Нью Йорк Никс

Нью Йорк Никс
Бүс Дорно бүс
Дивизон Атлантик
Байгуулагдсан 1946
(НБА нь БАА байх үеийн гишүүн)
Түүх Нью Йорк Никс
(1946-одоог хүртэл)
Ордон Мэдисон Скүэр Гардан
Хот Манхаттен, Нью-Йорк хот, Нью Йорк
Багийн өнгө      Xөх
     Улбар шар
     Хар
     Цагаан
Эзэн Жэймс Л. Долан/Мэдисон Скүэр Гардан, L.P.
Ерөнхий менежер Донни Валш
Ерөнхий дасгалжуулагч Майк Вүүдсэн
Д-Лиг-ийн дагуул баг Спрингфийлд Армор
Аварга 2 (1970, 1973)
Бүсийн аварга 8 (1951, 1952, 1953, 1970, 1972, 1973, 1994, 1999)
Дивизонны аварга 9 (1953, 1954, 1970, 1971, 1972, 1989, 1992, 1993, 1994)
Мөнхөлсөн дугаар 9 (10, 12, 15, 15, 19, 22, 24, 33, 613)
Веб сайт
Өөрийн талбайд өмсгөл
Team colours
Өөрийн талбайд
Зочлон тоглолт өмсгөл
Team colours
Зочлон тоглолт


Нью Йорк Никербокерс (Англи: New York Knicks, New York Knickerbockers) нь Америкийн Нью Йорк муж улсын Манхаттен хотын мэргэжлийн сагсан бөмбөгийн баг юм. Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Дорно бүсийн Атлантик дивизонд харьяалагддаг. Тэднийг ихэнхдээ Никс гэж дуудаг. 1946 онд байгуулагдан БАА ( Америкийн Сагсан бөмбөгийн Холбоо), НБЛ (Үндэсний Сагсан бөмбөгийн Лиг) 2 нэгдэн НБА болоход байсан анхны гишүүн баг байв. Никс НБА-гийн түүхэнд нүүдэл хийгээгүй 2-хон багийн нэг юм. (Нөгөө баг нь Бостон Сэлтикс). Нэрний утга нь 19-р зууны сүүлээс 20-р зууны эхэнд Нью Йорк хотынхныг Нью Йоркын богино өмдтөнүүд гэж нэрлэж байснаас улбаатай.

Түүх[засварлах | кодоор засварлах]

НБА-гийн хамгийн үнэтэй буюу 608 сая доллароор үнэлэгддэг Нью Йорк багийн түүхийг 3 хэсэгт хуваан үздэг. Эхний үе нь 1950-иад оны үе бөгөөд тэд НБА-гийн аваргын төлөөх тулаанд 3 удаа шалгаран үлдэж байжээ. Харин 1970-аад оны үеийг тэдний алтан үе гэх бөгөөд НБА-гийн Алдрын танхимд нэрлэгддэг Уиллис Рийд, Уолт Фрейзер, Дейв Бушер, Эрл Монро, Билл Брэдли нарын шилдгүүдээр ахлуулсан хүчирхэг багийг бүрдүүлж 2 ч удаа НБА-гийн аварга багаар тодорч байв. Сүүлчийн гялалзсан амжилт үзүүлж байсан үе нь алдарт Патрик Юингтэй салшгүй холбоотой бөгөөд НБА-гийн финалд 1994, 1999 онуудад шалгарсан ч аварга авч чадаагүй юм.

1949-1950: БАА (Америкийн Сагсан Бөмбөгийн Холбоонд)[засварлах | кодоор засварлах]

