Пол Пирс
Пол Пирс | |||
Paul Pierce | |||
![]() | |||
«Вашингтон Уизардс» — № 34 | |||
Жижиг довтлогч | |||
Өндөр: | 201 см | ||
Жин: | 107 кг | ||
Иргэншил: | ![]() | ||
Мэндэлсэн: | 1977 оны 10 сарын 13 , Калифорни, Окленд | ||
Ахлах сургууль: | Инглвүүд (Калифорни, Инглвүүд) | ||
Драфт: | 10, 1998, Бостон Селтикс | ||
Тоглогчийн замнал | |||
| |||
|
Пол Энтони Пирс (англ. Paul Anthony Pierce, 1977 оны аравдугаар сарын 13-нд Калифорни мужийн Окленд хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Вашингтон Уизардс багийн довтлогч юм.
Товчхон[засварлах | кодоор засварлах]
1998 оны драфтын эхний тойргийн 10 дахь сонголтоор Бостон Селтикс багт очсоноосоо хойш бүх улиралд гараанд гарж байгаа. Тэрээр 9 удаагийн бүх одод, 4 удаа бүх НБА-гийн багт нэрлэгдэж, 2008, 2010 онуудад Бостон Селтиксийг финалд үлдээхэд голлох үүрэг гүйцэтгэсэн. Улмаар 2008 онд финалын Үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэн. Мөн Бостон Селтикс багийн өмсгөлтэй 20,000–гаас дээш оноо авсан гуравхан тоглогчийн нэг (Нөгөө 2 тоглогч нь Ларри Бёрд, Жон Хавличек). Тэрээр Инглвүүд ахлах сургуулийн сагсан бөмбөгийн од байсан бөгөөд 1995 онд Макдональдсын бүх Америкийн наадамд ирээдүйн одод болох Кевин Гарнетт, Стефен Марбури, Винс Картер нартай хамт оролцож байжээ. Мөн тухайн жилийн цагирган дээрээс довтлох үзүүлбэрийн тэмцээнд Картер түрүүлж байсан түүхтэй. Ахлах сургуулиа дүүргээд Канзасын их сургуульд эрүүгийн эрх зүйн ангид суралцаж байх хугацаандаа алдарт дасгалжуулагч Рой Виллиамсын удирдлага дор дунджаар 16 оноо авч, 6 самбараас бөмбөг авалт хийж байжээ. НБА-д ороод удалгүй довтолгоо болон самбараас бөмбөг авалт, хамгаалалтаараа лигийн шилдэг тоглогчдын нэг болж чадсан. 2002 онд зүүн бүсийн финалд Нью-Жерсигийн эсрэг 3 дах тоглолтын 4 дүгээр үед 19 оноо авч, гайхалтай эргэн ирэлтийг хийсэн. 2005-2006 оны улиралд лигийг оноо авалтаараа тэргүүлж, 2006 оны хоёрдугаар сарын 4-нөөс гуравдугаар сарын 12 хүртэл 14 тоглолт дараалан 30-с дээш оноо авч, Селтикс багийн шинэ амжилтыг тогтоосон.
2000 оны есдүгээр сарын 25-нд нэгэн шөнийн клубт Пирс зодолдож буй хүмүүсийг салгахыг оролдож байгаад нүүр, хүзүү болон нуруундаа 11 удаа хутгалуулсан байна. Түүний багийн анд Тони Батти ахынхаа хамт ойролцоох эмнэлэгт хүргэж амийг нь аварч байжээ.
2013 оны зургаадугаар сарын 28 буюу драттын үеэр Бостон Селтикс болон Бруклин Нетс багууд Пирс, Кевин Гарнетт, Жейсон Терриг 2014, 2016, 2018 оны драфтын I тойргийн эрхээр солилцов.[1]
2014 оны долоодугаар сарын 17-нд Пирс чөлөөт тоглогчийн хувиар Вашингтон Уизардстай гэрээлэв.[2]
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Nets, Celtics work out blockbuster. ESPN.com (June 28, 2013). June 28, 2013-д хандсан.
