн байгуулжээ. Иосип Броз Титогийн коммунист ардын фронт сонгуульд ялсны дараа 1945 оны арваннэгдүгээр сарын 29-нд Холбооны Бүгд Найрамдах Югослав Ард Улсыг тунхаглав. 1946 оны нэгдүгээр сарын 31-нд Югослав ЗХУ-аас зөвлөлтийн системийг үлгэрлэн буулгасан үндсэн хуулийг хүлээн авчээ. 1946 онд эмэгтэйчүүдийн сонгох эрхийг нэвтрүүлэв.[3]

Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улс (1963–1992)[засварлах | кодоор засварлах]

Төрийг тэргүүлсэн хугацаа[засварлах | кодоор засварлах]

1980 оны тавдугаар сарын 4-нд Броз Тито нас нөгчсөнөөр засгийн эрх Бүгд найрамдах улсыг төлөөлөн удирдах удирдлагад очив. Найман гишүүн нь (хоёр өөртөө засах мужийн хамт) тус бүр нэг төлөөлөгчийг гарган төрийн эрхийг өгөв. Эдгээрийн хооронд байнгын үзэл бодлын зөрчилдөөн гарах болсон нь тэднийг нэгтгэн барьж байсан Титог шиг хүн дутагдсаных байлаа.[4]


Нэр Нийслэл Төрийн далбаа Төрийн сүлд
Бүгд Найрамдах Социалист Босни ба Херцеговина Улс Сараево Flag of Bosnia and Herzegovina (1946–1992).svg Coat of Arms of the Socialist Republic of Bosnia and Herzegovina.svg
Бүгд Найрамдах Социалист Хорват Улс Загреб rand Coat of Arms of the Socialist Republic of Croatia.svg
Бүгд Найрамдах Социалист Македон Улс Скопье rand Coat of arms of Macedonia (1946–2009).png
Бүгд Найрамдах Социалист Монтенегро Улс Титоград rand Coat of arms of Montenegro (1945–1993).svg
Бүгд Найрамдах Социалист Серби Улс
Косовогийн Социалист Өөртөө Засах Муж
Воеводинын Социалист Өөртөө Засах Муж
Белград
Приштина
Нови-Сад
rand SR Serbia coa.png
Словени Любляна rand Coat of Arms of the Socialist Republic of Slovenia.svg

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Statoids.com
  2. Milovan Đilas schreibt in Jahre der Macht. Kräftespiel hinter dem Eisernen Vorhang. Memoiren 1945–1966, Seewald, 1983, dass sich diese Bezeichnung bereits ab 1943 „eingebürgert“ habe.
  3. Jad Adams: Women and the Vote. A World History. Oxford University Press, Oxford 2014, ISBN 978-0-19-870684-7, Seite 438
  4. Marie-Janine Calic: Geschichte Jugoslawiens im 20. Jahrhundert. C. H. Beck, München 2010, ISBN 978-3-406-60645-8, S. 263.