Уилт Чемберлэн
Уилт Чемберлэн (англ. Wilt Chamberlain, бүтэн нэр нь Wilton Norman Chamberlain, 1936 оны 8 сарын 21 - 1999 оны 10 сарын 12) нь Америкийн Нэгдсэн Улсын сагсан бөмбөгч. 1960-аад оноос 1970-аад онд NBA-д тоглож байсан төвийн тоглогч. Тэрээр NBA-гийн маш олон төрлийн дээд амжилт тогтоожээ. Пеннсилвани муж улсын Филадельфи хотод төрсөн, өндөр нь 216см.
Мэргэжлийн тамирчин болохоос өмнө[засварлах | кодоор засварлах]
Ахлах сургуульд байхдаа Овербрук сургуулийнхаа сагсан бөмбөгийн багт тоглож байсан бөгөөд түүнийг байсан 3 жилийн хугацаанд баг нь 56 ялж, 3 ялагдсан байдаг. Чемберлэн нэг тоглолтонд 90 оноо (түүнийхээ 60-ыг нь 12 минутанд) авч байсан удаатай. Багийнхан нь Чемберлэнийг самбараас авна гэдэгт итгэлтэй байдаг тул чөлөөт шидэлтээ албаар алддаг байжээ. Чемберлэн 1955 онд Америкийн ахлах сургуулиудын бэлгэдлийн шигшээ багт нэрлэгдэж байв.
Түүний биеийн онцлогоос нь болж "Wilt the Stilt" ("Модон хөлт Уилт") хэмээн тэр үеэс нэрлэх болсон бөгөөд Уилт өөрөө уг хочдоо дургүй байсан хэдий ч өргөн тархжээ. Мөн өндөр учраас хаалгаар орохдоо бөгтийдгөөс болж "The Big Dipper" ("Том шанага") хэмээх хочтой болсон.
200 гаруй их сургууль Чемберлэнийг авахаар хөөцөлдсөний эцэст Уилт Канзас их сургуулийг сонгожээ. Их сургуулийнхаа анхны тоглолтонд л багийнхаа түүхэнд хамгийн өндөр оноо болох 52 оноо авсан. 1957 онд баг нь NCAA-гийн шигшээ тоглолтонд хүрч, үзүүрлэсэн бөгөөд Уилт шилдэг тоглогчоор шалгарав. 3-р курст байхдаа "The Sporting News" сонины "Бүх Америкийн бэлгэдлийн шигшээ баг"-т багтжээ.
Чемберлэн ахлах сургууль болон их сургуульд байхдаа хөнгөн атлетикаар хичээллэдэг байв. 3-р курст байхдаа Конференцийн хөнгөн атлетикийн тэмцээнд өндрийн харайлтын төрлөөр аваргалж байсан, мөн 100 метрийн гүйлт, гурвын харайлтаар амжилт үзүүлж байв. Аварга биетэй хэрнээ 100 метрийн зайг 10.9 секундэд туулдаг байлаа.
Мэргэжлийн сагсан бөмбөг[засварлах | кодоор засварлах]
1958 онд Чемберлэн мэргэжлийн тамирчин болохоор сэтгэл шулуудав. Харин 3-р курст байсан учраас дүрэм ёсоор NBA-д тоглох боломжгүй байлаа. Тиймээс Чемберлэн асар их цалингаар Харлем Глобетроттерс багт орж, нэг жил тоглосон.
Жилийн дараа драфтад оржээ. Тэр үед NBA-гийн багууд драфтын 1-р үед тамирчин сонгох эрхийнхээ оронд, нутгийнхаа тамирчныг сонгож болдог "Бүс нутгийн драфт" гэгдэх дүрэмтэй байсан бөгөөд тэр дүрмийн дагуу Филадельфи Уорриорз баг түүнийг сонгожээ.
NBA-гийн тамирчин[засварлах | кодоор засварлах]
Товч[засварлах | кодоор засварлах]
Шинэ тоглогч болсон 1959-60 оны улиралд дунджаар 37.6 оноо, 27 самбараас авалтаар шилдэг шинэ тоглогч болохын хамтаар MVP-г зэрэг хүртсэн анхны тоглогч болжээ. Түүнийг NBA-д тоглож байх үе нь Филадельфи багтай нэг дивизионд харьяалагддаг Бостон Селтикс багийн алтан үе байсан бөгөөд Билл Расселлийн тэргүүлсэн Бостонд 7 жил дараалан Плей-оффт хожигдон, шигшээ тоглолтонд шалгарч чадаагүй юм.