- ↑ Wizards Sign Paul Pierce. NBA.com (July 17, 2014). July 17, 2014-д хандсан.
Холбоос[засварлах | кодоор засварлах]

- НБА-гийн албан ёсны цахим хуудас - Профайл (англ.)
- Үзүүлэлт - Basketball-Reference.com (англ.)
- Официальный сайт (англ.)
- Профайл - ESPN (англ.)
- Профайл - Канзас (англ.)
- Профайл - АНУ-ын шигшээ (англ.)
«Вашингтон Уизардс» багийн одоогийн бүрэлдэхүүн | |
---|---|
2 Уолл • 3 Бил • 4 Гортат • 7 Харрингтон • 9 Уэбстер • 13 Серафин • 14 Райс • 17 Темпл • 22 Портер • 24 Миллер • 31 Синглтон • 34 Пирс • 35 Букер • 42 Нене • 90 Гүүден • Блэр • Эли • дасгалжуулагч Рэнди Уиттман |
![]() ![]() | |
---|---|
4 Майкл Финли • 5 Бэрон Дэвис • 6 Андре Миллер • 7 Жермейн О'Нил • 8 Антонио Дэвис • 9 Пол Пирс • 10 Режи Миллер • 11 Шон Мэрион • 12 Жей Уильямс • 13 Бен Уоллес • 14 Элтон Брэнд • 15 Раф Лафренц • Дасгалжуулагч: Жорж Карл |
0 Леон Поу • 5 Кевин Гарнетт • 9 Рэжон Рондо • 11 Глен Дэвис • 13 Гэйб Пруитт • 20 Рэй Аллен • 28 Сэм Касселл • 34 Пол Пирс (MVP) • 41 Жеймс Поузи • 42 Тони Аллен • 43 Кендрик Перкинс • 44 Брайан Скалабрини • 50 Эдди Хаус • 66 Скотт Поллард • 93 Пи Жей Браун • Дасгалжуулагч Док Риверс |
НБА-гийн шувтаргын тоглолтын MVP | |
---|---|
1969 Уэст • 1970 Рид • 1971 Абдул-Жаббар • 1972 Чемберлен • 1973 Рид • 1974 Хавличек • 1975 Бэрри • 1976 Уайт • 1977 Уолтон • 1978 Анселд • 1979 Д. Жонсон • 1980 М. Жонсон • 1981 Максвелл • 1982 М. Жонсон • 1983 Мэлоун • 1984 Бёрд • 1985 Абдул-Жаббар • 1986 Бёрд • 1987 М. Жонсон • 1988 Уорти • 1989 Думарс • 1990 Томас • 1991 Жордан • 1992 Жордан • 1993 Жордан • 1994 Олажьювон • 1995 Олажьювон • 1996 Жордан • 1997 Жордан • 1998 Жордан • 1999 Данкан • 2000 О'Нил • 2001 О’Нил • 2002 О’Нил • 2003 Данкан • 2004 Биллапс • 2005 Данкан • 2006 Уэйд • 2007 Паркер • 2008 Пирс • 2009 Брайант • 2010 Брайант • 2011 Новицки • 2012 Жеймс • 2013 Жеймс • 2014 Леонард |
НБА-гийн гурван онооны шидэлтийн тэмцээний аваргууд | |
---|---|
1986 Бёрд • 1987 Бёрд • 1988 Бёрд • 1989 Эллис • 1990 Хожес • 1991 Хожес • 1992 Хожес • 1993 Прайс • 1994 Прайс • 1995 Райс • 1996 Леглер • 1997 Керр • 1998 Хорнасек • 2000 Хорнасек • 2001 Аллен • 2002 Стоякович • 2003 Стоякович • 2004 Ленард • 2005 Ричардсон • 2006 Новицки • 2007 Капоно • 2008 Капоно • 2009 Кук • 2010 Пирс • 2011 Жонс • 2012 Лав • 2013 Ирвинг • 2014 Белинелли • 2015 Карри 2016 Томпсон • |