Предраг Стоякович

Предраг «Пежа» Стоякович[1] (Серби: Предраг „Пеђа“ Стојаковић; 1977 оны зургаадугаар сарын 9-нд ХБНСЮУ-ын Пожега хотод төрсөн) — Сербийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд

Тэрбээр сүүлд «Даллас Маверикст» тоглохдоо НБА-д аваргалсан ба 2011 оны арванхоёрдугаар сарын 11-нд зодог тайлж байв. НБА-гийн гурван онооны шидэлтийн тэмцээнд хоёронтоо түрүүлэхдээ Европ тивээс анхдагч болж, улмаар 1,760 холын зайн шидэлт амжилттай гүйцэтгэсэнээрээ бүх цаг үеийн 7-рт эрэмбэлэгддэг. «Црвена Звезда», «ПАОК» багуудад алдаршсан Стояковичийг 1996 оны драфтын №14-өөр шалгарахад «Сакраменто Кингз» элсүүлсэн түүхтэй. 2000/01, 2001/02 онд 20.4 оноо, 5.8 самбар, 40.0 хувьтай холын зайн шидэлтээрээ 2001 онд Ахисан тоглогчийн сунгаанд аман хүзүүдэж, улмаар 2004 он хүртэл гурван удаа НБА-гийн бүх оддын тоглолтонд оролцжээ. «Кингз» 2002 онд плей-оффт шалгарч бүсийн шувтарга хүртэл давшихад Стоякович түлхүүрдсэн удаатай. Иймд 2014 оны арванхоёрдугаар сарын 16-нд 16 дугаарын өмсгөлийг нь мөнхөлжээ.

«Индиана Пэйсерс», «Нью-Орлеан Хорнетс», «Торонто Рэпторс» багуудад тоглоод «Даллас Маверикст» ирсэн юм. 2006 оны арваннэгдүгээр сарын 14-нд «Шарлотт Хорнетсийн» эсрэг 42 оноо авахдаа дараалан 20 ба түүнээс дээш оноо авсан НБА-гийн түүхэн дэх анхны тоглогчоор тэмдэгдэгдэв.[2]

Тэр Югославын шигшээд 2001 оны ЕАШТ болон 2002 оны ДАШТ-д түрүүлсэн амжилтаараа Европын шилдэгээр шалгарч түүхэнд Пежа хочоороо мөнхөрсөн гавъяатан билээ.

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]