1962 онд Филадельфи Уорриорз баг Калифорни руу нүүж, Сан Франциско Уорриорз хэмээх нэртэй болсон. Уилт 1964-65 оны улирлаас төрөлх хотынхоо Филадельфи 76 баг руу шилжжээ.
1966-67 оны улиралд Филадельфи багийг Алекс Ханам удирдах болж, Чемберлен өмнөхөөсөө бага шидэлт гүйцэтгэж, авдаг оноо нь анх удаа 30-с бага болсон ч дамжуулалт нь эрс өсч, багийн амжилт нь ч сайжран анх удаа Селтиксийг ялж, тэр эрчээрээ анх удаа түрүүлжээ.
1968 онд Чемберлэн Лос Анжелес Лэйкерс багт шилжив. Нас ахихын хэрээр оноо, самбараас бөмбөг авах үзүүлэлт нь буурч байсан боловч тэр үед хүчирхэг байсан Лэйкерсийн гол тоглогчдын нэг болж, 1972 онд 2 дахь удаагаа аваргын цомыг гартаа атгажээ.
Тоглож байсан багууд[засварлах | кодоор засварлах]
- Филадельфи (Сан Франциско) Уорриорз (1959-1965)
- Филадельфи 76 (1965-1968)
- Лос Анжелес Лэйкерс (1968-1973)
Үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]
- Оролцсон тоглолт: 1,045
- Авсан оноо: 31,419 (1 тоглолтын дундаж 30.06)
- Самбараас бөмбөг авалт 23,924 (1 тоглолтын дундаж 22.9)
- Оновчтой дамжуулалт: 4,643 (1 тоглолтын дундаж 4.4)
Нийт авсан 31,419 оноогоороо түүхэнд Карим Абдул Жаббар, Карл Мэлоун, Майкл Жорданы дараа 4-т ордог.
Мөн дундаж оноо 30.06 нь Майкл Жордан (30.12)-ы дараа орох үзүүлэлт юм.
Чөлөөт шидэлтийн хувь 51% буюу маш доогуур үзүүлэлттэй.
Чемберлэний эзэмшдэг NBA-гийн зарим дээд амжилтаас дурьдвал,
- Улирлын дундаж оноо: 50.4 (1961-62)
- Улирлын нийт оноо: 4,029 (1961-62)
- Нэг тоглолтонд оролцсон дундаж хугацаа: 48.5 минут (1961-62)
- Нэг тоглолтонд авсан оноо: 100 (1962 оны 3 сарын 2-нд Нью Йорк Никсийн эсрэг тоглосон тоглолт, Пенсильван мужийн Херси хот)
- Оновчтой шидэлтийн хувь: 72.7% (1972-73)
Хувийн шагналууд[засварлах | кодоор засварлах]
- Шилдэг тоглогч 4 удаа 1960, 1966-1968
- Шилдэг шинэ тоглогч 1960
- NBA-гийн нэгдүгээр баг 7 удаа 1960-1962, 1964, 1966-1968
- NBA-гийн хоёрдугаар баг 3 удаа 1963, 1965, 1972
- NBA-гийн хамгаалалтын нэгдүгээр баг 2 удаа 1972, 1973
1978 онд Сагсан бөмбөгийн Алдрын танхимд багтсан. 1996 онд "NBA-гийн 50 жилийн түүхэн дэх шилдэг 50 тоглогч"-ийн нэгээр нэрлэгдсэн.
Бусад спорт[засварлах | кодоор засварлах]
1970-аад оны сүүлчээр мэргэжлийн воллейболын лиг "IVA"-д тоглож байсан бөгөөд мотоспорт, боксын тэмцээнүүдэд ч оролцож байв. Мөн 1966 онд америк хөлбөмбөгийн Канзас Сити Чифс баг түүнийг авах санал тавьж байжээ.
Зодог тайлсны дараа[засварлах | кодоор засварлах]
1973 онд зодог тайлаад NBA-тэй өрсөлддөг байсан ABA лигийн Сан Диего Конкистадорс багийн дасгалжуулагчаар 1 жил ажиллав.
