Jump to content

Орландо Мэжик

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Орландо Мэжик
Бүс Дорно бүс
Дивизон Зүүн Өмнөд
Байгуулагдсан 1989
Түүх Орландо Мэжик
(1989-одоог хүртэл)
Ордон Амвай Арена
Хот Флорида муж улс, Орландо
Багийн өнгө   Хөх
  Хар
  Цагаан
  Саарал
Эзэн Орландо Мэжик Ltd.
РДВ Спортс компани
Ерөнхий менежер Отис Смит
Ерөнхий дасгалжуулагч Стан Ван Ганди
Маскот Чихмэл Шитэд Луу (МаStuff the Magic Dragon)
Д-Лиг-ийн дагуул баг Бакерсфилд Жам
Аварга 0
Бүсийн аварга 1 (1995)
Дивизонны аварга 3 (1995, 1996, 2008)
Веб сайт
Өөрийн талбайд өмсгөл
Team colours
Өөрийн талбайд
Зочлон тоглолт өмсгөл
Team colours
Зочлон тоглолт

Орландо Мэжик (Англи: Orlando Magic}) нь Америкийн Флорида муж улсын Орландо хотын мэргэжлийн сагсан бөмбөгийн баг юм. Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Дорно бүсийн Зүүн Өмнөд харьяалагддаг. Багийн нэр нь Орландо хотод байдаг Дисней Уорлд паркийн уриа болох "Ид шидийн ертөнцөд тавтай морилно уу!" гэдгээс гаралтай.

