Орландо (Флорида)
Орландо | ||
---|---|---|
Хоч нэр: The City Beautiful, O-Town, 407 | ||
![]() Орландо хотын эвлүүлэг зураг | ||
![]() Тамга |
![]() Далбаа | |
Орландогийн байрлал | ||
| ||
Үндсэн мэдээлэл | ||
Байгуулагдсан: | 1875 оны 7-р сарын 31 | |
Улс: | Америкийн Нэгдсэн Улс | |
Муж Улс: | Флорида | |
Тойрог: | Оринж тойрог | |
Солбицол: | 28° 32′ У, 81° 23′ Б | |
Цагийн бүс: | Eastern (UTC−5/−4) | |
Хүн ам: – Метропол бүс: |
238,300 (мэдээ: 2010) 2,474,314 (мэдээ: 2016) | |
Хүн амын нягтрал: | 983.9 хүн км2 тутамд | |
Газар нутаг: | 261.5 км2 (≈ 101 бээр2) үүнээс 242.2 км2 (≈ 94 бээр2) нь хуурай газар | |
Далайн түвшнээс дээш: | 34 м | |
Шуудангийн дугаар: | 32803–32812, 32817–32822, 32824–32829, 32831–32833, 32835–32837, 32839 | |
Утасны код: | +1 321, 407 | |
МБХС: | 12-53000 | |
ГНМС: | 0288240 | |
Цахим хуудас: | www.cityoforlando.net | |
Засаг дарга: | Бадди Дайер (АН) | |
![]() Уолт Дисней Уорлд амралт ба зугаалгын газрын «Мөрөөдлийн Хант Улс» дахь Үнсгэлжингийн ордон |
Орландо (Англи: Orlando) нь Америкийн Нэгдсэн Улсын Флорида мужийн төвд орших хот юм. Газар зүйн байршлын хувьд «Оринж» хязгаарын харьяа болон 2,082,628 хүн амаараа Америкийн Нэгдсэн Улсдаа 27 дугаарт эрэмбэлэгдэх метрополитан «Их Орландогийн» зүрхэн хэсэгт байрладаг. Тус хотод 235,860 хүн оршин суудаг ба хотын хүн амын суурьшлаараа улсдаа 80 дугаарт бичигддэг бол Флорида муждаа тавдугаарт бичигддэг. Орландо хот нь Нэгдсэн улсын бүрэлдэхүүнд 1875 оны долоодугаар сарын 15-нд багтаж, 1885 онд хотын статустай болжээ.
Нимбэгний төрлийн жимс ургах гол бүс нутаг Орландо хотын өнгө төрхөд үлэмж хувь нэмрээ оруулсаар ирсэн хэд хэдэн томоохон үйлдвэр, үйлчилгээний газрууд энд үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Америкийг зорих жуулчдын ихэнхи нь аялалын томоохон бүс нутаг болох «Universal Pictures» кино үйлдвэрийн эдэлбэр бүс «Universal Orlando Resort» болон амьтны хүрээлэндээ дэлхийд томоохонд тооцогдох «SeaWorld Orlando», «Уолт Дисней» кино компаниар овоглогддог «Lake Buena Vista» хэмээх бага хот, «Диснейуорлд» зэрэг кино дэлгэцнээ түгээмэл гардаг байгалийн ч болоод хүний ч хөдөлмөрөө бүтсэн цэцэрлэг хүрээлэнгүүдийг үзэж сонирхох нь олонтаа.[1] Боловсролын салбарын тэргүүлэгч их дээд сургуулиудын нэгд зүй ёсоор тооцогдох «Флоридагийн Их сургуулийн» төв нь мөн энэ хотод байрладаг.[2]
Хүн ам[засварлах | кодоор засварлах]
2000 оны байдлаар Орландо хотын оршин суугчдын 50.8 хувийг цагаан арьстан, 17.5 хувийг латин-америк, 26.9 хувийг африк-америк, 2.7 хувийг ази хүмүүс тус тус бүрдүүлж байсан нь өдгөө төдийлөн өөрчлөлт ороогүй болов уу.
Газар зүй[засварлах | кодоор засварлах]
261.5 км2 талбай бүхий хотын нийт газар нутгийн 7,5 хувь буюу 19,3 км2 талбайг ус эзэлдэг ба далайн түвшнээс дээш 30 метрийн өндөрт оршдог байна.
Уур амьсгал[засварлах | кодоор засварлах]
Цаг агаарын хувьд Орландо нилээд халуун уур амьсгалтай. Жилийн туршид +22°C болон +28°C хооронд температур тогтмол заах ба зуны улиралд температур +33°C хүрдэг бол өвөлдөө Атлантын далайн хүйтэн агаарын нөлөөгөөр +10°C болон 16°C хооронд хэлбэлздэг ажээ.
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Орландо
|
Зураг[засварлах | кодоор засварлах]
-
Эола нуур, 1911 оны зураг
-
«Seaworld SkyTower»
-
«Orlando Amtrak Station»
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
- Орландо хотын албан ёсны цахим хуудас
- Орландо метро бүсийн Эдийн засгийн хөгжлийн хороо
- Орландо жуулчлал
- Худалдааны танхим
- Central Florida Memory is a unique digital collection where visitors can discover the history of Orlando and surrounding areas of Central Florida.
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ America's 30 Most Visited Cities
- ↑ Zaragosa, Luis (October 14, 2009). "UCF now largest university in Florida". Orlando Sentinel. Retrieved 2009-10-14.