Мөн янз бүрийн спорт болон бизнест оролцож, 1984 онд Арнольд Шварценеггерийн гол дүрд нь тоглосон ""Conan the Destroyer" кинонд оролцон тоглосон.
1991 онд хэвлүүлсэн намтартаа 20,000 гаруй эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон тухайгаа бичсэн байдаг. Итгэхэд бэрх тоо боловч Мэжик Жонсон дархлалын олдмол хомсдолын халдвар авснаас болж зодог тайлаад байсан үе тул түүний хөнгөмсөг явдлыг шүүмжлэгчдийн тоо маш их байлаа.
1999 оны 10 сарын 12-нд гэртээ унтаж байхдаа зүрхний шигдээсээр 63 насандаа нас нөгчжээ.
Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]
NBA.com Уилт Чемберлэн (англи хэлээр)
НБА-гийн улирлын MVP | |
---|---|
1956 Петтит • 1957 Коузи • 1958 Расселл • 1959 Петтит • 1960 Чемберлен • 1961 Расселл • 1962 Расселл • 1963 Расселл • 1964 Робертсон • 1965 Расселл • 1966 Чемберлен • 1967 Чемберлен • 1968 Чемберлен • 1969 Анселд • 1970 Рид • 1971 Абдул-Жаббар • 1972 Абдул-Жаббар • 1973 Коуэнс • 1974 Абдул-Жаббар • 1975 Макаду • 1976 Абдул-Жаббар • 1977 Абдул-Жаббар • 1978 Уолтон • 1979 М. Мэлоун • 1980 Абдул-Жаббар • 1981 Ирвинг • 1982 М. Мэлоун • 1983 М. Мэлоун • 1984 Бёрд • 1985 Бёрд • 1986 Бёрд • 1987 Жордан • 1988 Жордан • 1989 Жордан • 1990 Жордан • 1991 Жордан • 1992 Жордан • 1993 Баркли • 1994 Олажьювон • 1995 Робинсон • 1996 Жордан • 1997 К.Мэлоун • 1998 Жордан • 1999 К.Мэлоун • 2000 О'Нил • 2001 Айверсон • 2002 Данкан • 2003 Данкан • 2004 Гарнетт • 2005 Нэш • 2006 Нэш • 2007 Новицки • 2008 Брайант • 2009 Жеймс • 2010 Жеймс • 2011 Рөүз • 2012 Жеймс • 2013 Жеймс • 2014 Дюрант • 2015 Карри |
НБА-гийн улирлыг самбараас бөмбөг авалтаар тэргүүлэгч | |
---|---|
1951 Шейес • 1952 Майкен • 1953 Майкен • 1954 Галлатин • 1955 Жонстон • 1956 Стоукс • 1957 Расселл • 1958 Расселл • 1959 Расселл • 1960 Чемберлен • 1961 Чемберлен • 1962 Чемберлен • 1963 Чемберлен • 1964 Расселл • 1965 Расселл • 1966 Чемберлен • 1967 Чемберлен • 1968 Чемберлен • 1969 Чемберлен • 1970 Хейз • 1971 Чемберлен • 1972 Чемберлен • 1973 Чемберлен • 1974 Хейз • 1975 Анселд • 1976 Абдул-Жаббар • 1977 Уолтон • 1978 Т. Робинсон • 1979 Мэлоун • 1980 Нэйтер • 1981 Мэлоун • 1982 Мэлоун • 1983 Мэлоун • 1984 Мэлоун • 1985 Мэлоун • 1986 Лэймбир • 1987 Баркли • 1988 Кейж • 1989 Олажьювон • 1990 Олажьювон • 1991 Д. Робинсон • 1992 Родман • 1993 Родман • 1994 Родман • 1995 Родман • 1996 Родман • 1997 Родман • 1998 Родман • 1999 Уэббер • 2000 Мутомбо • 2001 Мутомбо • 2002 Уоллес • 2003 Уоллес • 2004 Гарнетт • 2005 Гарнетт • 2006 Гарнетт • 2007 Гарнетт • 2008 Ховард • 2009 Ховард • 2010 Ховард • 2011 Лав • 2012 Ховард • 2013 Ховард • 2014 Жордан • 2015 Жордан • 2016 Драммонд |