  • NBA-гийн амжилттай бизнесийн бодлогын үр дүнд шинэ баг нэмэгдэх боломжтой болж, 1980-аад оны сүүлээр 2 шинэ баг байгуулагдсаны нэг нь 1989 онд байгуулагдсан Орландо Мэжик юм.
  • 1989-9 оны буюу анхны улиралдаа Скотт Скайлз, драфтын 11-ээр сонгосон Ник Андерсон нарыг элсүүлж, 11 сарын 4-нд Нью-Жерси Нетстэй анхны тоглолтоо хийсэн бол 2 өдрийн дараа Нью-Йорк Никсийг хожиж түүхэн дэх анхны ялалтаа байгуулжээ. Анхны жилийн улирлын тоглолтыг 18 ялалт, 64 ялагдалтай өндөрлөсөн юм.
  • 1990-91 оны улиралд драфтын 4-өөр Деннис Скоттыг элсүүлж, 31 ялалт, 51 ялагдалтай өндөрлөв.
  • 1991-92 онд гэмтлийн улмаас олон тоглогчоо алдсаны гайгаар 17 дараалж ялагдах зэргээр 21 ялалт, 61 ялагдалтай дуусав.
  • 1992 оны драфтын анхны эрхийг авсан тус баг Шакил О'Нилийг сонгов. Тэрээр эхний жилдээ л дунджаар 23.4 оноо, 13.9 самбараас бөмбөг авалт гэсэн амжилт үзүүлж, бүх оддын тоглолтод оролцон, шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртсэн юм. Тус улиралд багийн амжилт 41 ялалт, 41 ялагдалтай байсан бөгөөд харамсалтай нь яг ижил амжилт үзүүлсэн Индиана Пэйсэрз баг плэй-оффын сүүлийн эрхийг авсан байна. Гэхдээ азтай гэж хэлж болохуйц зүйл нь драфтын эхний эрхийг дахин сугалж, Крис Вэбберийг сонгоод, Анферни Хардавэйгээр сольжээ. 1993-94 оны улиралд Брайан Хиллийн дасгалжуулсан тус баг 50 ялалт, 32 ялагдлаар анх удаа плэй-оффт дорнод бүсээс 3-р байраар шалгарав. Гэвч эхний шатанд Индиана Пэйсэрзэд 3 дараалан ялагдаж хасагджээ.
  • Улирлын дараа Чикаго Буллзаас чөлөөт агент Хорас Грантыг элсүүлснээр улам хүчирхэгжсэн тус баг улирлын тоглолтод 57 ялалт, 25 ялагдлаар дорнод бүстээ эхний байр эзэлжээ. Плэй оффт Бостон Селтикс, Майкл Жордан нь эргэж ирсэн Чикаго Буллз, мөн Индиана Пэйсэрзийг буулган авч 5 дахь улиралдаа л NBA финалд шалгарсан юм. Гэвч Хьюстон Рокетстой хийсэн цувралд туршлага дутаж, 4 дараалан ялагдсан билээ.
  • 1995-96 онд 60 ялалт, 22 ялагдлаар бүстээ 2-р байр эзэлж, плэй-оффт Детройт Пистонз, Атланта Хооксыг ялсан ч 72 ялалт, 10 ялагдал гэсэн лигийн түүхэн дэх дээд амжилтыг үзүүлсэн хүчирхэг Чикаго Буллзад 4 ялагдан өнгөрсөн жилийн амжилтаа давтаж чадсангүй. Ийнхүү О'Нил "Брайан Хиллийг дасгалжуулагч байгаа цагт аваргалж чадахгүй" хэмээгээд Лос-Анжелес Лэйкэрс рүү оджээ.
  • 1996-97 онд Хардавэйгээс гадна Даррелл Армстронгоор цөмөө бүрдүүлж, 45 ялалт байгуулсан ч длэй-оффын эхний шатанд Майами Хитэд ялагдав.
  • 1997-98 онд Чак Дэйлиг ахлах дасгалжуулагчаар томилж, багийн бүрэлдэхүүнд эрс өөрчлөлт хийв. Гэсэн ч гол тоглогч Хардавэй гэмтэж, 41 ялалт байгуулснаар плэй-оффт шалгарч чадсангүй.
  • 1998-99 онд Хардавэй эргэн ирж, түүн дээр Доминик Вилкинс нэмэгдсэнээр 、33 ялалт, 17 ялагдал (Энэ жил локаутын улмаас улирлын тоглолтын тоог цөөрүүлсэн) гэсэн амжилт үзүүлж плэй-оффт шалгарсан ч Аллен Айверсоны багт хүчин мөхөсдөв. Энэ улирлын дараа Хардавэй зэрэг гол тоглогчдоо өөр баг руу үджээ.
  • 1999-2000 онд од тоглогчгүй тус баг Бо Аутлов, Армстронг, Бен Уоллес нарын хүчээр 41 ялалт байгуулж, шинэ дасгалжуулагч Док Риверст шилдэг дасгалжуулагчийн шагнал хүртээв. Улирлын дараа Трэси Макгрэди, Грант Хилл нарын оддыг багтаа элсүүлж чадсан байна.
  • 2000-01 онд драфтаас сонгон авсан Майк Миллер шилдэг шинэ тоглогч болжээ. Харамсалтай нь Грант Хилл гэмтлийн улмаас 4-хэн тоглолтонд оролцсон тул 43-39 гэсэн дундаж амжилт үзүүлжээ.
  • 2001-02 онд Патрик Юинг, Хорас Грант нарын туршлагатай тоглогчдыг элсүүлсэн ч мөн л Грант Хилл байнгын бэртэл гэмтлийн улмаас бараг тоглосонгүй. Макгрэди, Армстронг, Миллер нарт тулгуурлан 44-38 гэсэн амжилт үзүүлсэн ч плэй-оффт Шарлотт Хорнетс (одоогийн Нью-Орлеанс Хорнетс)-ыг барсангүй.
  • 2002-03 онд Шон Кэмп тус багт ирж, Майк Миллер явжээ. 42-40 хэмээх амжилт үзүүлж, Макгрэди хувийн амжилтаар лигийн мэргэн бууч болжээ.
  • Дараагийн улиралд нь Макгрэдигийн хувийн амжилт гайхалтай байж, 2 жил дараалан дундаж оноогоор лигийг тэргүүлсэн боловч багийн амжилт базаасангүй. 19 дараалан ялагдах зэргээр 21-хэн ялалттай өндөрлөжээ.