Никс болон бусад 10 багийг бүрдүүлсэн НБА-гийн үндэс болох БАА 1946 оны 6 сарын 6-нд анхны хурлаа хийв. Багуудыг 2 бүст хуваасан бөгөөд Дорнод бүс Нью Йорк Никербокерс (Нью Йоркийн богино өмдтөнүүд), Бостон Сэлтикс, Филадэлфиа Вариорс, Провидэнс Стиймроллэрс, Вашингтон Капитолс ба Торонто Хаскийс гэсэн багуудаас бүрдэх бөгөөд Өрнөд бүст нь Питсбүрг Айронмэн, Чикаго Стагс, Дэтройт Фалконс, Сэйнт Лүйс Бомбэрс болон Кливленд Ребелс багууд багтсан байна. Никс Лигийн түүхэн дэх анхны тоглолтоо 1946 оны 11сарын 1Торонто Хаскийс багийн эсрэг Мапл Гарден ордонд зочлон тоглож 68-66 ийн харьцаатай өрсөлдөгчөө хожсон бөгөөд дасгалжуулагч Нейл Кохлан нь Осси Шэктмэн, Стан Статз, Жэйк Вэбэр, Ралф Каплоуитз ба Эйс хочит Лео Готтлиеб нарыг гарааны бүрэлдэхүүнд багтаасан байдаг. Алдарт Мэдисон Скүэр Гарданд мэргэжлийн хоккей болон Коллежийн сагсан бөмбөгийн тоглолтууд шахуу хуваарьтай болдог байсны улмаас Никс өөрийн талбай дах тоглолтоо ихэвчлэн 69-р Рэгимэнт Арморид хийдэг байв. Тэд 11 сарыг 10 хожил 2 хожигдол гэсэн амжилтаар эхэлсэн бөгөөд энэхүү амжилт нь багийн түүхэн дэх хамгийн амжилттай сараар нэрлэгдэн үлджээ. Харин тэд анхны улирлаа 33 хожил, 27 хожигдолтой дуусгаж байв. Сүүлд нь НБА-гийн Алдрын танхимд нэрлэгдсэн Жо Лапчикыг Кохланы оронд дасгалжуулагчийн албыг залгамжилсан бөгөөд багаа тогтмол амжилттай тоглуулж 9 улирал дараалан Плэй Оффт шалгаруулж байжээ.

1950-1951: Никсийн анхны Финал[засварлах | кодоор засварлах]

Өмнөх 1949-1950 оны улиралд БАА нь Үндэсний Сагсан бөмбөгийн Лигтэй нэгдсэн бөгөөд 6 багийг НБЛ-ээс сонгон авч нийт 17 баг 3 бүсэд хуваагдсан. Харин үүний дараа улирал болох 1950-1951 оны улиралд Никс улирлын турш 36 хожиж 30 хожигдолтойгоор Зүүн бүсийн 3-т орсон амжилтаар Плэйоффт үлдэж улмаар анхны удаа НБА-гийн финалд шалгарав. Тэд анхны Африкийн Америк тоглогчид буюу хар арьст тоглогч болох Сүитватэр хочит Натаниел Клифтоныг багтаа элсүүлсэн байна. Тэд Плэй оффт Бостонтой таарч тоглосон бөгөөд Финалд 3 дараалан түрүүлээд байсан Миннеаполис Лэйкерс багийг хожсон Рочэстэр Роялс багтай шалгарч эхний 3 тоглолтод хожигдоод байв. Дараагийн 3 тоглолтод Никс хожил авч шийдвэрлэх сүүлийн тоглолтод тоглолтын эхний хагаст 17 онооны зөрүүгээр Роялсын тэргүүллээр дууссан боловч, 2-р хагаст Никс хүчтэй эсэргүүцэл үзүүлж 2 оноо зөрүү хүртэл нэхэж, сүүлийн 40 секундэд Боб Дэйвсийн хийсэн 2 торгуулийн шидэлт тоглолтын хувь заяаг шийдэн, 75-79 ийн харьцаатай ялагдсан байна.

1951-1953: Хөгийн (Darn) Лэйкерс[засварлах | кодоор засварлах]

Нью Йорк Никс баг 1950 аад оны эхэн үед 3 удаа финалд шалгарсан ба Рочэстэрт хожигдсоны дараа жил Финалд Миннеаполис Лэйкерстэй хүч үзэж, мөн л шийдвэрлэх 7 дахь тоглолтод ялагдаж азгүйтсан билээ. Гялалзсан амжилтаар дүүрэн 1952-1953 онд тэд 47 хожиж 23 хожигдсон бөгөөд тэдний гялалзсан амжилттай эхэлсэн улирал нь гарааны тоглогчдын гэмтэл бэртэлийн улмаас Финалд түрүү жилийн аварга Миннеаполис Лэйкерст ердөө 5-хан тоглолтонд ялагдал хүлээснээр өндөрлөсөн юм.

Улирлуудын үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]

Тоглогчид[засварлах | кодоор засварлах]

Алдрын танхимын гишүүд[засварлах | кодоор засварлах]

Мөнхөлсөн дугаар[засварлах | кодоор засварлах]

Одоогийн бүрэлдэхүүн[засварлах | кодоор засварлах]

Ахлах дасгалжуулагчид[засварлах | кодоор засварлах]

Шагналууд[засварлах | кодоор засварлах]

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.