Марио Чалмерс
Марио Чалмерс | |||
Mario Chalmers | |||
![]() | |||
«Майами Хит» — № 15 | |||
Холбон тоглогч | |||
Хоч: | Супер Марио, Рио, | ||
Өндөр: | 188 см | ||
Жин: | 86 кг | ||
Иргэншил: | ![]() | ||
Мэндэлсэн: | 1986 оны 5 сарын 19 , Аляска, Анкориж | ||
Ахлах сургууль: | Бартлетт (Аляска, Анкориж) | ||
Их сургууль: | Канзас (2005—2008) | ||
Драфт: | 34, 2008 | ||
Тоглогчийн замнал | |||
| |||
|
Алмарио Вернард "Марио" Чалмерс (англ. Almario Vernard "Mario" Chalmers, 1986 оны тавдугаар сарын 19-нд Аляска мужийн Анкориж хотод төрсөн)[1] — америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Майами Хит багийн тоглогч юм.[2] Лигийн шилдэг холбон тоглогчдийн нэг. Миннесота Тимбервулвз багт 2008 оны драфтаар сонгогдож байв.
Товчхон намтар[засварлах | кодоор засварлах]
Чалмерс Канзасын их сургуулийн багт 2008 онд Үндэсний коллежийн аварга болж байв. Драфтын №34 сонголтоор Миннесота Тимбервулвз багт хуваарилагдаж, Майами Хит багийн хөөцөлдлөгөөгөөр элссэн. 2008-2009 оны улирлын бүх тоглолтонд[3] оролцож, 10.0 оноо, 4.9 самбар дунджилсан нь шинэ тоглогчийн хувьд сайн үр дүн юм.[4]
2008 оны арваннэгдүгээр сарын 5-нд Майами Хит багийн түүхэнд нэг тоглолтонд хамгийн олон бөмбөг таслалт (9) хийсэн тоглогч болсон юм.[5]
Түүний өмсгөлийн дугаар 6 байсан бөгөөд 2010 оны долоодугаар сард Леброн Жеймс ирж, 15 дугаартай болсон байдаг.[6]
Чалмерс 2013 оны нэгдүгээр сарын 12-нд Сакраменто Кингз багтай тоглохдоо 10 удаа холын зайнаас амжилттай шидэж (багийн энэ төрлийн амжилтыг давтсан), нийт 34 оноо авсан нь түүний хувьд шилдэг үзүүлэлт.[7]
"Супер Марио" хочит Чалмерс өөрийн нэрээр нэрлэсэн сангийн хүрээнд спортыг дэмжсэн хандивын арга хэмжээ тогтмол зохион байгуулж байдаг.
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Player Bio: Mario Chalmers :: Men's Basketball
- ↑ "Chalmers Signs Deal with Heat". Lawrence Journal-World. July 10, 2008. Retrieved 2008-07-16.
- ↑ Chalmers 'earned' shot at 82 starts
- ↑ Mario Chalmers Career Stats
- ↑ ESPN "Chalmers gets team-record nine steals in win over Sixers", November 6, 2008.
- ↑ Winderman, Ira (July 9, 2010). "LeBron James gets No. 6, Mario Chalmers to wear No. 15". South Florida Sun-Sentinel. Retrieved June 9, 2011.
- ↑ Mario Chalmers goes on a 3-point spree for Heat.
Холбоос[засварлах | кодоор засварлах]
«Майами Хит» багийн одоогийн бүрэлдэхүүн | |
---|---|
1 Бош • 3 Уэйд • 4 Макробертс • 7 Хэмилтон • 8 Жонсон • 9 Денг • 11 Андерсен • 13 Напьер • 15 Чалмерс • 21 Уайтсайд • 22 Грэнжер • 30 Коул • 32 Эннис • 40 Хаслем • 45 Уильямс • дасгалжуулагч Эрик Споэльстра |
1 Крис Бош • 3 Дуэйн Уэйд • 5 Жуван Ховард • 6 Леброн Жеймс • (MVP) 13 Майк Миллер • 14 Террел Харрис • 15 Марио Чалмерс • 21 Ронни Тюриаф • 22 Жеймс Жонс • 30 Норрис Коул • 31 Шейн Баттье • 34 Эдди Карри • 40 Удонис Хаслем • 45 Декстер Питтмен • 50 Жоел Энтони • Дасгалжуулагч Эрик Споэльстра |
1 Крис Бош • 3 Дуэйн Уэйд • 5 Жуван Ховард • 6 Леброн Жеймс • (MVP) 9 Рашард Льюис • 11 Крис Андерсен • 13 Майк Миллер • 15 Марио Чалмерс • 22 Жеймс Жонс • 24 Жарвис Варнадо • 30 Норрис Коул • 31 Шейн Баттье • 34 Рэй Аллен • 40 Удонис Хаслем • 50 Жоел Энтони • Дасгалжуулагч Эрик Споэльстра |