Двайт Ховардын үе

[засварлах | кодоор засварлах]
  • 2004 онд Макгрэдиг Стив Фрэнсис нарын тоглогчдоор сольж, чөлөөт агент Хиде Туркоглуг элсүүллээ. Мөн оны драфтын тэргүүн тоглогчийг авах эрхтэй болсон тус баг Двайт Ховардыг сонгосон юм.
  • 2004-05 онд Грант Хилл бэртэл гэмтлээс холуур байж, бүх оддын тоглолтонд оролцох хэмжээний тоглолт үзүүлсэн ч багтаа олигтой нэмэр болж чадсангүй 36 ялалттай дуусчээ.
  • 2005-06 онд ахлах дасгалжуулагч Брайан Хилл эргэн ирсэн ч Грант Хилл бас л гэмтэж, эхний хэсэгт багийн амжилт гавьсангүй. Улирлын дундуур Стив Фрэнсисийг явуулж, оронд нь Карлос Арроёо, Дарко Миличич нарыг авснаар бүх оддын тоглолтын дараа эрс өөр тоглолт үзүүлж, 36 ялалттайгаар улирлыг өндөрлөсөн юм.
  • 2006-07 онд өмнөх жилийн эрчээрээ плэй-оффт шалгарсан ч 4 дэх жилдээ бүсийн шигшээд шалгарч буй Детройтыг зогсоож чадсангүй.
  • 2007-2008 онд Двайт Ховардын амжилт эрс өсч, түүхэнд хамгийн залуудаа самбараас бөмбөг авалтаар лигийг тэргүүлэн, Хиде Туркоглу амжилт нь ахисан тоглогчийн шагнал хүртэж, баг нь ч 52-30 гэсэн амжилтаар улирлын тоглолтыг дуусгав. Плэй-оффт мөнөөх Детройтыг барсангүй.

Note: Ялалт = Ялсан тоо, Ялагдал = Ялагдсан тоо, % = Яллатын хувь %

Улирал Ялалт Ялагдал % Плэй-офф Дүн
1989-90 18 64 .220
1990-91 31 51 .378
1991-92 21 61 .463
1992-93 41 41 .500
1993-94 50 32 .610 1-р шат Индиана Пэйсэрз 3, Мэжик 0
1994-95 57 25 .695 1-р шат
Бүсийн хагас шигшээ
Бүсийн шигшээ
NBA финал
Мэжик 3, Бостон Селтикс 1
Мэжик 4, Чикаго Буллз 2
Мэжик 4, Индиана Пэйсэрз 3
Хьюстон Рокетс 4, Мэжик 0
1995-96 60 22 .732 1-р шат
Бүсийн хагас шигшээ
Бүсийн шигшээ
Мэжик 3, Детройт Пистонз 0
Мэжик 4, Атланта Хавкс 1
Чикаго Буллз 4, Мэжик 0
1996-97 45 37 .549 1-р шат Майами Хит 3, Мэжик 2
1997-98 41 41 .500
1998-99 33 17 .660 1-р шат Филадельфи 76 3, Мэжик 1
1999-2000 41 41 .500
2000-01 43 39 .524 1-р шат Милуоки Бакс 3, Мэжик 1
2001-02 44 38 .537 1-р шат Нью-Орлеанс Хорнетс 3, Мэжик 1
2002-03 42 40 .512 1-р шат Детройт Пистонз 4, Мэжик 3
2003-04 21 61 .256
2004-05 36 46 .439
2005-06 36 46 .439
2006-07 40 42 .488 1-р шат Детройт Пистонз 4, Мэжик 0
2007-08 52 30 .634 1-р шат
Бүсийн хагас шигшээ
Мэжик 4, Торонто Рэпторс 1
Детройт Пистонз 4, Мэжик 1
Нийт 752 774 .493
Плэй-офф 31 43 .419

Мөнхөлсөн дугаар

[засварлах | кодоор засварлах]

Ахлах дасгалжуулагчид

[засварлах | кодоор засварлах]

Алдрын танхимын гишүүд

[засварлах | кодоор засварлах]
 Commons: Orlando Magic – Викимедиа зураг, бичлэг, дууны сан