Рэй Аллен
Бага Уолтер Рэй Аллен (англ. Walter Ray Allen, Jr., 1975 оны 7 сарын 20-нд төрсөн) нь Америкийн Нэгдсэн Улсын мэргэжлийн сагсан бөмбөгч, өдгөө Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (НБА)-ны Майами Хийт багт тоглодог тамирчин юм. Тэрээр өмнө нь НБА-гийн Милуоки Бакс, Сиатл Суперсоникс, Бостон Селтикс багуудад тоглож байсан. Харин их сургуулиудын лигт Коннектикатын их сургуулийн Хаскиз багт харьяалагдаж байв. НБА-гийн түүхэн дэх хамгийн амжилттай 3-онооны болон чөлөөт шидэгч[1][2] тэрээр 10 удаа бүх оддын тоглолтод шалгарч, 2008 онд НБА-гийн аварга цол хүртсэнээс гадна 2000 оны АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ багийн гишүүний хувиар олимпийн аварга цол хүртжээ. Аллен 2 кинонд тоглосноос 1998 онд Спайк Лигийн бүтээсэн He Got Game кинонд гол дүр бүтээсэн юм. Аллен гурвын шидэлт хийсэн оролдлого, амжилттай болсон гурвын шидэлтийн тоогоороо НБА-гийн бүх цаг үеийн лидер билээ.
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ "NBA & ABA Career Leaders and Records for Free Throw Pct". Sports Reference LLC. Retrieved 2010-06-10.
- ↑ "NBA & ABA Career Leaders and Records for 3-Pt Field Goal Pct". Sports Reference LLC. Retrieved 2010-06-10.
sgf
Гадны холбоосууд[засварлах | кодоор засварлах]

- Албан ёсны цахим хуудас
- Профайл — NBA.com, Basketball-Reference.com
- Рэй Аллен — Internet Movie Database
- ESPN-ий видео архив дахь Рэй Аллены бичлэгүүд
«Майами Хит» багийн одоогийн бүрэлдэхүүн | |
---|---|
1 Бош • 3 Уэйд • 4 Макробертс • 7 Хэмилтон • 8 Жонсон • 9 Денг • 11 Андерсен • 13 Напьер • 15 Чалмерс • 21 Уайтсайд • 22 Грэнжер • 30 Коул • 32 Эннис • 40 Хаслем • 45 Уильямс • дасгалжуулагч Эрик Споэльстра |
0 Леон Поу • 5 Кевин Гарнетт • 9 Рэжон Рондо • 11 Глен Дэвис • 13 Гэйб Пруитт • 20 Рэй Аллен • 28 Сэм Касселл • 34 Пол Пирс (MVP) • 41 Жеймс Поузи • 42 Тони Аллен • 43 Кендрик Перкинс • 44 Брайан Скалабрини • 50 Эдди Хаус • 66 Скотт Поллард • 93 Пи Жей Браун • Дасгалжуулагч Док Риверс |